Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казахтсаны онгоц манай хоёр хотод бууна


Казахстаны агаарын тээврийн “Эйр Астана” болон “Бек Эйр” компанийн нисэх онгоц Монгол Улс руу шууд нислэг хийхээр боллоо гэж тус улсын Агаарын тээвэр зохицуулалтын яамны хэвлэлийн алба мэдээллээ.
“Монгол Улс, Казахстаны агаарын тээврийн харилцааг сэргээлээ. Манай агаарын “Эйр Астана” компани Астанагаас Улаанбаатарт нисэх бол “Бек Эйр” компанийн онгоц Астана-Баян-Өлгий-Астана гэсэн чиглэлд энэ зунаас эхлэн нисэхээр төлөвлөж байна” гэж мэдээлэлд дурджээ.
Энэ асуудлыг Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын талаарх хамтын ажиллагааны Казахстан Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Ингэж тэнэгдэх шаардлага байна уу? Туркийн онгоц болж байш дээ
Хамгийн их уншсан