Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний арьсаар хавтасласан ном Харвардад байна

Харвард их сургуулийн Хютон номын санд хүний арьсаар хийсэн ном хадгалагдаж байгаа аж. “Destinies of the Soul” нэртэй энэ номын хавтсыг хүний арьсаар хийсэн гэж үүнийг шинжилсэн судлаачид үзэж байна. Зохиолч Арсен Хюссэй 1880-аад онд доктор Людовик Боулинд энэ номыг бэлэглэсэн бөгөөд хожим нь Боулинд энэ номыг өөрийн эмэгтэй өвчтөнийг нас барсны дараа арьсыг нь авч, хавтасласан гэнэ. Тэрээр сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан эмэгтэйн цогцосны нурууны арьсыг авч номыг хавтасласан тухайгаа тэмдэглэж үлдээсэн байдаг.
Ер нь, 16  дугаар зууны үеэс хүний арьсаар ном хавтасладаг явдал үе үе гарах болсон гэдэг. Тухайлбал, 19 дүгээр зуунд цаазаар авахуулсан гэмт хэрэгтнүүдийн цогцсыг шинжлэх ухааны зорилгоор задлан хийхэд ашиглаад, арьсаар нь номын хавтсыг бүрдэг байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан