Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Хадгаламж зээлийн хоршооны хоёр дахь давалгаа эхэллээ
Монгол Улс 315 сумтай. Тэгэхээр хадгаламж зээлийн хоршооны тоо энэ хэмжээгээр нэмэгдэж таарах нь. Нэг сумын төв багаар бодоход 400 орчим өрх, 2000-аас олон хүн амтай гэдэг. Харин тэдний хэд нь хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хийж гишүүн болох, хэд нь түүнээс зээл авч аж амьдрал, бизнестээ хөрөнгө оруулалт хийх юм бол доо. Иймд хүн ам цөөтэй нэг сумын төвд хадгаламж зээлийн хоршоо байгууллаа гэж бодоход зээлийн эрэлт ямар байх, хадгаламжийн хүүгийн зардлаа дааж ашигтай ажиллах нөхцөл бололцоо бий юу. Эргээд дуугаа дуугаа авалцаад дампуурлаа зарлаад зарим иргэн хохирч үлдэхгүй гэдэг баталгаа бий болов уу гэдэг асуулт заавал гарч ирнэ. Товчхондоо нийгмийг доргиосон “дампуурлын цунами” дахин гарахгүй гэх баталгаа байгаа юм болов уу даа.
Дээрх эргэлзээтэй асуултад Санхүүгийн зохицуулах хорооноос “Иргэдийн нийгэм ахуй соёлын наад захын хэрэгцээг хангахад хоршоо чухал үүрэгтэй. Ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ашгийн бус хуулийн этгээдийг хоршоо гэж тодорхойлсон. Тэгэхээр наад захын хэрэгцээгээ хангахын тулд иргэдийн оролцоо идэвхтэй байвал хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү нь бага байна. Тухайн сумын төв дэх хадгаламж зээлийн хоршоо ашиг олох нь гол биш. Хамгийн гол нь иргэд, гишүүдийнхээ ажил амьдралыг дээшлүүлэх наад захын хэрэгцээг хангах л зорилготой. Сумын төвийнхөн бие биенээ сайн таньдаг, мэддэг тул бүгд авсан зээлээ хэрхэн зарцуулж байгаад хяналт тавиад явах боломж бий” гэж буй билээ. Иргэд, гишүүдийн энэ хяналт дээр Санхүүгийн зохицуулах хорооноос нэг хүнд олгох зээлийн хэмжээ, хугацааг хянах, хязгаарлах арга хэмжээ авах ажээ. Өөрөөр хэлбэл төвлөрүүлсэн мөнгөний зарцуулалт, эргэлт нь хурдан байхад анхаарах тул эрсдэлгүй хэмээж буй юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Одоо урьдынх шиг хадгаламж зээлийн хоршоо дампуурч нийгмийг донсолгосон үйл явдал гарахгүй. Гаргах ч үгүй. Тухайн хадгаламж зээлийн хоршооны нийт хөрөнгө, хадгаламж, үл хөдлөх хөрөнгийх нь үнэ ханш зэргийг харж бүхий л эрсдэлийг нь тооцож байна. Хадгаламж зээлийн хоршоодын хямралын үе маш их сургамж өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүд мөнгөө зүгээр тавиад туухаа больсон. Үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог, оруулсан хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч хяналт сайн тавьдаг болсон юм. Хадгаламж зээлийн хоршоодын хямрах, дампуурах гол шалтгаан нь хяналт, зохицуулалтгүй байсантай холбоотой. Өнөөдөр бие даасан хуультай болж хяналт тавих, зохицуулах байгууллага нь тодорхой боллоо. Дээр нь мэргэжлийн төрийн бус байгууллага байгууллаа. Бүх хадгаламж энэ байгууллагад зээлийн хоршоо нэгдэх учиртай. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар Хадгаламжийн даатгалын корпорацын мэдэлд харьяалуулах юм.
Тэгэхдээ үе шаттай хамруулах талаар УИХ-ын тогтоол гарсан. Эхний ээлжинд тухайн корпорацыг байгуулж үйл ажиллагаа нь жигдрэх учиртай. Одоогоор Санхүүгийн зохицуулах хороо Хадгаламж зээлийн хоршооны тогтворжилтын сан байгуулахаар ажиллаж байна. Шинэ хууль гарснаас хойш хадгаламж зээлийн хоршоо байгуулах хүсэлт гаргах нь эрс нэмэгдсэн” гэлээ.
Хадгаламж зээлийн хоршооны чанаргүй зээл 1.5 тэрбум төгрөг
Сүүлийн жилүүдэд хадгаламж зээлийн хоршооны тоо болон гишүүд жил бүр нэмэгдэж ирсэн статистик бий. Тухайлбал, 2006 онд 51 хадгаламж зээлийн хоршоонд 5100 гишүүн байв. Гэтэл өнгөрсөн жилийн байдлаар 141 хадгаламж зээлийн хоршоотой 27200 гишүүнтэй болсон байна. Ийнхүү гишүүд, хоршооны тоо өссөн нь хадгаламж, нийт актив өсөхөд гол нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан статистикаас үзвэл өнгөрсөн жил хадгаламж зээлийн хоршоодын хадгаламж 7.6 хувиар өсчээ. Өнгөрсөн оны байдлаар 141 хадгаламж зээлийн хоршооны нийт актив 73.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэтэл 2012 онд нийт актив нь 67.7 тэрбум төгрөг байсан аж. Үүний 68.6 хувь нь иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө. Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурьдаснаар хадгаламж зээлийн хоршоодын өөрийн хөрөнгө өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 19 тэрбум хүрсэн байна. Харин нийт олгосон зээл нь 49.3 тэрбум төгрөг юм. Үүнээс чанаргүй зээл 1.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оноосоо 500 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт. Гэвч өнгөрсөн онд хадгаламж зээлийн хоршоод 17.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ ашгийн 13.5 тэрбум төгрөг нь үйл ажиллагааны зардал болсон байна. Ингээд хадгаламж зээлийн хоршоод 4.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тооцоо гарлаа.
Одоогоор манай улсад 153 Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж буй аж. Өнгөрсөн оны байдлаар есөн хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг цуцалж хоёр хадгаламж зээлийн хоршоонд үйл ажиллагаа явуулах эрх өгчээ. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй нийт хадгаламж зээлийн хоршоодын 80 гаруй хувь нь хөдөө орон нутагт байдаг аж. Их хямрал буюу дампуурлын үед улсын хэмжээнд 900 орчим хадгаламж зээлийн хоршоо байсан бөгөөд тухайн үеийн ханшаар иргэдэд 50-60 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг.
Өнөөдөр ч зарим хадгаламж зээлийн хоршоодын дампуурал шийдэгдээгүй, татан буулгаж амжаагүй, шалгах асуудал их байгаа тул шүүхийн шатанд яваа мэдээлэл бий.
AA medehgui BId nariin HZhorshoo baiguulya gevel zuvshuurul uguhgui bailgui dee Baigauulah humuus tusdaa bgaa bhaa
ЗӨВ ШҮҮ
Монгол Улсын бүх сум, нийслэлийн хороод хадгаламж зээлийн хоршоотой болно. Нэг ёсондоо хадгаламж зээлийн хоршоод дахин төрж иргэдийн аж ахуй, амьжиргааг дэмжинэ гэж үйл ажиллагаагаа эхлэхээр зэхэж байна гэсэн үг юм. Тухайлбал, нийслэлийн 152 хороонд хадгаламж зээлийн хоршоо байгуулах шийд саяхан гарчээ. Үүнийг байгуулахын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос туслалцаа авч буй аж. Энэ хадгаламж зээлийн хоршоодоор дамжуулж бичил буюу өрхийн амьжиргааг дэмжих бизнест хөрөнгө оруулалт хийх юм. Үүний тулд 15 тэрбум төгрөгийг шинээр байгуулагдах хадгаламж зээлийн хоршоодод хувааж өгөх мэдээлэл бий. Тэдний олгох зээл нь жилийн нэг хувийн хүүтэй, бага хэмжээтэй, хугацаа богино байх аж.
Дээрх эргэлзээтэй асуултад Санхүүгийн зохицуулах хорооноос “Иргэдийн нийгэм ахуй соёлын наад захын хэрэгцээг хангахад хоршоо чухал үүрэгтэй. Ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ашгийн бус хуулийн этгээдийг хоршоо гэж тодорхойлсон. Тэгэхээр наад захын хэрэгцээгээ хангахын тулд иргэдийн оролцоо идэвхтэй байвал хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү нь бага байна. Тухайн сумын төв дэх хадгаламж зээлийн хоршоо ашиг олох нь гол биш. Хамгийн гол нь иргэд, гишүүдийнхээ ажил амьдралыг дээшлүүлэх наад захын хэрэгцээг хангах л зорилготой. Сумын төвийнхөн бие биенээ сайн таньдаг, мэддэг тул бүгд авсан зээлээ хэрхэн зарцуулж байгаад хяналт тавиад явах боломж бий” гэж буй билээ. Иргэд, гишүүдийн энэ хяналт дээр Санхүүгийн зохицуулах хорооноос нэг хүнд олгох зээлийн хэмжээ, хугацааг хянах, хязгаарлах арга хэмжээ авах ажээ. Өөрөөр хэлбэл төвлөрүүлсэн мөнгөний зарцуулалт, эргэлт нь хурдан байхад анхаарах тул эрсдэлгүй хэмээж буй юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Одоо урьдынх шиг хадгаламж зээлийн хоршоо дампуурч нийгмийг донсолгосон үйл явдал гарахгүй. Гаргах ч үгүй. Тухайн хадгаламж зээлийн хоршооны нийт хөрөнгө, хадгаламж, үл хөдлөх хөрөнгийх нь үнэ ханш зэргийг харж бүхий л эрсдэлийг нь тооцож байна. Хадгаламж зээлийн хоршоодын хямралын үе маш их сургамж өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүд мөнгөө зүгээр тавиад туухаа больсон. Үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог, оруулсан хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч хяналт сайн тавьдаг болсон юм. Хадгаламж зээлийн хоршоодын хямрах, дампуурах гол шалтгаан нь хяналт, зохицуулалтгүй байсантай холбоотой. Өнөөдөр бие даасан хуультай болж хяналт тавих, зохицуулах байгууллага нь тодорхой боллоо. Дээр нь мэргэжлийн төрийн бус байгууллага байгууллаа. Бүх хадгаламж энэ байгууллагад зээлийн хоршоо нэгдэх учиртай. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар Хадгаламжийн даатгалын корпорацын мэдэлд харьяалуулах юм.
Тэгэхдээ үе шаттай хамруулах талаар УИХ-ын тогтоол гарсан. Эхний ээлжинд тухайн корпорацыг байгуулж үйл ажиллагаа нь жигдрэх учиртай. Одоогоор Санхүүгийн зохицуулах хороо Хадгаламж зээлийн хоршооны тогтворжилтын сан байгуулахаар ажиллаж байна. Шинэ хууль гарснаас хойш хадгаламж зээлийн хоршоо байгуулах хүсэлт гаргах нь эрс нэмэгдсэн” гэлээ.
Хадгаламж зээлийн хоршооны чанаргүй зээл 1.5 тэрбум төгрөг
Сүүлийн жилүүдэд хадгаламж зээлийн хоршооны тоо болон гишүүд жил бүр нэмэгдэж ирсэн статистик бий. Тухайлбал, 2006 онд 51 хадгаламж зээлийн хоршоонд 5100 гишүүн байв. Гэтэл өнгөрсөн жилийн байдлаар 141 хадгаламж зээлийн хоршоотой 27200 гишүүнтэй болсон байна. Ийнхүү гишүүд, хоршооны тоо өссөн нь хадгаламж, нийт актив өсөхөд гол нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан статистикаас үзвэл өнгөрсөн жил хадгаламж зээлийн хоршоодын хадгаламж 7.6 хувиар өсчээ. Өнгөрсөн оны байдлаар 141 хадгаламж зээлийн хоршооны нийт актив 73.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэтэл 2012 онд нийт актив нь 67.7 тэрбум төгрөг байсан аж. Үүний 68.6 хувь нь иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө. Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурьдаснаар хадгаламж зээлийн хоршоодын өөрийн хөрөнгө өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 19 тэрбум хүрсэн байна. Харин нийт олгосон зээл нь 49.3 тэрбум төгрөг юм. Үүнээс чанаргүй зээл 1.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оноосоо 500 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт. Гэвч өнгөрсөн онд хадгаламж зээлийн хоршоод 17.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ ашгийн 13.5 тэрбум төгрөг нь үйл ажиллагааны зардал болсон байна. Ингээд хадгаламж зээлийн хоршоод 4.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тооцоо гарлаа.
Одоогоор манай улсад 153 Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж буй аж. Өнгөрсөн оны байдлаар есөн хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг цуцалж хоёр хадгаламж зээлийн хоршоонд үйл ажиллагаа явуулах эрх өгчээ. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй нийт хадгаламж зээлийн хоршоодын 80 гаруй хувь нь хөдөө орон нутагт байдаг аж. Их хямрал буюу дампуурлын үед улсын хэмжээнд 900 орчим хадгаламж зээлийн хоршоо байсан бөгөөд тухайн үеийн ханшаар иргэдэд 50-60 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг.
Өнөөдөр ч зарим хадгаламж зээлийн хоршоодын дампуурал шийдэгдээгүй, татан буулгаж амжаагүй, шалгах асуудал их байгаа тул шүүхийн шатанд яваа мэдээлэл бий.
0 Сэтгэгдэл
2014.06.09
2014.06.09