Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Өнөрмаагийн гал, хий үзэгдэл Орост оччихож
ОХУ-ын Житомирт тэтгэврийн 67 настай Юрий Полюснин дөрвөн өрөө байранд 30 жил тайван сайхан нам гүмхэн амьдарч. Нэг өрөөндөө Полюсин эхнэр Еленатайгаа, нөгөө өрөөнд охин нь нөхөртэйгөө, өөр хоёр өрөөнд 14 настай хүү, 92 настай хадам ээж Юрия нар нь тус тусдаа амьдардаг юм байна.
Гэтэл 2013 оны намар гэнэт л өрөөн доторхи эд зүйл нь байрнаасаа хөдөлж, сонин зүйл ажиглагдах болж.
Нэг удаа бүр унтлагын өрөөн дэх гурван хаалгатай том шүүгээ нь унаад өгч. Азаар хэн ч өртөөгүй болохоор хөл нь муудсан байх гээд шүүгээнийхээ хөлийг сольж. Дахиад хэдэн өдөр өнгөрөхөд шүүгээ дахиад л уначихсан байх нь тэр. Дахиад л байранд нь тавьтал орой нь бас дахиад л уначихлаа гэнэ. Үүнээс л үүдээд байранд нь хий үзэгдэл байгаа юм биш байгаа гэж хардаж эхэлжээ.
Ингэж байтал үүнээс ч дор юм эхэлж эд зүйл нь өөрөө шатдаг болжээ. Өглөөний 8,00-10,00, тэгээд оройн 23,00-аас шөнө дунд хүртэл ямар нэг эд зүйл, дэр хөнжил гудас, хувцас нь гэнэт шатаад эхэлдэг байна.
Юрий Полюсины хэлснээр бол өдөртөө 20-30 удаа гал гардаг гэнэ. Зарим эд зүйл нь бүр дахин ашиглах аргагүйгээр бүрэн шатчихдаг болжээ.
Полюсин янз бүрийн хүн, мэргэжилтнүүд, бүр Житомир дэх Франкогийн нэрэмжит Улсын их сургуулийн физикийн тэнхимийн профессор Александр Ткаченкод хандаж энэ сонин үзэгдлийн талаар ярьжээ.
Профессор хариуд нь ямар нэгэн цахилгаан соронзон долгион л байгаа байх, ийм үзэгдэл хамгийн их давтагдаж байгаа газрын дэргэд эрчим хүч хуримтлуулах дэлгэц тавибал энэ үзэгдэл дахин гарахгүй байх гэсэн зөвлөгөө өгсөн гэнэ. Үйл явц цаашид хэрхсэн талаар мэдээлээгүй байна хэмээн Paranormal-news.ru мэдээлжээ.

0 Сэтгэгдэл