Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саяхаан болтол бид чинь ийм л телевизор үзэж байсан шүү дээ

Ердөө 20 жилийн өмнөх хүртэл бид чинь энэ ертөнцөд ЗХУ-аас өөр улс оронгүй юм шиг л тэдний л бүхий бүтээгдхүүнийг хэрэглэдэг байлаа. Үүний нэг нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон телевизор. Бид, бидний аав ээжүүд, өвөө эмээ нар ямар телевизор үздэг байсан бэ.

Телевизийн приставк Б-2  

1932 оны тавдугаар сарын 10-нд Ленинград /өнөөгийн Санкт-Петербург/ хотын “Коминтерн заводод Б-2 нэртэй анхны телевизорыг туршилтын журмаар 20 ширхэг үйлдвэрлэн гаргаж. Тэгэхэд телевизийн нэвтрүүлэг ч эхлээгүй байсан цаг. Үүнийг 1933-1936 он хүртэл үйлдвэрлэсэн байна.
Энэ нь 16х12 мм-ийн дэлгэцтэй секундэд 12,5 кадр гүйлгэн үзүүлдэг дунд долгионы радиорхуу төхөөрөг байж.

КВН-49

30-аад оны сүүлч, 40-өөд оны эхээр ЗХУ телевизорын хэд хэдэн загварын америкийн лицензээр, заримыг нь өөрсдөө боловсруулан үйлдвэрлэж эхэлсэн ч дэлхийн хоёрдугаар дайн садаа болж бөөнөөр үйлдвэрлэж чадаагүй байна. Анхных нь КВН-49 байжээ. Ленинградын эрдэм шинжилгээ судалгааны төвд инженер Кенгсон, Варшавкий, Николаев нар бүтээснээр өөрсдийнхөө нэрний хурангуйгаар нэрлэсэн нь тэр.

Рубин-102

1957 онд “Рубин” маркийн телевизор гарсан нь зөвлөлтийн телевизийн хөгжилд шинэ дэвшил боллоо. 10 жилийн хугацаанд энэ телевизорыг 1,3 саяыг үйлдвэрлэсэн байна. 12 суваг үзүүлэх чадвартай, магнитфон, өсгөгчийн үүртэй, радио долгион хүлээн авдаг телевизор байжээ.

Рубин-714

Зөвлөлтийн анхны өнгөт телевизор Рубин-714-ийг 1976-1985 онд 1,4 саяыг үйлдвэрлэсний 172 мянгыг нь гадаадад экспортолсон байна.

Рассвет-307

Энэ телевизор хамгийн өндөр чанартай эдэлгээ даадаг болоод ч тэр үү зөвлөлтөд 8,0 сая ширхэг үйлдвэрлэсэн байдаг. Өнгөт телевизор гарч эхэлж байсан 1975 оноос худалдаанд гарсан хар цагаан энэ телевизор хямд үнэтэй байснаараа зөвлөлт орон даяар хамгийн алдартай, хамгийн өргөн хэрэглээтэй байсан юм.

Рекорд В-312


Өөр бас хамгийн түгээл болсон хар цагаан телевизор бол В-312 байлаа. Мебель гадаргуутайгаас гадна цаасан өнгөлгөөтэй ч гарч байсан.  1975 оноос үйлдвэрлэж эхэлсэн энэ телевизорын сувгийн тохируулга эвдэрсэн ч бахиар аргалдаг байсныг хүмүүс санаж л байгаа.

Горизонт Ц-355

Өнөөгийн Белорусын нийслэл Минскийн радио заводод 1986 оноос үйлдвэрлэж эхэлсэн энэ телевизор найдвартай бөх техник байсан. Зөвлөлтийн бусад телевизороос ялгаатай нь энэ телевизорт японы Toshiba үйлдвэрийн кинескоп ашигласан нь давуу байж.

Весна-346

Украины Денепропетровскийн заводын энэ бүтээгдхүүн анх 1960 онд гарсан ч 70-80-аад онд ид хэрэглээ болж байсан.

Электрон Ц-382


Бас л украины бүтээгдхүүн. Львовын “Электрон” заводын энэ бүтээл зөвлөлтийн үеийн өнгөт телевизорын нэг сайн төлөөлөл болж байсан. Загвар сайтай, дүрсний үзүүлэлт сайн, цахилгаан бага хэрэглэдэг найдвартай гээд олон сайн талтай байснаас  80-аад онд зөвлөлтийн бүх телевизорын дөрөвний нэгийг “Электрон” заводод үйлдвэрлэж байжээ.

“Ровесник”


ЗХУ-д үйлдвэрлэсэн хамгийн жижигхэн, зөөврийн телевизор. 8 см-ийн дэлгэцтэй, ердөө 1,4 кг жинтэй, зай хураагуураар ажилладаг энэ телевиз цагтаа 20 рублийн үнэтэй байсан шүү.

0 Сэтгэгдэл
Buh oron adilhan baisan baihaa. Delhii niiteeree adilhan hogjij bna shuu dee. Delhiin hogjiloos tegtlee hotsroogui baigaa. Oros ah nariin buyand tv uzej baisan daa bayarlah heregtei.
би маш их баярладаг юм шүү зурагт авсан айлд 18цагт ороод нэвтрүүлэг дуусахаар гардаг бас тэр айлын хоол буудна цөөхөн нэвтрүүлэг мэдээ гарна оросын нэвтрүүлэг их сонирхолтой байдагсан манайх ч темп веснатай бас болоогүй жижиг зурагттай дараа нь орос өнгөттэй байж билээ тэгээд ёстой хамгийн анхны хэдхэн зурагтны нэг авч гайхамшиг мэдэрч
oorsdoo iu ch hiij chadahgui baij bas ooriig ni baiasgaj baisan iumiig iimerhuu l iumnuud geh meteer bicheed iahav dee, oros ug heregleh durtai ium bol iadaj heden oros ug zov tseejil
ELEKTRON IIG MONGOLD ZARDAG BAISAN.
Старт бас алга байна
temp 6 alga baina
Temp haana bna. estoi olon jil hereglesen shuu.
тэгээд юу гэж болдог л байсан юм
Muulaad baih yum baikhgui ee,bolood lbaisan.Bid ene telebiziin buyanaar ikh yum medej abdag baisan daa!!!!!
Rekord zuragt harsan chin baga nas mine ssnagdchila bahair suvgiigna solin huuchirharaa deeshee guiged hetsuu bdag bj bilee
Rekord zuragt harsan chin baga nas mine ssnagdchila bahair suvgiigna solin huuchirharaa deeshee guiged hetsuu bdag bj bilee
Rekord zuragt harsan chin baga nas mine ssnagdchila bahair suvgiigna solin huuchirharaa deeshee guiged hetsuu bdag bj bilee
mongolchuud televizor avahiin tuluu ajil hiij mongoo tsugluulj baihad omnod solongost ayaga tsagaan budaanii toloo ajil hiideg bailaa
Manai har zuragt alga :)
темп хаана бна
manaid hamgiin elbeg baisan zagbaruud ni alga daa.Rekord-67 buyu 900 togrogniih,bas temp-6 ,7 gej bailaa.
rassvet rekord 2 iin nerii ni zoruulchij. manaid bdag l blaa.
Хамгийн их уншсан