Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүдээ зориулж “сансрын хөлөг” бүтээжээ


Америкийн Сан-Франциско хотын иргэн Сай Ло өөрийнхөө хүүхдүүдийг тоглуулах гэж усны том хуванцар сав ашиглан хашаан дахь модон дээрээ  сансрын хөлөг бүтээсэн байна.

Модон дээр бэхэлсэн сансрын энэ хөлөг нь суудлын бүхээг,  удирдлагын самбар, ер нь л сансрын хөлөгт байх бүх зүйлтэй гэнэ.  
Түүний энэ бүтээл зөвхөн өөрийнх нь хүүхдүүдийн төдийгүй тэр хавийн хүүхэд, насанд хүрэгсдийн ч анхаарлыг ихээр татаж байгаа юм байх. Тэр эхлээд хүүхэддээ далайн дээрэмчдийн хөлөг онгоц хийж өгөхөөр бодож байсан  том хүү нь “Түүгээр яах юм бэ. Бид зөндөө л тэгэж тоглосон шүү дээ” гэсэн болохоор хүүгийнхээ хамгийн их сонирхдог сансрын хөлөг хийхээр шийдсэн нь энэ гэнэ.

 Тэгээд америкийн Сар луу хөөргөх хөтөлбөрийг бодож “Аполлон” хөлгийг дууриалган энэ тоглоомоо хийсэн  байна. Сай Ло үүндээ 7000 доллар зарцуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан