Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Усны цоргоноос алтны ялтсууд гарч иржээ
Америкийн Монтана мужийн Уайтхолл хотын иргэд нэгэн сонин үзэгдлийн гэрч болжээ. Эндэхийн орон сууцны нь усны цоргоноос алтны нунтаг ширхгүүд гарч эхэлсэн байна. Энэ хотын иргэн Марк Брауны ярьснаар бол эхнэр нь сав суулгаа угааж байтал савангийн нь хөөсөн дунд алт шиг гялтганасан зүйлийн ширхэг ажиглагдсан гэнэ. Шарон нөхрөө дуудаж хоёулаа тэдгээрийг шүүж авч сонирхжээ.
Үнэхээр алт шиг жижиг жижигхэн ширхгүүд, гялалзаж байсан гэж Браун өөрөө NBS телевизийн сурвалжлагчид ярьсан байна.
Тэгээд зогсохгүй үнэт металл байж юу магад хэмээн шинжлүүлтэл тэр нь үнэхээр алт байсан гэнэ. Энэ явдал ганц Брауны гэр бүлд ч биш тэдний хөрш Пол Харперийнд бас давтагдаж гал тогооны нь цоргоноос ийм ялтсууд гарчээ.
Уайтхолл хот ундны усаа хотын төвд байх хоёр худагнаас авдаг байна. Үүнээс үүдээд хүмүүс “Ундны усанд минь хүнд металл байж, тэр нь энгийн нүдэнд харагдаж байгаа юм чинь бидний олж харж чадахгүй өөр ямар эс бактери байх юм билээ” хэмээн түгшиж эхэлсэн байна.
Уайтхоллоос зүүн хойш таван миль орчим зайд 1982 онд Алтан нарны гэрэл гэдэг алтны уурхай нээн ажиллуулж байгаа ч энэ уурхайн алт ундны усанд орох ямар ч үндэслэл байхгүй гэж орон нутгийн Хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын түшмэлүүд баталж байна. Харин алтны энэ ялтсууд ус дамжуулах хоолой юм уу, шахуургаас л орсон байж магадгүй гэжээ.
Усны цоргоноос гарсан ялтсуудыг нарийвчилсан шинжилгээнд өгөөд байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл