Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон хоног нойргүй сууж хөлбөмбөг үзээд нас баржээ

Хятадын Сужоу суурингийн нэгэн иргэн, хөлбөмбөгийн хорхойтон эр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш огт унталгүй шууд дамжуулж байгаа нэвтрүүлэг үзэж суусаар нас барсан байна. 25 настай энэ эр хятадын зүүн зүгийн нутгийн Сужоу дахь гэртээ асаалттай телевизорынхоо өмнө суугаагаараа нас барсан байхыг өглөө нь олж мэджээ. Үүний өмнөхөн Испани, Голландын шигшээ багийн тоглолт өндөрлөсөн байж. Эмч нар түүний нас барсан шалтгааныг олон хоног хойргүй байснаас болсон гэж тогтоожээ. Гэхдээ залуу эр сэтгэлийн их хөдөлгөөнөөсөө болоод зүрх нь хаагдсан байхыг бас үгүйсгэхгүй гэсэн байна.  Төв Азийн орнууд, Хятадад цагийн зөрүүгээс болоод Бразильд болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлж шөнөөр гарч байгаа нь энэ спортын хорхойтон, хөгжөөн дэмжигчдийг олон шөнөөр нойргүй сууж тэмцээн үзэхэд  хүргэж байгаа юм.
Орон нутгийн эмч нар хөлбөмбөгийн хорхойтнуудыг дуртай спортоо үзэхийн зэрэгцээ эрүүл мэнддээ бас анхаарахыг зөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан