Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн алдартай диско клубууд

Диско клуб гэдэг залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлж ойртон дотносдог хамгийн таатай газар. Чухамдаа залуу насыг дискотекгүйгээр төсөөлөхийн аргаүй. Тийм ч учраас шөнийн цэнгээний газрууд хамгийн олон хүнтэй, хамгийн их орлоготой байдаг биз. Дискотек гэдэг хамгийн тансаг орчин, гэрэлтүүлэг, сайн хөтлөгч дижитэй байж залуусын сэтгэлийг татна. Дэлхийн хамгийн алдартай 10 диско клуб энэ.

Ибиц дэх “Privilege”

Манай гаригийн хамгийн том диско клуб  хэмээн дээд амжилтын Гиннесийн  номд орсон энэ клуб Privilege шөнийн клубын мэдлийнх. Залуусын цуглардаг энэ диваажин нэгэн зэрэг 10000 хүн хүлээн авч чадна.

Амстердамын  “Escape”


Голландын нийслэл дэх 2000 хүний багтаамжтай энэ диско клуб  өнгө өнгөөр алаглуулсан лазер шоугаараа алдартай.

Парисын Le Balajo 

Мулен Ружийн кабаре маягаар тоноглосон шөнийн энэ клуб өнөө болтол Морис Шевалье, Эдит Пиафын цаг үеийг санагдуулсаар байдаг. Энд залуус рок, диско, фанк тоглож болно.

Токиогийн  Liquid Room

Японы нэгэн зэрэг 1000 хүн амарч цэнгэх багтаамжтай шөнийн энэ клуб алдартай.

Бодрум дахь «Катамаран»

Бүжгийн талбайгаараа алдартай. Тунгалаг шилээр хийсэн хөлөг онгоцон дээр, өөрөөр хэлбэл усан дунд бүжиглэдэг цорын ганц диско клуб. Тэнгисийн цэвэр ус, өнгө өнгөөр алагласан тусгай гэрэлтүүлэг, усан доорхи ертөнц ил харагдах энэ орчин залуусыг жинхэнэ “галзууруулдаг”.

Ибице дээрх  Space

Энэ бол хөгжмийн өргөө, сүм гэж болно. 1988 оноос хойш жил бүр дэлхий дахины мянга мянган хөгжимчид цугларан алдарт after-party хийдэг газар.

Лондонгийн  The Equinox

Бүжгийн хэд хэдэн талбайтай, 8 баартай, дэлхий дахины хамгийн нэртэй хамтлагуудын дуу бичлэгтэй энэ диско клуб хамгийн алдартайн жагсаалтад зүй ёсоор багтана.

Бас л Лондонгийн Hippodrom 

Энэ бас л янз бүрийн давхарт байрласан хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий бүжгийн хэд хэдэн талбайтай. Мэдээж Английн хамгийн шилдэг дуу бичлэг, төрөл бүрийн эффект бүхий лазер гэрэлтүүлэг нь залуусыг эрхгүй татдаг.

Бодрум дахь  «Галикарнас»

5000 хүний багтаамжтай энэ газар бол Турк дэх хамгийн тансаг диско клуб. Задгай театрын хэлбэртэй энэ дискотект салют, галан буудлага, өнгө өнгөөр алагласан гэрлэн шоу гээд. Үүний зэрэгцээ хамгийн шилдэг дижитэйгээрээ хүмүүсийг ихээр татдаг.

Римини дэх Baia Imperiale


Baia Imperiale шөнийн клубын уран барилгын хийц бүхий төрх, эртний Ромын уран  баримлууд, гантиг шат, усан оргилуур, бассейн зэрэг нь тансаг хөгжим сонсон жинхэнэ хөгжилдөж болох газар.

0 Сэтгэгдэл
riversound goe shdee
Хамгийн их уншсан