Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бал сараараа зургаан тивийн 33 орноор аялжээ

Майк, Энн хоёр ихэнх хүний тэтгэвэрт гарахдаа хийнэ гэж мөрөөддөг дэлхий тойрох аяллыг бал сараараа хийжээ. Тэд зургаан тивийн 33 орноор аялж, байгалийн үзэсгэлэнт, түүхий дурсгалт 302 газар орон үзсэн учраас бал сар нь бүтэн хоёр жил 675 хоног үргэлжилжээ.
Ингэж явахдаа тэд 110 удаа ууланд авирч, 105 өөр автобус сольж, 41 удаа сафари аялал хийж, 39 удаа далайн гүнд шумбажээ. Тэдний очсон газар орноос Мьянмар хамгийн их таалагдсан гэнэ.
Майк гэрэл зурагчин, хэвлэлийн стратегич бол эхнэр Энн нь хэвлэлийн редактор аж. Тэд хоёулаа хэвлэлийн салбарын хүмүүс учраас аяллынхаа тухай блог хөтөлсөн нь 7000 дагагчтай болжээ. Өмнөд Америкаас аяллаа эхэлсэн тэд нийтдээ өдөрт 40 ам.долларын төсөвтэйгөөр аялахдаа 226 мянган гэрэл зураг авсан байна.





0 Сэтгэгдэл
Би монгол эмэгтэй. Сүүлийн 30 жилийн туршид 5 тивийн 12 орны 30 хотоор аялж, 10 гаруй далай тэнгис, дэлхийн гайхамшгуудыг үзсэн. Тэгэхээр энэ 2оос дутах юу байна.
Saihan yumaa , suuliin zurag n Mongold bgaa um shig haragdav kk
ЗӨВ ШҮҮ
энэ бол жинхэнэ кайф,бас өндөр соёл.
Би монгол эмэгтэй. Сүүлийн 30 жилийн туршид 5 тивийн 12 орны 30 хотоор аялж, 10 гаруй далай тэнгис, дэлхийн гайхамшгуудыг үзсэн. Тэгэхээр энэ 2оос дутах юу байна.
Хамгийн их уншсан