Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

140 кг жинтэй залууг цэрэгт татаад, өөрөө халагдав

Сүүлийн өдрүүдэд Астрахань мужид Камызякскийн районы цэргийн хэлтсийнн дарга болон Астарахань мужийн цэргийн хэлтсийн дайчилгааны албаны даргыг ажлаас нь халах тухай мэдэгдэл өгсөн тухай ярьж байна. Хэргийн учир нь тус мужийн Каралат тосгоноос 19 настай залууг цэрэгт татчихсанаас үүдсэн гэнэ. Артем нэртэй тэр залуу өөрөө цэрэг татлагын газарт иржээ. Жирийн л нэг явдал шиг боловч тэрээр 180 см өндөр, 140 кг жинтэй байсан л хамаг учир байж. Залуу өөрөө цэрэгт явахыг нэг их хүсээгүй ч бэлтгэл офицер аав нь хүүгээ жинхэнэ эр хүн болгож, бас тураахыг хүссэн гэнэ. Ингээд тавдугаар сарын 11-нд залууг Каспийн флотод илгээсэн ч залуу эхний үзлэгээр л гологдож бүр Астраханийн цэргийн эмнэлэгт хүргүүлжээ.  Ингээд бүхий л хариуцлагыг  Астрахань мужийн цэргийн хэлтсийн дайчилгааны албаны дарга өөртөө хүлээсэн нь энэ юм байна.

0 Сэтгэгдэл
19hon nastai jinhene guij haraij hodolj yavdag zaluu hun baij iim baij bolohgui ee!ene bol suirel
Хамгийн их уншсан