Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Салсан амрагийнхаа эротик зураг дүрс хадгалахыг хуулиар хориглоно

Салсан эхнэр нөхөр, амраг найз  бүсгүйнхээ эротик болон илэн далангүй гэрэл зураг, дүрс бичлэгийг хадгалахыг хориглоно хэмээн Германы Кобленц хотын дээд шүүх хуульчилжээ.
Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эмэгтэй хайртай залуугаасаа салаад түүнд байсан өөрийнхөө болон хамт авхуулсан илэн далангүй зургуудыг устгахыг хүсэхэд нөгөө залуу нь татгалзсан байна. Тэр залуу өөрийгөө мэргэжлийн гэрэл зурагчин, тэгэхээр энэ зургууд түүний бүтээл учраас устгахгүй гэсэн гэнэ. Тэгэхээр өнөөх бүсгүй энэ асуудлаар шүүхэд гомдол гаргасан байна. Шүүх энэ гомдлыг авч үзээд зөвхөн тэр бүсгүй ч биш ер нь ийм олон тохиолдол гарч болохыг харгалзан үүнээс хойш салж байгаа эхнэр нөхөр, амрагууд бие биенийхээ хэтэрхий илэн далангүй, эротик  гэрэл зураг, дүрс бичлэгийг хадгалж болохгүй хэмээн хуульчилсан байна гэж Amic.ru мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай

Хамгийн их уншсан