Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
ДАРААГИЙН “ЭРДЭНЭТ” БУЮУ ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БУЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР
Дорнод аймагт газрын тосны хайгуул, ашиглалтын найман талбай байгаагаас тавд нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу дөрвөн компани үйл ажиллагаа явуулж буй. Монгол орны газрын тосны нийт нөөцийн 90 орчим хувь нь Дорнод аймагт бий. Баталгаат нөөц ерөнхийдөө гурван ордод байгаа. Түүний нэг болох Тосон уул 19 дүгээр талбай 9639 ам.метр хайгуулын талбайтайгаас 650 ам.метр нь ашиглалтынх. Газрын тосны баталгаат нөөц нь 179.1 сая тонн. Тосон уул 19 дүгээр талбайд нийтдээ 733 цооног өрөмдсөнөөс 375-д нь олборлолт явуулж байгаа. Эндээс хоногт 12000 баррель газрын тос олборлож буй. Уг талбайд очиж, олборлолт хэрхэн явуулж байгаа болон ачилт, тээвэрлэлт зэрэг ажил хэрхэн өрнөдөгийг сонирхсон юм.
Тосон уул 19 дүгээр талбайн нэгдсэн станцад олборлосон түүхий тосыг уснаас ялгаж, цэвэршүүлэх, тостой бохир усыг мөн цэвэршүүлэх зэрэг олон ажил гүйцэтгэдэг. 2011 онд ашиглалтад орсон уг нэгдсэн станц өдөрт 4900 тонн хүртэлх шингэн цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна.
7000 шоо метр тос хадгалах сав гурав, 1000 шоо метрийн багтаамжтай хадгалах сав 10 байдаг. 7000 шоо метр гэдэг нь Монгол Улсын хэмжээнд буй хамгийн том тос хадгалах байгууламж аж. Мөн 110 кВ-ын дэд станц энд бий. Газрын тос олборлоход гарсан хийг ашиглахад өртөг өндөр байдаг учир тусгай аргаар шатааж устгадаг.
19 дүгээр талбайд хоногт 4500 баррель буюу 25-27 тонн тос хүргэгдэж ирэн цааш хилийн боомт руу тээвэрлэдэг байна. Хил хүртэлх тээврийг монгол компаниуд, түүнээс цаашаа хятад компаниуд гүйцэтгэдэг аж. Хоногтоо 100 гаруй авто машинаар Бичигт, Зүүнхатавчийн боомтоор экспортод гаргадаг хэмээн Газрын тосны газрын Ашиглалт, олборлолтын хэлстийн ашиглалтын цооног, өрөмдлөг хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Чулуунбат эдгээрийг танилцуулахдаа хэлж байлаа.
Өнгөрсөн гуравдугаар сард 19 дүгээр талбайн ачих хэсэгт осол гарч, найман машин шатаж, хоёр хятад ажилчин амиа алдсан. Уг осол яагаад гарсан шалтгааныг Хятадын талаас шинжээч томилж, тодруулсан байна. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагууд “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс болж гал гарсан. Ачилтын талбайд унтарсан машины аккумляторыг холбох үед оч гарч гал гарсан” гэлээ. Харин Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат “Гал түймрийн ослын шалтгааныг хуулийн байгууллага шалгаж байгаа. Эцсийн байдлаар хариу гараагүй” гэсэн хариулт өгсөн. Осол гарсан хэсгийн ажлыг долоо хоногийн дотор сэргээж, хэвийн байдалд нь оруулжээ. Харин Тамсагийн орд 21 дүгээр талбайн хувьд хайгуулын талбай нь 8062 ам.метр. Үүнээс 209.2 ам.метр ашиглалтын талбай, баталгаат нөөц нь 127.5 сая тонн. Тус талбайд нийтдээ 295 цооног өрөмдөж, одоо 82-оос нь газрын тос олборлож байна. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК тус талбайд мөн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд хоногт 5100 баррель тос олборлож буй. 21 дүгээр талбайд Тосон уулд барьсанаас арай том хэмжээтэй нэгдсэн станц барих ажил үргэлжилж байв. Өнгөрсөн оны есдүгээр сараас бүтээн байгуулалтын ажил эхэлж энэ оны аравдугаар сард ашиглалтад бүрэн оруулна гэлээ. Тамсагийн нэгдсэн станцын бүтээн байгуулалтад одоогоор 130 монгол, 30 хятад ажилчин оролцож байна.
Мэнэнгийн талд хэдхэн жилийн дотор босч буй том бүтээн байгуулалт чамлахааргүй үр өгөөжөө өгсөнийг хэдхэн тооноос харж болно. Энэ тоо ч цаашдаа өссөөр байна. 1998-2013 оны хооронд нийт 19.36 сая баррель буюу 2.6 сая тонн тос олборлож, 18.45 сая баррель буюу 2.48 сая тонныг нь БНХАУ-д экспортолжээ. Газрын тосноос нийтдээ 520 тэрбум төгрөг Монгол Улсын төсөвт төвлөрүүлээд байгаа юм. Нэг тонн газрын тосыг 750-800 ам.доллараар борлуулдаг. Харин энэ онд 5.84 сая баррель буюу 782.6 мянган тонн газрын тос олборлож, экспортлохоос зургадугаар сарын 4-ний байдлаар 2.8 сая баррель буюу 374.3 мянган тонныг олборложээ. Үүнээс 2.7 сая баррель буюу 361.мянган тонныг нь экспортлоод байна.
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилчид 370-1200 ам.долларын цалин авдаг
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн талаар хятад, монгол ажилчдын цалингийн зөрүү их гэсэн мэдээлэл гардаг. Тэгвэл энэ үеэр тус компанийн удирдлагууд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 19 дүгээр талбайд нэг ээлжинд гэхэд 150 хүн ажилладагийн 110 нь монголчууд юм байна. Туслан гүйцэтгэгч компанийн нийт 1855 ажилчин байгаа аж. Цалин нэмэх талаар ажилчид санал гаргаад удаагүй байхад “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагын багт өөрчлөлт оржээ. Ингээд цалин нэмэх асуудал хойшилсоор байсан учир ажилчид удирдлагууддаа шаардлага өгөхөд хүрч. Компани ажилчдынхаа цалинг 50 орчим ам.доллараар нэмэгдүүлсэн нь ажилчдад төдийлэн таалагдаагүй гэнэ. Иймээс цалинг 100 ам.доллараар нэмэгдүүлсэн байна. Ажилчид дунджаар 370-1200 ам.долларын цалин авдаг гэлээ. Хятад, монгол ажилчдын хэрэглэж байгаа хоол хүнс нь ялгаатай ч зарцуулдаг төсөв мөнгө нь адилхан гэж “Петрочайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд хэлсэн юм.
Гэхдээ хийж байгаа ажил болон мэргэжлийн ур чадвараас шалтгаалж цалингийн шатлал өөр өөр. Газрын тосны салбарт нарийн мэргэжлийн ажилтан нь голдуу хятадууд. Энэ салбарт мэргэжлийн монгол ажилтан дутмаг байгаад анхаарал хандуулах шаардлагатай нь харагдаж байсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 421 дүгээр тогтоолоор Газрын тосны салбарт гадаадаас авах ажилчдын эзлэх хувийг 75:25 гэж тогтоожээ. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК энэ онд гадаадаас 2841 ажиллах хүчин оруулах зөвшөөрөл авчээ. Одоогийн байдлаар тус компанид 1855 гадаад, 400 монгол ажилчин ажиллаж байна.
Уул уурхайн нэг том асуудал нь байгаль орчны сөрөг нөлөөлөл. Байгалийн унаган төрхийг эвддэг хэрнээ нөхөн сэргээх ажлаа дутуу орхидог гэсэн гомдол, санал байнга гардаг. Тэгвэл газрын тосны салбарт нөхөн сэргээх асуудал хатуу ашигт малтмалынхаас нэлээд ялгаатай. Байгаль орчинд нөлөөлөх байдал, бохирдуулдаг талбай нь харьцангуй бага байдаг аж. Жишээ нь, хайгуул хийхэд ердөө машин явсан мөр л үлддэг. Цооног өрөмдөж, олборлоход ч мөн нүүрс, алт гэх мэт ашигт малтмалыг бодвол том талбай хамрахгүй, хөрсийг сэндийчиж, их хэмжээгээр бохирдуулдаггүй аж. Өрөмдөж, олборлолт явуулсан газраа эргээд нөхөн сэргээх технологи нь ч өөр. Үүнийг мэддэггүй зарим иргэн гомдол гаргаж, шүүхээр шийдүүлэн нөхөн төлбөр авахаар болсон.
Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат энэ талаар “Өнгөрсөн жил нөхөн сэргээх ажлаа хангалтгүй хйисэн учир гомдол тавиад шүүхээр 1.2 тэрбум төгрөгийн торгууль төлөхөөр болсон. Компаниудтай хуулийн хүрээнд маргалдаад ялж байсан тохиолдол цөөхөн. Үүргээ биелүүлэхгүй, нөхөн сэргээх ажилдаа хайнга ханддаг компаниудад нэлээд том сургамж болохоор зүйл болсон” гэж байлаа.
Харин Газрын тосны газрын Ашиглалт, олборлолтын хэлтсийн ордын ашиглалтын хөдөлмөр хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Эрдэнэсайхан “Өрөмдсөн цооногийн эзэлхүүнтэй тэнцэх хэмжээний шороог угаалгын шингэнээр дамжуулан гаргаж ирэн хуримтлуулдаг. Тодорхой хэмжээний туршилт хийсний дараа техникийн нөхөн сэргээлт хийдэг. Техникийн нөхөн сэргээлт хийсний дараа биологийн нөхөн сэргээлт хийнэ. Нөхөн сэргээлт хийсэн талбайгаас хөндлөнгийн байгууллагаар хөрсний дээж авч чанарын стандартын дагуу шинжлүүлдэг. Дээжнээс чанарын шаардлага хангаагүй гэсэн хариу огт гараагүй. Тосон уулын ордод 733 цооног өрөмдсөнөөс 680-ыг нь нөхөн сэргээсэн. Үүний 375 нь олборлолтын цооног” гэв.
Ингээд бид нөхөн сэргээлт хийсэн талбайг очиж үзэв. Тал дундаас ялгарч харагдахааргүй хэсэг нөхөн сэргээсэн талбай гэж танилцуулсан юм. Тэр нь өвс ургамал жигд ургасан өмнө нь цооног байсан гэж мэдэгдэхээргүй газар байлаа. Газрын тосны хувьд нөхөн сэргээлт хийхийн тулд нэг жилийн хугацаанд хөрсийг өнжөөдөг технологитой юм байна. Үүнийг нь сайн мэддэггүй хүмүүс, нутгийн зарим иргэн байгаль орчин бохирдуулсан хэмээн ойлгож, буруутгадаг талаар газрын тосны салбарынхан учирлаж байлаа.
Газрын тосны олборлолт, экспорт нэмэгдэж буй ч өөрийн гэсэн боловсруулах үйлдвэртэй болох асуудал мэдээж хөндөгдөж таарна. Өнгөрсөн онд манай улс импортолсон шатахууны 75.1 хувийг ОХУ-аас, 4.1 хувийг БНХАУ-аас, 7.6 хувийг БНСУ-аас, 12.4 хувийг Белорус улаас, 0.8 хувийг Литва улсаас оруулж иржээ. Тэгэхээр боловсруулах үйлдвэрээ барьж, өөрсдөө шатахуунаа үйлдвэрлэе гэж хэн хүнгүй хэлэх биз. Үүнийг шийдэх бас л нэг толгойны өвчин болоод буй. Дарханы боловсруулах үйлдвэрийн сураг гараад хэдэн жил болоход юу ч өөрчлөгдсөнгүй. Сайншанд, Чойрт газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар судалгаа хийж эхэлсэн байна.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн:
“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өөрийн олборлож байгаа тосонд суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан. Дарханы боловсруулах үйлдвэр импортын газрын тосыг ашиглахаар тооцоо, судалгаа хийсэн байсан. Дарханы боловсруулах үйлдвэрийн талаар дахиж ярихааргүй болж байна. Манай орон олборлож байгаа тосоо ашиглаж үйлдвэр байгуулахаар бол Дачин Тамсагийн ордыг түшиглэж таарна. Нийт олборлолтын 90 орчим хувь нь Дачин Тамсагийн ордоос гарч байгаа. Өөрөөр хэлбэл, 700 мянга гаруй тонн газрын тос олборлож байгаа. 2016-2017 онд олборлолтын хэмжээ 1.5 сая тонн хүрнэ. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийн талаар судалж, ярих ёстой цаг нь болж байгаа гэж болно.
Уул уурхайн яаманд боловсруулах үйлдвэрийн ажлын хэсэг Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна. Сайншанд, Чойрт барих боломжийг судалж байгаа. Сайншанд, Чойр руу тосоо яаж хүргэх вэ гэдэг том асуудал бий. Улс орнууд авто тээврээ тосоо зөөдөггүй. Хоолой, усан онгоц, төмөр замаар тээвэрлэж байж эдийн засгийн хувьд үр ашигтай байдаг. Машины тээвэрт бид өнөөдөр маш өндөр өртөг төлдөг. Баррелийг нь долоон ам.доллараар тээвэрлэж байна. Нэг тонн тос тээвэрлэхэд 60 орчим ам.доллар болдог. Энэ өндөр өртгийг бууруулах арга нь дэд бүтцээ шийдэх.
Боловсруулах үйлдвэр байгууллаа гэж үзэхэд хоолойгоор тосоо дамжуулах сонирхол бий. Чойр руу тээвэрлэхээр урьдчилсан байдлаар тооцоход хамгийн багадаа 300-400 сая ам.доллар болно. Боловсруулах үйлдвэр барихаар одоогоор арван компани зөвшөөрлөө авсан. Тухайлбал, Дорноговийн Сайншанд Зүүнбаянд гурав, Чойрт дөрөв, Дарханд хоёр, Дорнодод нэг компани зөвшөөрөл аваад удаж байгаа. Эдийн засгийн үр ашгийн хувьд эрсдэл өндөртэй салбар. Хайгуул, олборлолт маш их хөрөнгө, эрсдэл шаарддаг.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Монгол Улс боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд тэргүүн ээлжинд олборлосон тосыг авна гэж заасан. Гэхдээ авахдаа дэлхийн зах зээлийн үнээр авах ёстой. Нэг тонн газрын тосыг 750-800 ам.доллараар борлуулж байгаа” гэсэн юм.
Хэдийгээр газрын тосны олборлолт нэмэгдэхийн хэрээр боловсруулах үйлдвэрийн асуудлыг сайтар судалж байж шийдэх ёстойг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Хэрэв үйлдвэр барих бол хөрөнгө оруулалтыг улсаас бүрэн гаргах уу, хувийн компаниуд хийх үү, санхүүжилтээ хэрхэн босгох вэ гэдэг олон асуулт гарч ирнэ. Дөнгөж 2012 оны арванхоёрдугаар сард уурхайн эдэлбэр газрын зөвшөөрлийг нь өгөөд саяхан үйлдвэрлэлийн олборлолтын шатанд шилжсэн. Үйлдвэрлэлийн ажлаа эхлүүлээд удаагүй байгаа гэхэд газрын тосны салбарын ирээдүй гэрэлтэй харагдаж байна.
Газрын тос улсын төсөвт нийтдээ 520 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Байгаль орчин эргээд бүрэн сэргэдэг

Боловсруулах үйлдвэр шаардлагатай юу

Л.Номин
0 Сэтгэгдэл