Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шорон байсан байшинд хий үзэгдэл байна гэнэ

Америкийн Калифорни мужийн Сан-Францискогийн эрэгт байдаг холбооны шорон байсан Алькатраст зочилж үзэж явсан жуулчин Шейла Силлери-Уолш нэгэн зураг авсан дээр нь хий үзэгдлийн зураг гарчихсан байжээ. Шорон байсан энэ газар нэгэн үе АНУ-д хүмүүсийн сонирхол хамгийн их татдаг, очиж үздэг газар болоод байсан юм. Энд нэгэн цагт Аль-Капоногоос эхлээд өчнөөн зуун дээрэмчин, алуурчин, мафийн толгойлогч хоригдож байжээ.
        
Шейла шоронгийн нэгэн өрөөний үүдээр өнгөрөхдөө шагайвчаар нь  зураг авсан чинь цонхны цаана хий үзэгдэл, нэгэн бүсгүй гарсан байж. “Би гар утсаараа авсан зургаа үзэж байтал бараан хувцастай энэ хүүхэн гарчихсан байсан. Тэгэхээр нь би цонхоор лавлаж харахад  тэр өрөөнд хэн ч байгаагүй” гэж Шейла хэлжээ.
Хамт явсан хүн нь ч зураг дээр ийм бүсгүй хаанаас гарсныг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Хосууд зураг дээр гарсан бүсгүй ер нь хэн байж болохыг мэдэх гэж Алькатрасын зохих хүмүүстэй уулзсан ч нэг ч хүн түүнийг таниагүй, нэрлээгүй  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан