Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөө аж ахуйн биржид үүсмэл үнэт цаасны арилжаа нэвтрүүлнэ


Манай улсад өнгөрсөн оноос Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхэлсэн. Ингээд тус биржээр ноолуур, ноос, тосны ургамал, тэмээний ноос зэрэг түүхий эдийн 132 удаагийн арилжаа хийжээ. Энэ арилжааны нийт мөнгөн дүн нь 404.1 тэрбум төгрөг болсон байна. Тус биржийн нийт арилжааны 95 хувийг ноолуур эзэлж буй аж. Өнөөгийн байдлаар тус биржийн арилжааны зуучлагч Улаанбаатарт 17, орон нутагт 17 байгаа юм. Одоогоор Хөдөө аж ахуйн биржийн дэргэд брокеруудын нэгдсэн холбоо байгуулжээ. Үүнээс гадна бусад улсын манайхтай ижил төстэй бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг судалж байна. Цаашдаа   хөдөө аж ахуйн биржид  үүсмэл үнэт цаасны арилжаа нэвтрүүлэх зорилт бий. Ингэж байж бараа түүхий эдийн биржийн сонгодог хэлбэрт хүрэх юм.
Өөрөөр хэлбэл манай улсад бараа, түүхий эдийн бирж  хөгжих боломж бий хэмээдэг. Хавар нь ноос, ноолуураа бэлтгэж, тариа ногоогоо тарьдаг. Намар нь тариалангаа хураах, мах бэлтгэх ажил өрнөдөг.  Иймд түүхий эд, бараа материал бэлтгэдэг тухайн цаг үед нь шаардлагатай хөрөнгөө үүсмэл үнэт цаасаар босгох шаардлага байгаа ажээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан