Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Амгаланбаатар: Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ажлын байраа цөөлдөг улс дэлхийд алга

Эдийн засгийн байдал хүнд байгаа гэх нэрийдлээр томоохон уул уурхайн компаниас эхлээд олон байгууллага цомхотгол хийж, ажилчдаа олноор нь халах болсон. Цаг үеийн энэ асуудлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

-“Оюу толгой” компани 300 ажилтнаа халлаа. Өөр олон байгууллага цомхотгол эр­чимтэй хийж байх шиг бай­на. МҮЭХ энэ асуудалд ямар байрь суурьтай байна вэ?
-“Оюу толгой”-н нөхцөл байдал бол тодорхой. 300 ор­чим хүн ажлаас халсан нь цэвэр хууль бус гэж үзэж бай­гаа. Хөдөлмөрийн хуульд заас­наар хоёроос дээш хүн хал­с­ан  тохиолдолд бөөнөөр ха­лах үйл явц гэж үздэг. Энэ тохиолдолд дор хаяж 45 хоногийн өмнө мэдэгдэх ёс­той. Энэ хугацаанд ажилтны тө­­лөөл­лийн байгууллага буюу үйлдвэрчний эвлэлийн хол­­боонд бүтцийн ямар өөрч­лөлт хийх болсон, хэдэн хүн цом­хотгох шаардлагатай, тэд­ний дараагийн ажлын байрыг хэрхэн бий болгох, тэт­гэ­вэр тэтгэмжийг яаж ол­гох гэхчлэн хүний эрхтэй холбоо­той олон асуудлаар хэлэлцээр хийж зохион байгуулах ёстой байсан.
Харамсалтай нь, бидний авсан мэдээллээр урд өдөр нь ажлаа хийж дуусаад маргааш ажилдаа гарна гэж байсан хүмүүст гэнэт мэдэгдэл үзүүлээд онгоцонд суулгаад явуулсан. МҮЭХ-оос Оюу толгой компанид яаралтай хэлэлцээр хийе гэсэн шаардлага хүргүүлж, холбогдох яамдад асуудлаа тавьсан.
Ойрын хугацаанд салба­рын үйлдвэрчний холбоо, компанийн удирдлага, үйлдвэрчний эвлэлийн хороо хэлэлцээрийн ширээний ард сууж энэ асуудлыг ярих байх гэж найдаж байна. Ярих ч ёстой. Сая халагдсан 300 орчим хүнээс гадна цаашид ийм байдлаар ажилтан халах асуудал үргэлжлээд явах уу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай.

-Өмнө нь ч бас олон хүн халж байсан удаатай. Тухайн үед МҮЭХ арга хэмжээ авч чадсан бил үү?
-Хэдхэн хоногийн өмнө гарч ирсэн асуудал биш л дээ.  Өнгөрсөн 2013 оны наймдугаар сарын 14-нд 2000 гаруй хүнээ ажлаас халсан. Туслан гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа гэдгээр халхавчлаад өнгөрсөн. 2000 гаруй хүний 63 нь “Оюу толгой” компанийн үндсэн ажилтан байсан, тэднийг сэлгэн ажлууллаа гэсэн. Харин туслан гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан хүмүүсийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, тодорхойгүй байна.

-Туслан гүйцэтгэх гэ­рээ­тэй байгууллагаас нь ха­лагдвал Оюу толгой төсөлд хамаагүй гэсэн үг үү?
-Оюу толгой төслийн хүрээнд ажиллаж байгаа учраас Оюу толгой төсөлтэй шууд холбоотой гэж бид үзэж байна. Туслан гүйцэтгэгч, үндсэн ажилтан гэсэн ялгаварлал байж болохгүй.  300 хүн халахдаа “Рио тинто” компани олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуддаа цомхотгол хийсэн гэж тайлбарласан. Энэ бол тодорхой шалтгаан биш. Шалтаг л байхгүй юу. “Рио Тинто” компани Африкийн бүгд найрамдах улс дахь компанийнхаа ажилтанг цомхотгох эсэх нь Монголын асуудал биш шүү дээ.  Нэг хүнийг ч хууль бусаар халж болохгүй. Хэрэв үнэхээр халахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн бол хуулийн дагуу зохицуулах ёстой.

-Оюу толгойгоос халагд­сан хүмүүс яагаад чимээгүй байна вэ гээд гайхах хүн олон байх шиг. Энэ тухайд?
-Оюу толгой гэлтгүй гадаадын хөрөнгө оруулалттай компанид өндөр цалинтай ажил хийж байсан хүмүүсийн хандлага ийм байдаг. Тэдэнд эргээд ажилд авчих болов уу гэсэн хүлээлт бий. Хэрэв хэл ам хийгээд явбал ажилдаа эргэж ороход нь хаалт болно гэсэн айдас бас бий. Хий хүлээлт, айдас байгаа болохоор хэл ам болохгүй л болов уу. Гэхдээ гэртээ байгаа гэдгээр нь энэ хүмүүсийн асуудлыг орхигдуулах ёсгүй. Шийдэхийн төлөө явна. Наад зах нь өнөөдөр Уул уурхайн яам онцгой анхаарч, бидний тавьсан саналыг маш түргэн Оюу толгой компанид тавиад зуучлагч болж оролцох ёстой. Бод­логын хэмжээнд арга хэм­жээ авах хэрэгтэй. МҮЭ-ийн холбооноос энэ 300 хү­ний асуудлыг зөв оновчтой ший­дүүлэх, дахин хүнээ халах ма­гад­лал маш өндөр байгаа уч­раас түүнд нь хаалт тавихын төлөө хатуу шаардлага тавина. Мон­гол Улсын хуулиар гадаа­дын компаниуд тоглож болохгүй.

-Сүүлийн үед ганц Оюу толгой биш олон байгууллага цомхотгол хийх болж. Танайд гомдол санал хэр ирж байна вэ?
-Хөшөөтийн уурхайд гэхэд халах тушаал авсан 27 хүн хууль бусаар халагдсан гээд манай өмгөөлөгч нараас зөвлөгөө аваад явж байна. Нийтийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүд хүнд байдалтай байгаа. Хөдөлмөрийн яамнаас “Бидэнд албан ёсоор гомдол ирээгүй болохоор  цомхотгол ихээр хийгээд байгаа гэж болохгүй” гэж мэдээлсэн. Харин МҮЭХ-оос ажлын байрны асуудал хөндөгдөөд эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэх байна. Бид энэ асуудлыг аль эртнээс ярьж, УИХ, Засгийн газарт тавдугаар сарын 1-нд шаардлага хүргүүл­сэн. Эдийн засгийн энэ хүнд үед ажлын байрыг хадгалж хамгаалах, тогтвортой байлгах, бололцоотой бол нэмэг­дүүлээч гэсэн. Мөн ажилчдын цалин, нийгмийн хамгааллын зардлыг бууруулахгүй байхаар төсвийн тодотгол хийхийг шаардсан. Харамсалтай нь, урсгал зардлыг бууруулах замаар төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдлээ гэсэн хариу ирсэн.

Урсгал зардал дотор багтдаг олон зардлын алийг нь танах гээд байгаагаа тодорхой болгооч гэсэн саналыг бид дахин хүргүүлсэн. Танахгүй байх бодлого бариач гээд байгаа цалин, нийгмийн хамгааллын чиглэлийн зардал нь урсгал зардалд багтдаг. Тиймээс энэ хоёр зардлыг хөндөхгүйгээр бусад үр ашиггүй орон тоог оновчтой болгох ч юм уу, удирдлагын, албан томилолтын зардал гэхчлэн илт шүүмжлэл дагуул­даг зардлыг танах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Төсөв ерөнхийлөн захи­рагчид өөр өөр байдлаар урсгал зардлаа танаж байгаа нь мэдээж. Зарим нь цалин руу орж эхэлсэн. Тухайлбал, Засгийн газрын авто баазын хэдэн жолооч өнгөрсөн долоо хоногт ирж уулзсан. Илүү цагийн мөнгийг нь өгөхгүй болсон гэнэ.
Үүрээс шөнө дунд хүртэл дарга нартаа үйлчилдэг хүмүүс шүү дээ. Дэргэдэх хүнийхээ цалинг хүртэл бууруулаад эхэлсэн учраас Засгийн газар ойрын үед танаж болохгүй зардлын чигийг гаргах хэрэгтэй.

-Эдийн засгийн байдал үнэхээр хүнд байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?
-Хүндэрсэн ч хүндрээгүй ч ажлын байр цөөлөх арга хэмжээ бол зөв зам биш. Төсвийн тодотголын нөхцөл байдлыг харж байхад, бизнес эрхлэгч нарын санаа бодлыг сонсч байхад улс эх орны эдийн засгийн байдал хүнд байна. Ийм үед ажлын байртай,  хэдэн төгрөгийн цалин аваад амиа аргацаагаад явж байгаа хүмүүсээ ажилгүй болгочихвол  өнөөгийн байдал бүр хүндэрнэ гэсэн үг. Би хэд хоногийн өмнө Олон улсын үйлдвэрчний эвлэлийн гуравдугаар их хуралд орол­цоод ирсэн. Дэлхийн 176 орны үйлдвэрчний эвлэл цуглаж, ту­хайн орныхоо эдийн засгийн байдал тулгамдсан асуудлаа ярилцахад эдийн засаг нь хүндхэн байгаа улс олон байна. Харин ажлын байрыг цөө­лөх, тогтворгүй болгох, нийгмийн чиглэлийн зардлыг буу­руулах замаар хүндрэлээс гарах гэж оролдож байгаа улс алга.

-Гомдол саналд дараг­даад байна уу?
-Гомдол их ирж байгаа. “Алтайн хүдэр” компани хоёр сарын өмнө 800-аад хүнээ халсан. Нийслэлээс очиж ажилладаг ажилчдаа зөөх асуудал хүнд байдалд орсон болохоор аргагүй эрхэнд түр халж байна гээд явуулсан. Тэд­ний ирээдүй бүрхэг хэвээр л байна. Түрүүн хэлсэн Хөшөө­тийн уурхай, Засгийн газрын автобаазын ажилчид гээд манай хуульч өмгөөлөгч нараас ирж зөвлөгөө авч байгаа хүн олон бий.

-Ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөр эсрэ­гээ­­рээ хэрэгжээд байгаа юм биш үү?
-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл нь “Ажилтай, ор­логотой монгол хүн” хөтөл­бөр. Ажилтай монгол хүн бий болгохын төлөө өнгөрсөн хуга­цаанд Хөдөлмөрийн яамаа­раа дамжуулан Засгийн газар их ажил хийсэн гэж дүгнэдэг. Шинээр бий болсон ажлын байр өмнөх жи­лүүдтэй харьцуулахад өндөр байгаа. Наад зах нь энэ хөтөл­­бөрийнхөө хүрээнд мэр­гэ­­жилтэй ажилтан бэлт­гэх асуудалд зарчмын том өөрчлөлт хийлээ. Аж­лын байранд зуучлах Хөдөлмө­рийн бирж олон улсын түв­шинд очлоо. Өнгөц хара­хад энэ мэтээр Засгийн газар юм хийж байна. Гэхдээ тэр бий бол­госон ажлын байр нь хэр чанартай вэ гэвэл бүр­хэг. Үүн дээр дүгнэлт хий­гээч гэж хүсч байна. Бий болго­сон ажлын байран дээр нь яагаад хүн очихгүй байна, ажилгүйчүүдийн тоо яагаад буу­рахгүй байна вэ гээд бод­оод үзэхээр нөгөө ажлын байр нь чанаргүй болсонтой л холбоотой. Одоо ажлын байр бий болгосон бол хэд нь чанар­тай, хэд нь чанаргүй вэ гэдэг ангиллыг хийгээд орло­готой монгол хүн бий бол­гох ажил руугаа ормоор байгаа юм. Цалин  нөхцөл нь бо­ломжийн чанартай ажлын байр бий болговол ажилтай ч, орлоготой ч монгол хүн бий болно.

-Эдийн засгийн хүнд үед ажилтнаа халахгүй байгаач гэсэн асуудлаар танай бай­гууллага болон Ажил олгогч эз­дийн холбоотой ярилцсан уу?
-МАОЭНХ, МҮЭХ хамт­ран ажлын байрыг хадгалж хамгаалах, хөдөлмөр нийг­мийн хамгааллын зардлыг танахгүй байх асуудлаар санал гаргасан. Эзэдтэй ха­рил­цаж байгаа гэсэн үг. Дотоодын жижиг аж ахуйн нэгжүүд аль боло­хоор хүнээ хадгалаад байгаа шүү дээ. Харин гадаадын хөрөнгө оруу­лалттай, томоохон ком­паниуд л хүнээ бөөнөөр нь халаад байгаа юм. Энэ нь нийг­мийн уур амьсгалыг хөн­дөөд жижиг ажил олгогч нарын сэтгэхүйд нөлөөлж мэд­нэ.  Хөдөлмөрийн сайдын зү­гээс мөн уриалга гаргасан. Уриал­­га, санал гаргалаа гээд шууд ажил хэрэг болчихгүй л дээ.  Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоног үр дүн авч­рах ёстой. Тоон дээр ажиллаад улс төрийн тоглоом хийгээд байгаа юм биш үү гэх хардлага ч төрөх боллоо. 101 дэх хоногт нь эргээд харахад бүх зүйл сайхан болчих юм шиг ярих юм. 100 гэхгүй 20 хоногт ч аль нэг салбарынхаа үйл ажиллагааг сэргээж болно. Гэтэл сөрөг хүчин шахалт үзүүлсэн, нөгөөдүүл нь юм хийх гээд байгаа дүр үзүүлээд яваад байх шиг. Нэгэнт УИХ-аар баталсан болохоор эрх баригч байна уу, сөрөг байна уу хамаагүй бүх улс төрийн хүчин анхаарч ажиллах хэрэгтэй шүү дээ. Энэ бол улс төрийн хүчний тоглолтын талбар биш.

0 Сэтгэгдэл
Ene yeronhii yum yarij,orilj humuusiin tolgoi erguulj,uls toriin onoo avah gesen yumnuud bolimoor yum.Ingeed baival ih hurald suuchihaj boldog gej boddog bololtoi.Alivaa kompaniin sanhuugiin asuudlaas garah shiidveriig chi zaaj zargaldah yostoi gej hen zaaj ogson yum bol.Sotsializmiin uye bish gedgiig yer ni meddeg bolov uu.Hogjiltei ornii Uildverchnii evleluud sanhuugiin argagui baidal baival hariltsan oilgoltsoj yavdag bolohoos cham shig uls toriin ashig oloh gej irgediig urdaa baridaggui yum malaa
Delhiin tom bank, companiud ediin zasgiin hyamarlaas bolj hunee haldag avsan um chn halj boloh bailguidee
Шал тэнэг мал минь жаахан юм уншиж байлдаа. Санхүүгийн хүндрэл гарахад эдийн засаг хумигдаж ажилгүйчүүдийн арми үүсдэг юм. Английн Төмөр хатагтай Улсын эдийн засгаа авч гарахын тулд Засгийн газрынхаа эсрэг ажилчдийг турхирсан ҮЭ-ийг тараасны хүчинд одоо хүртэл эдийн засгийн хүндрэлд орохгүй байгаа ганц улс байна шүү.Үүнийг сайн мэдэж ав.
Zoomlion брендийн Автокран, Цамхагт кран албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. Баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, сэлбэг хангамж, сургалт Сумны урт нь 32,6м - 65м өндөр ( 80 градусд ) Нийт даац нь 12, 16, 20, 25, 30, 50, 70 тонн Утас 99081752
ene yasan maanag hog ve? yamar ch gazar ashiggui aldagdaltai ajillaj bval tuund taarsan management hiine shuu de, ter arga hemjeenuudiin zovhon neg n ajilchidaa tsooloh, ur ashiggui zardalaa hemneh geh met, uun dorohnoo ediin zasagiin suuriig behjuuleh arga hemjee avsan n deer
Uu yarih geed bga um de. Hund taalagdah geed hamaagui solioroh um da. Hunee halahgui yah um. Arai ch ingej teneg yarij bolohgui bizee. UE-n darga uhaantai um bol.... Uher maldaa zoriulj yarih um da.
Bodlogogui uuriin erh ashgaa umnuu tavisan humuusiin balgaar yum hiij bgaa humuusee demjij ajillaj chadsangui dee
СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. утас: 99084179
Дэмжиж бна. Маш олон арга бий. Гадны арилжааны банк оруулж зээлийн хүү, хугацааг аятайхан болгож ард иргэдийнхээ амжиргааг дэмжиж болно.
sanaan zorgooroo yum yarih yum.Companii ashig orlogo ni buuraad l ajilchdaa halj baigaa biz.Tur tusviinhneesee halj ehleh heregtei.
Хамгийн их уншсан