Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банк хоорондын гүйлгээ шууд ордог боллоо

Монголбанк улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах хүрээнд нэг саяас бага дүнтэй төлбөр тооцоог долоон хоногийн 24 цагаар тасралтгүй дамжуулдаг болжээ.
Ингэснээр харилцагчийн шилжүүлсэн төлбөр хүлээн авагчийн дансанд шууд орж, төлбөрийн гүйцэтгэл илүү шуурхай болж байгаа юм. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар банк хооронд нийт 16.7 сая удаагийн 900 тэрбумын бага дүнтэй гүйлгээ хийсэн байна. Энэ нь банкны нийт гүйлгээний 93.8 хувийг эзэлдэг ч үнийн дүнгийн ердөө 1.6 хувийг бүрдүүлсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан