Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүндэрч байхыг нь мэдэлгүй цагдаа дууджээ

Канадын Виктория хотын нэгэн иргэн хөршийнх нь байрнаас эрэгтэй хүн хачин дуу гарган чангаар хашгираад байхаар нь хөршид нь ямар нэгэн зүйл тохиолдсон юм биш байгаа хэмээн айгаад цагдаа дууджээ. Өглөөний 05 цаг өнгөрч байсан болохоор цагдаагийнхан ирээд хөршийн нь хаалгыг удаан гэгч тогшиход  өнөөх эр ихэд гайхсаар гарч ирсэн гэнэ. Юу болоод байгаа, яагаад чангаар хашгираад байсан талаар нь тодруулахад эрэгтэй 00-д ороод хүндэрч байсан юм, бүх зүйл хэвийн гэж тайвнаар хариулсан гэнэ. Цагдаагийнхан харин нэг их гайхаж бухимдсангүй эрэгтэйд цаашид арай аядуухан, бусдад садаа болохгүйгээр бие засч байхыг анхааруулсан гэнэ. Эрэгтэй ч хичээе, харин тайван байдлыг минь битгий алдагдуул гэсэн байна.

0 Сэтгэгдэл
emegtei hun gej baisnaa suuldee eregtei hun bolood yavchih yum.Medeegee sain hyanaj bj oruulaach
хэ хэ хэ.Гоё зугаатай инээдэмтэй мэдээ байна.Хааяа иймэрхүү мэдээ тавьж байгаарай.хэ хэ хэ.
Хамгийн их уншсан