Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Түүхэн дэх хамгийн алдартай хакерууд
аваргууд юмаа дандаа л эрчїїд ганц ч эмэгтэй байхгїй быайна шїї ерн энэ салбарот эмэгтэй гэж дуулдаагїй г бодход жендер ярьдаг хїмїїс анхаармаар юм байна шїї
llll
daam 2
Хакерууд гэдэг хэзээ ч баригдалгүй, байнга сүүдэрт байдаг хүмүүс. Өнөөгийн интернет ертөнцийг айлгаж байгаа олон хакер ийм байдлаар амьдарч байгаа ч хамгийн алдартай байж мэдэх зарим нь хэдийнээ олны танил болчихсон байна.
Роберт Тэппэн Моррис
Биднийг компьютерийн вирусын тухай байтугай компьютерийн ч тухай сайн мэдэхгүй байхад “өт” гэсэн нэр томъёо гарч байж. Корнелийн их сургуулийн аспирант Роберт Тэппэн Моррис 1988 оны арваннэгдүгээр сарын 2-нд чухам ийм “өт” бүтээн сүлжээнд оруулснаар АНУ-ын 6000 компьютерт халдварлуулжээ.
Хожим нь Моррис Харвардын их сургуулийн профессор болж программ хангамжийн салбарт олон бүтээлийн автор болсон байна. Өнөөдөр тэрээр Массачусетсийн технологийн их сургуулийн профессор.
Кевин Митник
Митникавтобусаар зорчих тасалбар хуурамчаар үйлдэж Лос-Анжелосын автобусны тогтолцоог эвдэж байсан хүн. 12 насандаа утасны луйварчин болж таксфон, гэрийн утасны дуудлагыг цаанаас төлбөр хийлгэдэг болгож байсан бол дараа нь хаашаа ч гэсэн үнэгүй ярьдаг болсон байна.
Хэдэн жилийн дараа Митник Digital Equipment Corporation сүлжээнд нэвтэрч программыг нь хулгайлсны төлөө улс орон даяар эрж байсан юм. Дараа нь үүрэн телефоны Nokia и Motorola зэрэг аваргуудын сүлжээнд нэвтэрч байлаа.
Түүнийг Холбооны мөрдөх товчоо 1995 онд америкийн компьютерын аюулгүй байдлын мэргэжилтэн Цутому Симомурын сүлжээг эвдэлснийх нь дараа барьж таван жилийн ял өгсөн байна. Суллагдаад компьютерын сүлжээ хамгаалах чиглэлээр ажиллан Defensive Thinking Inc компани байгуулсан.
Эдриан Ламо
2002-2003 онд Ламо Microsoft, Yahoo болон New York Times зэрэг хэд хэдэн том компанийн сүлжээнд халдаж байлаа. Тэрээр сүлжээнд халдахдаа үргэлж нийтийн номын сангаас ордог байсан болохоор түүнийг “орон гэргүй хакер” ч гэдэг. Ламог 2003 онд баривчилж зургаан сар гэрийн хорионд байлгаж хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгсөн байна. Одоо Ламо сэтгүүлч, нэртэй лектороор ажиллаж компьютерын аюулгүй байдлын хараат бус зөвлөх хийдэг.
Гэри Маккиннон
Шотланд гаралтай энэ эр 2002 онд Лондонгоос АНУ-ын БХЯ, арми, флот, агаарын цэргийн хүчин, НАСА-гийн сүлжээнд орж байсан нэгэн. Дараа нь үүнийгээ эрчим хүчний өөр эх үүсвэр, бусад технологи, нийгэмд хэрэгтэй зүйл олж мэдэх, Харь гаригийн үл мэдэгдэх нисдэг биетийн тухай баримт, мэдээлэл хайсан гэж тайлбарласан.
Рафаэль Грей
Энэ залуу 2000 онд 26000 орчим америк, британи, канад иргэний хувийн мэдээлэлд нэвтэрч зээлийн картын дугаарыг нь хулгайлсан хүн. 2001 онд түүнийг барьж гурван жилээр сэтгэлзүйн эмчилгээ хийхээр шийтгэсэн байна.
Жон Дрейпер
Энэ бол өвөө хакер гэж болно. 1970-аад онд тэр утсаар үнэгүй ярьдаг телефоны танхай нэгэн байлаа. Интернет түгээл болоогүй байсан болохоор тэр ийн телефон утсаар мэргэшсэн нь тэр. Одоо тэр компьютерийн аюулгүй байдлын хувийн компани толгойлж байгаа.
Кевин Поулсен
1980-аад онд телефон таавар ихэд дэлгэрч радио станцууд Хавайд амрах эрхийн бичиг, Porsche машин амлаж байхад тэрээр утасны дуудлагаар төрөлжиж Лос-Анжелосын КПS радио станцаар тоглоом хийж байлаа.
Хожим нь Холбооны мөрдөх товчооны мэдээлэлд нэвтэрч утасны яриа чагнахтай холбоотой нууц материал хулгайлснаар түүний араас хөөцөлдөж эхэлсэн. Түүнд таван жилийн ял өгсөн, одоо тэрээр Wired News сонины ерөнхий редактораар ажилладаг.
Алексей Белан
АНУ-ын засаг захиргаа Беланыг “2012-2013 онуудад америкийн Невада, Калифорни муж дахь томоохон компаниудын сүлжээнд нэвтэрч тэдний ажилтнуудын хувийн мэдээлийг хулгайлсан” гэж сэжиглэж багаа. Түүнийг баривчлах тухай тогтоолыг Холбооны мөрдөх товчоо 2010, 2013 онд гаргасан байдаг. Гэхдээ тэр баригдаагүй байгаа.
Жонатан Жеймс
Энэ бол 15 настай байхдаа л АНУ-ын БХЯ-ны сүлжээнд нэвтэрч, серверээс нь материал хулгайлж байсан залуу.
Тэр насанд хүрээгүй байснаас зургаан сар хорьж, бас компьютер ашиглахаас татгалзахыг шардсан. Харамсалтай нь 2008 оны тавдугаар сард учир битүүлэг байдлаар нас барсан.
Deceptive Duo
Энэ бол 20 настай Бенжамин Старк, 18 настай Роберт Литтл хоёрын хамтарсан баг. Энэ хоёр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин, НАСА, БХЯ зэрэг төрийн байгууллагуудын сүлжээнд нэвтэрсэн хоёр.
Ингэж тэд Засгийн газрын нууцалсан сайт, албан тушаалтнуудын электрон хаягийг хулгайлсан. 2006 онд тэднийг барихад буруугаа хүлээснээр Старкад хоёр жилийн тэнсэн, Литтлд дөрвөн сарын тэнсэн харгалзах ял өгч учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж хэдэн арван долларын торгууль тавьсан.

0 Сэтгэгдэл
ХАРИУЛТ
1-РТ.ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХИЙЖ ЧАДДАГ ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ЧИ ХИЙЖ ЧАДАХГҮЙ.2-РТ.ЭНЭ БОЛ ГЭМТ ХЭРЭГ.ЖЕНДЕР ЯРИГДАХ АСУУДАЛ ЕРӨӨСӨӨ БИШ ЮМАА САЙН ОЙЛГОЖ УНШ ЧИ.
2014.05.30
2014.05.29
2014.05.29
2014.05.29