Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойд нуугдсан гэмт хэрэгтэн шоколадтай сүүний төлөө бууж өгчээ

Америкийн Мэн мужийн Йорк хотын иргэн 30 настай Майкл Крокетт өнгөрсөн дөрөвдүгээр сард 60 настай эмэгтэйн гэрт дайран орж дээрэм хийх гэж хөгшнийг ахуйн эд зүйлээр зодож танхайрчээ. Цагдаагийнхан энэ дээрмийн хэрэгт оролцсон гэж сэжиглэн хоёр ч эрэгтэйг баривчилсан ч Крокетт зугтааж ойд нуугдсан байна. Ойд хэдэн хоног бүгсэн эрийг цагдаагийнхан бүсэлсэн ч бууж өгөхгүй байсан болохоор шоколадтай сүү, Mountain Dew ундаа өгнө гэж байж гаргаж аван баривчилжээ.
Йорк хотын цагдаагийн хэлтсийн дарга Уильям Кинг “Тэр ойгоос гарч ирэхдээ нүднээс гарчихсан, шумуул, шавьжинд браиулчихсан байсан” гэсэн байна. Харин Майкл Кинг хэрэг гарах өдөр өөр хотод очин биллярд тоглож байсан гэж мэлзсэн ч энэ нь нотлогдсонгүй.

0 Сэтгэгдэл
M*****
Хамгийн их уншсан