Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Тээх, нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр УБТЗ олон ажил зохион байгуулж байна
-Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Европын улсууд руу Монголын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн ээлжит галт тэрэг явж өнгөрлөө. Монголын нутгаар дамжин өнгөрөх энэ галт тэргийг тээвэр зуучийн “Туушин” компани зохион байгуулсан. Энэ галт тэрэг нь цаашаа Беларусь, Польшоор дамжаад Герман хүрэх юм.
-Өмнө нь, ийм галт галт тэрэг явж байсан уу?
-Уг тээврийг явуулахын тулд бид өнгөрсөн оны төгсгөл, энэ оны эхээр нэлээд хүчин чармайлт тавьж ажилласан. БНХАУ-ын болон Хөх хотын төмөр замынхан, Жиньжоу хотын удирдлагатай удаа дараа уулзсан. Үүний дүнд 2013 оны 12 дугаар сар, 2014 оны нэгдүгээр сард хэд хэдэн удаагийн туршилтын галт тэрэг аялуулсан. Монголын нутгаар ийм галт тэргийг дамжин өнгөрүүлэхэд ямар нэгэн саадгүй юм байна гэдгийг баталсны үндсэн дээр тохиролцоонд хүрээд энэ галт тэрэг аялж байгаа юм. Уг нь, сард дөрвөн галт тэрэг буюу долоо хоног тутам нэг галт тэрэг явуулахаар тохиролцсон боловч биднээс шалтгаалахгүйгээр ачаа илгээгч талын ачааны бүрдэл, мөн дэлхий нийтийн эдийн засгийн хямралын асуудлаас болоод төлөвлөсөн давтамжаар явахгүй байгаа.
Ер нь, 12, нэг, хоёр, гуравдугаар сард ийм чингэлгийн галт тэрэг явсан. Тавдугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагийн үед ээлжит галт тэргээ бид Наушки өртөөнд хүлээлгэж өгсөн. Тээвэр амжилттай, ямар нэгэн хүндрэлгүй явж өнгөрлөө.
-Энэ удаагийн дамжин өнгөрөх тээвэр бусдаасаа юугаараа онцлогтой вэ?
-“Туушин” компани энэ тээврийг маш сайн зохион байгуулж байгаа гэдгийг хэлье.
Тус компани Европоос “Моngolian vector” гэх Монголын нэрэмжит галт тэргийг ОХУ-ын нутгаар дамжуулан Улаанбаатар руу авчраад тэр чингэлгүүдээ энд буулгаад, чингэлэг ачиж ирсэн хоосон вагонуудыг Замын-Үүд рүү явуулж, тэндээс БНХАУ-аас орж ирсэн чингэлгүүдийг ачиж, Европ руу явуулж байгаа юм. Вагонууд нь чингэлэг ачих зориулалтын 24 метрийн урттай, өөрөөр хэлбэл 40 тоннын хоёр чингэлэг вагон ачих зориулалтын урт вагоноор тээвэр гүйцэтгэж байгаа гэсэн үг.
-УБТЗ-ын хамт олон хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад анх удаа 8002 тонн жинтэй галт тэрэг аялуулсан. Энэхүү галт тэргийг аялуулсны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулахгүй юу?
-Одоогоор замынхаа хойд хэсгээс урд хэсэг хүртэл 4500-5000 тонн жинтэй галт тэрэг аялуулж байгаа. 2ТЭ116-УМ, 2М62 илчит тэрэг хослуулаад 6800 тонн жинтэй галт тэргийг бас явуулдаг. Харин энэ удаад бид Багахангайгаас Чойр өртөө хүртэл нийт 92 вагоны бүрэлдэхүүнтэй, 1378 метр урттай, 8002 тонн жинтэй галт тэргийг 2ТЭ116-УМ илчит тэргээр хослуулж, туршилтын аялал хийж үзлээ.
-Туршилтын аяллын үр дүн хэр гарав?
-Аялал амжилттай болсон. Дээрх чиглэлээр хийгдэх техник технологийн шийдлийн асуудлыг Зүтгүүрийн албаны дарга Х.Лхагвасүрэн судалж гаргаад цаашид хүнд жинтэй галт тэргүүдийг оргил ачааллын үед, замын их засварын цонхны ажил хийж байгаа үед ашиглах зорилгоор үргэлжлүүлэн илүү нарийн судалгаа хийж байна.
-Цаашид хамгийн дээд тал нь хэдэн тонн жинтэй галт тэрэг аялуулах боломжтой вэ?
-9000 тонн жинтэй галт тэрэг аялуулж үзэхээр төлөвлөж байна. Удахгүй туршина.
-Ийм галт тэрэг аялуулснаар зардал хэр хэмнэх бол?
-Өнөөдрийн байдлаар хамгийн том давуу тал нь дээр хэлсэнчлэн тухайн хэсгийн нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй хэсгүүд дээр ачааны бөөгнөрөл үүсгэлгүй давуулах, үйлчлүүлэгчдийн ачаагаа хүлээх хугацааг богиносгох явдал. Түүнчлэн, зүтгүүрийн бригад, түлш зарцуулалтаас эхлээд олон зардал хэмнэх боломжийг бүрдүүлж байгаа.
-Өмнө нь хэдэн тонн жинтэй галт тэргүүд аялуулж байсан бэ?
-Урьд нь, бид 2200-2500, 4500-5000, 6500 тонн хүртэлх жинтэй галт тэрэг аялуулж байсан. Цаашид дотоодын тээврийн хэмжээ, транзит тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдвэл, өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээг хангахад чиглэсэн нэгэн бэлтгэл ажил болгож энэхүү туршилтын аяллыг хийж байгаа юм. 2013 онд Монгол Улсын Засгийн газар, ОХУ, БНХАУ-ын Зам, тээврийн яамдын түвшинд Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх тээврийг нэмэгдүүлэх зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус зөвлөгөөний мөрөөр УБТЗ хөрш зэргэлдээ орнууд болон өөрийн байгууллагад хийгдэх ёстой зохион байгуулалтын ажлыг шат шатанд нь шийдсэн билээ. Тухайлбал, өнгөрөгч гуравдугаар сард Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд явагддаг “Тээврийн хэмжээ тохирох хурал”, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөгөөнийг мөн Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Түүнчлэн, 700 мянга гаруй тонн ачааг нэмэлтээр явуулахаар пүүс замуудтайгаа тохиролцсон. Оны эхний дөрвөн сарын байдлаар транзит тээврийн хэмжээ өнгөрсөн оныхоос 50 хувийн өсөлттэй байна. Иймд УБТЗ бэлтгэл ажил болгон урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэргүүдийг туршилтаар аялуулж байгаа юм гэдгийг тэрээр онцолж байлаа.
65 жилийн түүхэн замналтай УБТЗ-ын хамт олон улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлж, түүнтэй уялдуулан тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын чанартай олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ тухайд холбогдох мэргэжилтнүүдээс нь тодрууллаа.
Ш.Эрдэнэбулган: ЧИНГЭЛГИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ АЯЛАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
/УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга/
/УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга/
-Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Европын улсууд руу Монголын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн ээлжит галт тэрэг явж өнгөрлөө. Монголын нутгаар дамжин өнгөрөх энэ галт тэргийг тээвэр зуучийн “Туушин” компани зохион байгуулсан. Энэ галт тэрэг нь цаашаа Беларусь, Польшоор дамжаад Герман хүрэх юм.
-Өмнө нь, ийм галт галт тэрэг явж байсан уу?
-Уг тээврийг явуулахын тулд бид өнгөрсөн оны төгсгөл, энэ оны эхээр нэлээд хүчин чармайлт тавьж ажилласан. БНХАУ-ын болон Хөх хотын төмөр замынхан, Жиньжоу хотын удирдлагатай удаа дараа уулзсан. Үүний дүнд 2013 оны 12 дугаар сар, 2014 оны нэгдүгээр сард хэд хэдэн удаагийн туршилтын галт тэрэг аялуулсан. Монголын нутгаар ийм галт тэргийг дамжин өнгөрүүлэхэд ямар нэгэн саадгүй юм байна гэдгийг баталсны үндсэн дээр тохиролцоонд хүрээд энэ галт тэрэг аялж байгаа юм. Уг нь, сард дөрвөн галт тэрэг буюу долоо хоног тутам нэг галт тэрэг явуулахаар тохиролцсон боловч биднээс шалтгаалахгүйгээр ачаа илгээгч талын ачааны бүрдэл, мөн дэлхий нийтийн эдийн засгийн хямралын асуудлаас болоод төлөвлөсөн давтамжаар явахгүй байгаа.
Ер нь, 12, нэг, хоёр, гуравдугаар сард ийм чингэлгийн галт тэрэг явсан. Тавдугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагийн үед ээлжит галт тэргээ бид Наушки өртөөнд хүлээлгэж өгсөн. Тээвэр амжилттай, ямар нэгэн хүндрэлгүй явж өнгөрлөө.
-Энэ удаагийн дамжин өнгөрөх тээвэр бусдаасаа юугаараа онцлогтой вэ?
-“Туушин” компани энэ тээврийг маш сайн зохион байгуулж байгаа гэдгийг хэлье.
Тус компани Европоос “Моngolian vector” гэх Монголын нэрэмжит галт тэргийг ОХУ-ын нутгаар дамжуулан Улаанбаатар руу авчраад тэр чингэлгүүдээ энд буулгаад, чингэлэг ачиж ирсэн хоосон вагонуудыг Замын-Үүд рүү явуулж, тэндээс БНХАУ-аас орж ирсэн чингэлгүүдийг ачиж, Европ руу явуулж байгаа юм. Вагонууд нь чингэлэг ачих зориулалтын 24 метрийн урттай, өөрөөр хэлбэл 40 тоннын хоёр чингэлэг вагон ачих зориулалтын урт вагоноор тээвэр гүйцэтгэж байгаа гэсэн үг.
П.Батхуяг: УРТ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛАХ НЬ ОЛОН АЧ ХОЛБОГДОЛТОЙ
/Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны дарга /

0 Сэтгэгдэл