Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Сургууль цэцэрлэгийн барилга барих гэж яст мэлхийн хурдаар мөлхөж байхад...
Нийслэлийн ууган сургуулийн нэг гуравдугаар сургуулийн барилга нурж, ашиглалтын хугацаа дууссан учраас 2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр акталж, өнгөрсөн оны сүүлээр нураасан. Хэдийгээр сургуулийн барилгыг барих төсөв актлагдсан даруйдаа шийдэгдсэн ч буулгах төсөв батлагдаагүйгээс нэг жил алдсан. Өнгөрсөн жил Нийслэлийн төсөвт суусан хөрөнгөөр тендер зарласан ч барилгыг буулгах ажлыг гүйцэтгэх компани олдохгүй ахиад л цаг алдсан. Ашгүй нэг юм нураалаа гэтэл 2014 он гартал сургуулийн нурангийг зайлуулаагүй л байлаа. Саяхнаас сургуулийн нурангийг зайлуулж, барилгын ажил цэгцэрсэн дүр зураг харагдах болсон билээ. Нийслэлийн боловсролын газраас тус сургуулийн шинэ барилга хэзээ баригдаж эхлэх талаар тодруулахад гүйцэтгэгч байгууллага тодорсон. Ажлаа өнөө маргаашгүй эхлэнэ гэв. Нурааснаас хойш яагаад дахин хугацаа алдсаныг тодруулахад зураг төсөл гараагүй байсан хэмээн хариулсан.
Энэ мэт дунд сургууль цэцэрлэгийн барилгын ажил яст мэлхийн хурдаар урагшилж байхад шинээр актлагдах барилгын тоо морины хурдаар нэмэгдсээр.
Зураг төслөө онцгой байдал, мэргэжлийн хяналт, цахилгаан, дулаан хариуцсан гээд олон газраар хянуулдаг учраас удааширсан гэсэн хариулт өгөв. Гүйцэтгэгч компани ажлаа өнөө маргаашгүй эхэлж, гэрлийн хурдаар барьсан ч 2015 оны хичээлийн жилд сургуулийн шинэ барилга ашиглалтад орно. Тэгэхээр гуравдугаар сургуулийн жишгээс харахад актлагдсан сургууль шинэ барилгатай болтлоо дор хаяж дөрвөн жилийг үдэх нь.
Дор хаяж гэж хэлэхийн учир нь нийслэлийн 11 дүгээр сургуулийн барилгыг бас л 2012 онд актлаж, өнгөрсөн онд нураасан. Гэтэл 2014 он гараад хагас жил болчихоод байхад зураг төсөл ч үгүй сууж байна. Хэрэв зураг төсөл батлагдвал барилгын ажил гүйцэтгэгч компаниудын дунд тендер зарлах гэнэ. Гэхдээ зураг төсөл хэзээ батлагдах юм бүү мэд. 2015 оны хичээлийн жилд ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй.
12 байсан ч 13 болчихлоо
Ингээд яг одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэдэн сургууль цэцэрлэгийн барилгыг акталсан талаар Нийслэлийн боловсролын газрын барилга төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Ундраагаас зарим зүйлийг тодрууллаа.
Түүний ярианаас дээр дурдсан хоёр сургуулийг барилга шиг хугацаа алдахгүйн тулд нурааж, буулгахаасаа өмнө зураг төслөө гаргахаар төлөвлөж байгааг дууллаа. Тэрээр “Нийслэлийн хэмжээнд буулгаж амжаагүй ч барих төсөв нь батлагдсан гурван цэцэрлэг бий. Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн буулгаж, барих төсөв нийслэлийн төсөвт суусан. Одоогоор үнэлгээний ажил хийгдэж байна. Баянгол дүүргийн 47, Сонгинохайрхан дүүргийн 26 цэцэрлэгийн зураг төсөл хийгдэж байна. Зураг төсөл нь дуусахаар буулгах болон барих тендерийг хамтад нь зарлана” гэв.
Эдгээрээс гадна өнгөрсөн жил үйл ажиллагаа нь бүрэн зогссон Баянгол дүүргийн 73, 38 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 146 цэцэрлэгийн буулгах төсвийг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэжээ. Энэ гурван барилгыг энэ жилдээ багтаж буулгах юм байна.
Харин Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 10 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг, болон саяхан актлагдсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийг үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч буулгаж, барих зардлыг нь Засгийн газар концессын дагуу хэрэгжүүлэхээр тогтоол гарчээ. Гэхдээ Эдийн засгийн яаман дээр хэрхэн зардлыг шийдэх талаар яригдаж байгаа гэнэ.
Цаашид нураах барилга ч нэмэгдэнэ. Учир нь, Нийслэлийн хэмжээнд 24 сургууль, 51 цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дууссан ч арай актлаагүй. Долоо, найман баллын газар хөдлөлтөд тэсвэргүй болсон гэсэн дүгнэлт гарчихсан байгаа гэнэ. Энэ оны эхээр Нийслэлийн боловсролын газарт актласан 12 сургууль цэцэрлэгийн барилга бүртгэлтэй байсан ч энэ сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэг дээр Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан учраас 13 болчихож.
Тендерийн наймаа хүүхдийн хувь заяанд ч нөлөөлдөг
Дээр дурдсан сургууль, цэцэрлэгийн барилга наад зах нь 60 жилийн өмнө баригдсан. Гэтэл 60 гаруй жилийн өмнө баригдаад одоо актлагдсан ч буулгах, барих зардлыг нь шийдэж чадахгүй байгаа нэг барилга бол Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар сургууль. Хэдийгээр өргөтгөлийн шинэ барилга нь 2008 онд буюу зургаахан жилийн өмнө ашиглалтад орсон ч өнөөдөр хүүхэд суугаад хичээл хийх нь байтугай ороод гарахад л хэцүүхэн. Өмхий үнэртэй, чийг даасан, барилга нь мөөгөнцөртсөн. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй мэдээ нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тус сургуулийн хананд таван төрлийн мөөгөнцөр ургаж байгаагаас хоёр нь хорт хавдар үүсгэдгийг тогтоожээ. Гэтэл тэнд хүүхдүүд сууж, хичээлээ хийсээр л байна. Үндсэн сургууль нь актлагдсан учраас өргөтгөлийн барилгадаа сургуулийн үйл ажиллагаа төвлөрч байгаа ч, өргөтгөл нь сургуулийн зориулалттай гэхээсээ илүү агуулах гэлтэй. Ингээд тус сургуулийн захирал Г.Мөнхбаярын ярьсныг хүргэж байна.
Уг нь анх тус өргөтгөлийг барихаар барилгын тендерт “Аганист” ХХК ялсан байдаг. Гэхдээ тендерээ “Нэмүт” ХХК-д зарж, тус компани уг ажлыг гүйцэтгэжээ. Ингэхдээ “Хангай нар” гэдэг компани зураг төслийн нь боловсруулсан ч “Нэмүт” ХХК зургийн дагуу бариагүй гэнэ. Барилгыг ашиглалтад авахдаа Улсын комисс энэ мэтийг харгалзаж үзээгүй учраас ашиглалтад орсон даруйдаа л хана нь мөөгөнцөртөөд эхэлчихэж. Дулаан орох үеэр мөөгөнцөр ургах нь идэвхижсэн учраас сургуулийн барилга ашиглалтад орсноос хойш хоёр жилийн дараа хана, таазанд нь учир байна гээд сургуулийн дээврийг нь хуулсан байна. Гэтэл дээврийг хучсан шороо, хайрга нь ялгагдахгүй, материал нь нойтон байсан аж. Үүнийгээ “Нэмүт” ХХК-ийнхан засч байна хэмээн дахин давхарлахдаа ус зайлуулах хоолойг нь дарчихаж. Ингээд мөөгөнцрөөс гадна сургуулийн таазнаас дусаал гоождог болжээ.
Түүнээс хойш сургуулийн барилга муудсаар өнөөдөр хана нь цуурсан, шалны плита нь бутарсан. Дээрээс нь дусаал гоожсоноос болж бүх далд монтаж нь шатсан. Шинээр хийсэн ил монтаж нь мөн масслаад шатсан байдалтай байгаа гэнэ.
Анх байгуулагдсан цагаасаа л өмхий үнэртэй барилгыг агааржуулахын тулд зургаан жилийн хугацаанд дөрвөн төрлийн агааржуулах төхөөрөмж суурилуулсан байна. Энэ талаар тус сургуулийн захирал “Анх сараалжин агааржуулалт хийсэн, дараа нь PVC хоолойгоор агааржуулсан ч болохгүй учраас цахилгаан агааржуулалт тавьж, сүүлдээ бүр болхи аргаар ханыг нь цөм өрөмдөөд агаар салхи үзье гэжээ. Гэвч нэмэргүй” хэмээн ярив. Тэрээр сургуулиас үнэртдэг өмхий үнэрийг барилгын доогуур нь явдаг хоолой, буруу холболтоос үүдэлтэй байх хэмээн таамагладаг ч мэргэжлийн бус учраас баттай хэлэх аргагүй гэв.
Сургуулийн барилгын халаалт муу учраас сурагчид өвөлдөө гадуур хувцастайгаа суудаг аж. Уг нь дулааны шугам сүлжээнээс ирж байгаа халаалт хэвийн хэмжээндээ. Гэхдээ хана, цонх, хаа хаанаасаа дулаан алддагаас хүйтэн байдаг гэнэ. Тиймээс жил бүр л өргөтгөлийн барилгад засвар хийхээс өөр аргагүй болдог байна. Ангиудад нэмэлт халаалтын төхөөрөмж суурилуулсан учраас цахилгааны мөнгө тэр хэрээр нэмэгддэг аж.
Нийслэлийн хэмжээнд дунд сургуулиуд ачаалал ихтэй энэ үед Зайсангийн 32 дугаар сургуулийн үндсэн барилга нь актлагдсан. Ахлах ангийн сурагчид л 15 дугаар сурууль дээр хичээллэж байгаагаас бага, дунд ангийнхан өргөтгөлдөө хичээллэсээр. Тэдэнд хэцүү байна гэж хэлэх эрх байхгүй. Учир нь тэднийг багтаах өөр сургууль ойр хавьд нь үгүй.
Арга ядсан сургуулийн удирдлагууд 2010 оны тавдугаар сараас хойш харьяа дүүргийнхээ барилгын хэлтэс, нийслэлийн удирдлага, боловсролын газар, боловсролын хэлтэс гээд хэл хүрэх газартаа хэлж, хөл хүрэх газраараа явж, 37 удаагийн албан тоот илгээсэн байна. Харамсалтай нь өнөөг хүртэл асуудал шийдэгдээгүй. 32 дугаар сургуулийн хүүхдүүд мөөгөнцөрт идэгдсэн, хорт хавдар үүсгэх хор ялгаруулсан, өмхий, чийглэг орчинд суралцсаар байна.
Нэг хичээлийн жил ч үзээгүй барилга байна
32 дугаар сургуулийн өргөтгөл зургаан жилийн настай байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн шинэ барилгын хана нь цуурч, дээврээс нь дусаал гойжоод эхэлжээ.
Энэ талаар барилгын ажлыг гүйцэтгэгч “Хөвсгөл геологи” ХХК-ийн ерөнхий инженер Ж.Оргилоос тодруулахад тэрээр “92 дугаар сургуулийн шинэ барилга хэзээ мөдгүй нурах гээд байгаа зүйл үгүй. Захиалгатай л мэдээлэл яваад байх шиг байна. Дээврээс шавар, шохой унаагүй. Нэг ангид л дээврээс ус гоожсон. Хана цуурсан гээд байгаа. Үнэндээ бол хялгасан цууралт. Барилгаа ашиглалтад өгөөд гурван жилийн дотор засвар, үйлчилгээг барьсан байгууллага нь хариуцдаг. Үүний дагуу бид завсар, үйлчилгээг ирэх сарын 10-наас хийхээр ашиглалтад өгөхдөө л Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон 92 дугаар сургуулийн захиргаатай тохиролцсон. 1000 орчим сурагчийн хичээлийн байрыг ашиглалтанд оруулж, гурван ээлжээр хүнд нөхцөлд хичээллэж байсныг хэвийн нэг ээлжтэй болгох зайлшгүй шаардлага байсан. Үнэхээр муу барилга байсан бол улсын комисс хүлээж авахгүй. Улсын комисст мэргэжлийн 14-15 инженер байдаг. Тэд бүгдээрээ хянаад шалгаад хүлээж авсан. Ажилдаа хариуцлагатай ханддаг хүмүүс хүлээж авсан барилгыг ингэж хэлж байгаа нь тэднийг үгүйсгэж, доромжилж байгаагаас ялгаагүй” гэв.
Харин тус сургуулийн захирал Д.Октябриас тодруулахад тэрээр “Хана цуурсан нь үнэн. Гэхдээ түүнийг гүйцэтгэгч байгууллага нь засчихсан. Харин одоо бол дээврээс дусаал гоожиж байгаа. Сургууль амрахаар дахин янзлана гэсэн” гэв.
Тус сургуулийн барилгын ажлын тендерийг зарлахад зөвхөн “Хөвсгөл геологи” ХХК л ганцаараа оролцсон. Өөр сонголт байгаагүйгээс тус компанид ажлыг даалгахаас аргагүй болж. Сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга чимхлүүр ажил их, төсөв бага учраас гүйцэтгэгч байгууллагуудын дунд өрсөлдөөн байдаггүй учраас л энэ мэт чанаргүй, ганцхан хичээлийн жилийн нүүр ч үзэж чадахгүй барилгууд нэмэгдсээр. Хэдийгээр актлагдсан барилгуудын буулгах, барих төсөв хөрөнгө асуудалтай байгаа ч гүйцэтгэгч байгууллагуудын дунд тендер зарлахдаа бага өртөг биш чанар амласанд нь ажлаа даалгадаг болох юмсан. Хүүхдүүд 12 жил сууж хичээлллэх барилга шүү дээ.
Zurag tusul ny belen bolson barilguudad nuraah zubshuuruliig olgoj baimaar yum. Yumiig des daraalaltai hiibel tsag hugatsaa hojino.
-Сургууль, цэцэрлэгийг чинь нураасан бол дөрвөн жил хүлээх хэрэгтэй болно-

0 Сэтгэгдэл
2014.05.28