Кардашианы гэр бүлийн залуу бүсгүйчүүд Торонтод болсон "MuchMusic Video Awards" -ын улаан хивсний ёслолд оролцохдоо олны нүдийг унагах шахжээ. Ялангуяа 18 настай Кендал Женнерийн өмссөн даашинз хэтэрхий өндөр оноотой болохоор ташааны ясыг нь товойлгон харагдуулж, бүх хүний анхаарал түүн дээр тусч байжээ. Харин залуу загвар өмсөгч үүнд огтхон ч ичиж биеэ барьсан шинжгүй алхаж байсан нь анхнаасаа олны анхаарлыг татах гэж ийм даашинз сонгожээ хэмээн хэвлэлүүд шуугихад хүргэжээ.
Кендал Женнерийн дүү 16 настай Кайли Женнер ч зарим хэсгээрээ нэвт гэрэлтдэг даашинз сонгосон байв. Тэдний энэ сонголтод ээж нь цочирдон гайхах биш, харин ч та хоёр минь үзэсгэлэнтэй харагдаж байна хэмээн Твиттертээ бичжээ.