Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Богд уулын арын замын ажил энэ сарын 30-нд эхэлнэ


Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг шинээр барих ажил он дамжин хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлыг "ЭСТО" ХХК гүйцэтгэж байгаа. Замын ажилтай холбогдуулан Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүртэлх 2.2 км авто замыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10 хүртэл 10 хоногийн турш хааж, хуучин асфальтбетон хучилтыг дахин боловсруулах, мөн замын суурь асфальтбетон хучилтыг дэвсэхээр болжээ.  Туул голын хөвөөгөөр түр зам гаргах боломжгүй учраас 10 хоногийн хугацаанд тус авто зам руу хоёр талаас нэвтрэх боломжгүй хаалттай байх юм.  Иймд 5 дугаар сарын 30-наас эхлэн 10 хоногийн туршид Богд уулын арын замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болохыг мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан