Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө оруулагчдад мега төслүүд танилцуулах чуулган зохионо

Олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг орол­цуул­сан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт” энэ сарын 19-21-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ.
Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн хүрээнд Монголын эдийн засгийн форумаас санаачлан зохион байгуулж байгаа уг чуулга уулзалтад оролцохоор гадаадын 50 гаруй банк болон хөрөнгө оруулагч ком­пани саналаа ирүүлсэн байна.
Уулзалтын төлөөлөгчдийг хөрөнгө оруулалт шаард­лагатай байгаа төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцуулахаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулагчид  Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Төмөр зам зэрэг мега төслүүдэд ач холбогдол өгч байгаагаа мэдэгдэж байна. Бизнесийн дээд хэмжээний уулзалт нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, шинэ бүтээн байгуулалтын талаарх үнэн бодит мэдээлэл өгөх, хөрөнгө оруулалтын гэрээ хийх бодит нөхцөл бүрдүүлнэ гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан