Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн хурдан тээврийн хэрэгслүүд

Орчин цагт хурд шиг чухал юм юу байх билээ. Явган хүнээс дугуйтай хүн, дугуйтай хүнээс мотоциклтой нь, тэгээд машин, нисэх онгоц гээд аль хурдныг л шилж сонгодог цаг. Хүний гараар бүтсэн тээврийн хэрэгслүүдээс төрөл дотроо аль нь хамгийн хурдан бэ.

Усан доогуур шумбагч завь. Зөвлөлтийн атомын хөдөлгүүрт К-222 усан доогуур шумбагч хөлөг манай гаригийн хамгийн хурдан нь. Энэ аварга хөлөг усан доогуур 44,7 зангилаа буюу цагт 80 км хурдалж чадна.


Цасны чарга. G-Force компанийн өнгөрсөн 2013 онд үйлдвэрлэсэн цаснаа явагч цагт дээд тал нь 340 км хурдална.


Автомашин. Америкийн спортын машины Hennessey Performance Engineering компанийн Hennessey Venom GT машин цагт туршилтын зам дээр 435 км хурдалснаараа дгаараа манай гаригийн хамгийн хурдан машинд зүй ёсоор орно.


Нисдэг тэрэг. Нисдэг тэрэг 2013 оны зургадугаар сарын 7-нд цагт 486 км хурдалж дээд амжилт тогтоосон. Eurocopter X3 нь нисдэг тэрэг онгоц хоёрыг нэг биед цогцлуулснаараа хувьсгал хийсэн гэж болно.


Завь. Сөнөөгч онгоцонд ашигладаг Westingjouse J34 хөдөлгүүртэй Австралийн “Дух Австрали” завийг 1978 оны аравдугаар сарын 8-нд усанд тавьсан нь цагт 511 км хурдалсан. Энэ амжилтыг 40 жил эвдэж чадаагүй байгаа.

Төмөр замын галт тэрэг. Японы төмөр замын эрдэм шинжилгээний төвд бүтээсэн Маглев MLX01 галт тэрэг сорондон зам дээр 2003 оны арванхоёрдугаар сард цагт 581 км хурдалснаараа төмөр замаар зорчдог тээврийн хэрэгслийн дээд амжилт тогтоосон. 

Мотоцикл. 900 морины хүчтэй хөдөлгүүр бүхий спортын зориулалттай Топ 1 Ack Attack мотоцикл 2010 оны есдүгээр сарын 25-нд цагт 634 км хурдалсан.


Тийрэлтэт автомашин. Ричард Ноблемын бүтээсэн дуунаас хурдан тийрэлтэт ThrustSSC автомашин 1997 оны аравдугаар сарын 15-нд цагт Невада мужийн Блэк Рокын цөлд 1228 км хурдалж дээд амжилт тогтоожээ. Машиныг цэргийн нисгэгч Энди Грин жолоодсон гэдэг.


Нисгэгчтэй онгоц.
Тийрэлтэт хөдөлгүүр бүхий, умард америкийн Ч-15 1967 оны аравдугаар сарын 3-нд цагт 7272 км хурдалж нисэх онгоцны хурдны дээд амжилт тогтоосон.


Нисгэгчгүй онгоц. DARPA төслийн хүрэнд бүтээсэн “Hypersonic Technology Vehicle 2” нисгэгчгүй онгоц 2010 оны өрөвдүгээр сарын 22-нд цагт 21245 км хурдалсан байна. Ес дэх минутандаа холбоо тасарсан ч энэ төслийг үргэлжлүүлэн хийж байгаа.


Сансрын нисэгчтэй хөлөг. АНУ-ын сансрын дөрөв дэх хөлөг болох Аполлон 10 цагт 39895 км хурдтай хөөрснөөрөө 2020 онд нисэгчтэй хамгийн хурдан сансрын хөлөг хэмээн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлсэн.


Сансрын нисэгчгүй аппарат. Нарны үйл явцыг судлахаар хөөргөсөн Гелиос-2 аппарат цагт 252792 км хурдалдаг нь хүний гараар бүтээсэн тээврийн хэргслийн дээд амжилт. Энэ аппаратыг 1976 оны нэгдүгээр сарын 15-нд Флорида мужийн Канавералын хошуунаас хөөргөсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан