Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай дэлхийн гайхамшигт хана хэрмүүд

Хятадын их цагаан хэрэм

Хятадын их цагаан хэрэм бол сансраас харагддаг, хүний гараар бүтсэн ганц байгууламж. Манай эриний III зуунаас барьж эхлэн манай эриний 475-221 онд браьж дуусгасан гэдэг. Умрын нүүдэлчин омгоос хятадын эзэнт гүрний умард хилийг хамгаалах зорилгоор байгуулсан энэ хэрэс умрын их уулан дундаар 8850 км  үргэлжилдэг.

Израилын Цаазын хэрэм

Иерусалим хотноо байх Баруун хэрэм гэдэг ч Цаазын хэрэм гэж алдаршсан, еврейн шашны түүхэн газар. Манай эриний өмнөх 19 онды орчимд Хоёрдугаар сүхийн үеийн төгсгөлөөр барьсан гэдэг. Сүмийн баруун хэсэгт байрладгаас энэ нэрээрээ үлдсэн гэдэг.

Берлиний хана

Энэ бол харьцангуй сүүл, өнөө үед байгуулсан ч гэсэн алдартай газар. Ид хүйтэн дайны үе 1961 онд Баруун Берлинийг зүүн Германаас тусгаарлаж, хүмүүсийг дүрвэхээс сэргийлэн байгуулсан. 1989 онд ЗХУ бутарч, хүйтэн дайн төгссөнөөр буулгаж зарим хэсгийг нь түүхийн дурсгал болгон үлдээсэн нь германы хамгийн дурсгалтай газар болсон.

Туркийн Троин хэрэм

Манай үеиййг хүртэл хадгалагдаж ирсэн хамгийн хуучин хэрмийн нэг. Троин хэрмийг манай эриний өмнөх 13 дугаар зуунд алдарт Трои хотыг хамгаалахын тулд барьсан гэдэг. Трои хотыг 10 жил хамгаалсан түүхтэй.

Английн Адрианагийн хэрэм

Европ тивд хамгийн урт энэ хэрмийг ромчууд өөрийн колони Британийг Шотландын омгуудаас хамгаалах гэж барьсан. Энэ хэрэм английн нэг эргээс нөгөө эрэг хүртэл 117 км үргэлжилдэг.

Хорватын Стоны хэрэм

Стоны хэрэм ч гэдэг, Хорватын их хэрэм ч гэдэг энэ хэрмийг 15 дугаар зуунд хоёр хотыг холбож барьсан. Дубровик хотыг хамгаалахын тулд барьсан гэдэг 5,5 км урт энэ хэрэм дээр 40 цамхаг, 5 бэхлэлт цайз бий. Энэ хэрэм европтоо хоёрт ордог.

Ирак дахь Вавилоны хэрэм

Месопотамид байсан эртний Вавилон нь Багдадас өмнө зүгт 85 км урт хэрэм барьсан гэдэг. Манай эриний өмнөх 575 оны үед барьсан энэ хэрмийн Иштарын хаалгыг эртний гайхамшгуудын нэгэнд тооцдог. Вавилоны хэрэм ч өөрөө эртний долоон гайхамшгийн нэгэнд ордог.

Их Зимбабвен хэрэм

Их Зимбабвей бол хуучин хотын туурь. Төмрийн зууны сүүл үед Зимбабвен хатан хаант улсын нийслэл байсан гэдэг. Нийслэлийu тойруулсан хэрэм нь энэ.

Перугийн Саксайуаманы хэрэм

Перугийн Куско хотын умард хэсгээр байх энэ хэрэм бол Инкүүдийн эзэнт гүрний нийслэлийг тойруулсан хэрэм. Инкүүдийн бусад олон байгууламжийн адил асар том том чулуугаар өрж, зуурмагаар бэхэлсэн байгууламж. 3701 метрийн өндөрт байх энэ хэрмийг 1983 онд ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвд Куско хотын нэг хэсэгтэй хамт бүртгэж авсан.

Вьетнамын дайчдын дурсгалын цогцолбор


АНУ-ын нийслэл Вашингтон хотноо орших Үндэсний дурсгалын цогцолбор бол Вьетнамын дайны үеэр амь үрэгдсэн болон сураггүй алга болсон дайчдын дурсгалд зориулсан хөшөө гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан