Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Үзэсгэлэн зохион байгуулагчдыг шүүх торгожээ
Дэлхий дахинаа алдартай анатомын “Хүний биеийн нууц, дотоод ертөнц” үзэсгэлэнг ОХУ-ын Краснодар хотноо гаргасан зохион байгуулагчдыг тус хотын Советский дүүргийн шүүх 20 мянган рублиэр торгохоор шийдвэрлэсэн байна. Хууль сахиулагчид энэ музей, үзэсгэлэн нь хүүхдэд сөрөг мэдээлэл өгч байна гэж үзжээ.
Үзэсгэлэнг Кубаны нийслэлд аль гуравдугаар сард нээхээр төлөвлөж байсан ч олон нийтийн байгууллагууд эсэргүүцсэнээр хойшлуулж дөрөвдүгээр сард нээхдээ үзээгчдийн насыг “+16” хэмээн зарлаж байж нээсэн юм.
Гэсэн ч иргэдийн хүсэлтээр хязгаарын прокурорын газар үзэсгэлэнг шалгаад “насанд хүрээгүйчүүдийн сэтгэлзүйн хөгжилд муугаар нөлөөлөх юм байна” хэмээн ийн торгож шийтгэжээ. Үүний зэрэгцээ нас хязгаарласан бичгээ “+18” болгон өөрчлөхийг шаардсан байна.
Уг нь энэ музей, үзэсгэлэн дэлхийн 40 гаруй оронд гарч хүний биеийн онцлог, нууцын тухай сурталчилж байсан юм.

0 Сэтгэгдэл