Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Frozen-ийг ойлгосонгүй гэж нөхрөөсөө салжээ

Японы нэгэн гэр бүл “Frozen” хүүхэлдэйн киноноос болж салахад хүрчээ. Энэ хүүхэлдэйн кинонд хэтэрхий дурлаж, кино театрт хэдэн ч удаа очиж үзсэн эхнэр нь нөхрөө нэг удаа үзэхийг ятгажээ. Тэд хамтдаа үзсэн ч нөхөрт нь тийм ч өндөр сэтгэгдэл үлдээгээгүй бололтой “зүгээр л юм” гэж хэлжээ. Гэтэл  эхнэр нь “Чи энэ хүүхэлдэйн киноны сайхныг олж харж чадахгүй байгаа бол чи нэг л биш хүн гэдгээ ойлго” гэж хэлээд түүнээс салахыг хүсч байгаа аж. Уг гэр бүлийн эхнэр нь япон, харин нөхөр нь дани аж. Эцэг эхээрээ л дамжуулан харилцаж, одоо хамт амьдрахаа больсон гэр бүлээ аврахаар нөхөр нь “Эхнэр нөхрийн гашуудлын цэг” хэмээх цахим хуудасны хэрэглэгчдээс зөвлөгөө хүсчээ. Хүмүүс энэ тухай сонсон гайхширч, өөр ямар нэг шалтгаан байгаа биз гэжээ. Гэвч энэ хүүхэлдэйн кино гарч ирэхээс өмнө тэдний гэр бүлд ямар ч асуудал байгаагүй, бүх зүйл сайхан байсан гэжээ.  
Дэлхий даяар хамгийн өндөр амжилтад хүрсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг кино болох Frozen 1.2 тэрбум ам.долларын орлого олсны багагүй хувийг Японы үзэгчид нэмэрлэсэн юм.
 

0 Сэтгэгдэл
Хэнийг ч өөртөө тааруулж өөрчилж болдоггүй юм. Байгаагаар нь л байлга л дээ. Эхнэр нөхрөө өөртөө тааруулж өөрчилөх гэж элдэв шаардлага тавих чинь хамгийн утгагүй зүйлсийн нэг. Чи тийм л хүнийг сонгож суусан. Тэгээд өөрчлөгдөхийг шаардана гэдэг бол тэнэг зүйл.
Хамгийн их уншсан