Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бахрейны цөл дэх “Амьдралын мод”


Бахрейны цөл дунд зах хязгааргүй элсэн дунд ёстой л мөнхийн амьдралын бэлгэ тэмдэг гэмээр ганц мод ургаж байдаг нь хэн хүний анхаарлыг татахгүй байх аргагүй.

Эргэн тойрондоо байтугай хэдэн зуун км –ийн зайд ямар ч ургамалгүй газарт ганцхан энэ мод 400 жил ургаж нутгийнхан “Хаджарат альХая” буюу “Амьдралын мод” хэмээн нэрлэжээ.

Эрдэмтэд “Амьдралын мод”-ны нууцыг тайлах гэж нэг биш удаа оролдсон ч  өнөө хүртэл тодорхой тайлбаргүй л байна. Юутай ч хамгийн багаар бодоход энэ модны үндэс 25 метрээс багагүй гүнээс усаар тэжээгддэг байх гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Өөр зарим нь газар доорхи гол байдаг байх, ганцхан хүмүүс түүнийг өнөө болтол олохгүй байгаа гэх хүн ч байдаг байна.

Нутгийн бедуинчууд болохоор “Амьдралын мод”-ыг усны бурхан Энки ивээн тэтгэдэг гэж итгэдэг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан