Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Манай гаригийн хамгийн анхны эр ч биш, эм ч биш хүн
Норри Мэй-Уэбли Австралид аьдардаг. Түүнийг эр ч биш, эм ч биш гэдгийг албан ёсоор тогтоож паспорт, бусад бичиг баримтад нь ч хүйсийг нь тодорхойгүй “not specified” гэж бичсэн гэнэ.
Тэрээр уг нь Шотландад төрсөн юм байна. Эхлээд тэр эрэгтэй байсан бол дараа нь эмэгтэй болохоор шийдэж. Долоон насандаа эцэг эхтэйгээ Австралид очсон тэрээр 1990 онд хүйс солиулах мэс засал хийлгэсэн байна.
Гэтэл хэсэг хугацааны дараа Мэй-Уэблид гормоны бэлдмэл хэрэглэхийг нь хориглосноор тэрээр эмэгтэй байхаа больжээ.
Одоо 48 настай Уэбли өөрийгөө эмэргтэй ч биш, эмэгтэй ч биш гэж үзэн австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаанд хандаж баримт бичгээ солиулахаар өргөдөл өгсөн байна. Эрх баригчид ч үүнийг нь ёсоор болгон хүйс тодорхойгүй гэж тодорхойлж өгсөн гэнэ.
Түүний бүхий л баримт бичигт нь хүйс тодорхойгүй “not specified” гэж бичжээ.
Ер нь түүний адилаар олон хүн хүйсээ тодорхойгүй гэж үздэг гэнэ.
Эмч нар ч Мэй-Уэблиг эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гэдгийг баталсан байна.
Манай гаригийн анхны эр ч биш, эм ч биш хүн өөрөө энэ тухайгаа “Энэ бол миний хувьд гайхамшиг. Би дэлхий дээр хүйс тодорхойгүй хэмээн баримт бичигтээ бичүүлсэн анхны хүн. Гэхдээ цаашид юу болохыг ёстой мэдэхгүй” гэж ярьж байна.
Британийн жендерийн холбоо ч түүнийг хамгийн анхны хүйс тодорхойгүй хүн гэж хүлээн зөвшөөрснийг The Telegraph дамжуулжээ.
“Ийм санаа олон хүнд таалагдаж, хүйс тодорхойгүй гэдгээ батлахыг хүсч байгаа гэж бид үзэж байна” хэмээн тус холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Рори Смит мэдэгджээ.
Гэхдээ ингэж хүйсээ тодорхойгүй гэж үзэж байгаа бол эмчийн магадлагаатай байх ёстой гэдгийг онцолж байна.
Niigemd buruu xereggvi medeelel gargaxaa bolioch xebleliig erx choloond xem xyazgaar baix xerehtei bx shvv
***** gej er yum bna
iim humuusiig yasan ch ih surtalchlaj demjdeg bolson yum. Too n ch ulam ihseed baih yum
ZAIL TSAASHAA
Норри Мэй-Уэбли Австралид аьдардаг. Түүнийг эр ч биш, эм ч биш гэдгийг албан ёсоор тогтоож паспорт, бусад бичиг баримтад нь ч хүйсийг нь тодорхойгүй “not specified” гэж бичсэн гэнэ.
Тэрээр уг нь Шотландад төрсөн юм байна. Эхлээд тэр эрэгтэй байсан бол дараа нь эмэгтэй болохоор шийдэж. Долоон насандаа эцэг эхтэйгээ Австралид очсон тэрээр 1990 онд хүйс солиулах мэс засал хийлгэсэн байна.
Гэтэл хэсэг хугацааны дараа Мэй-Уэблид гормоны бэлдмэл хэрэглэхийг нь хориглосноор тэрээр эмэгтэй байхаа больжээ.
Одоо 48 настай Уэбли өөрийгөө эмэргтэй ч биш, эмэгтэй ч биш гэж үзэн австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаанд хандаж баримт бичгээ солиулахаар өргөдөл өгсөн байна. Эрх баригчид ч үүнийг нь ёсоор болгон хүйс тодорхойгүй гэж тодорхойлж өгсөн гэнэ.
Түүний бүхий л баримт бичигт нь хүйс тодорхойгүй “not specified” гэж бичжээ.
Ер нь түүний адилаар олон хүн хүйсээ тодорхойгүй гэж үздэг гэнэ.
Эмч нар ч Мэй-Уэблиг эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гэдгийг баталсан байна.
Манай гаригийн анхны эр ч биш, эм ч биш хүн өөрөө энэ тухайгаа “Энэ бол миний хувьд гайхамшиг. Би дэлхий дээр хүйс тодорхойгүй хэмээн баримт бичигтээ бичүүлсэн анхны хүн. Гэхдээ цаашид юу болохыг ёстой мэдэхгүй” гэж ярьж байна.
Британийн жендерийн холбоо ч түүнийг хамгийн анхны хүйс тодорхойгүй хүн гэж хүлээн зөвшөөрснийг The Telegraph дамжуулжээ.
“Ийм санаа олон хүнд таалагдаж, хүйс тодорхойгүй гэдгээ батлахыг хүсч байгаа гэж бид үзэж байна” хэмээн тус холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Рори Смит мэдэгджээ.
Гэхдээ ингэж хүйсээ тодорхойгүй гэж үзэж байгаа бол эмчийн магадлагаатай байх ёстой гэдгийг онцолж байна.
0 Сэтгэгдэл
2014.06.08
2014.06.05
2014.06.05
2014.06.04