Дунд боловсролын үнэлгээг тогтоохын тулд V, IX, XII ангийнхнаас жил бүр шалгалт авч байхаар тогтсон. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийг XI ангийнхан төгсөх учраас тэднээс шалгалт авахгүй. Харин V, IX ангийнхнаас шалгалт авна. Тиймээс ирэх жилээс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болох нь. Учир нь, төгсөх ангийнхан үнэлгээ тогтоох шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Нэг ёсондоо элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа өгнө гэсэн үг. Харин шалгуулагч аль өндөр оноогоо ерөнхий шалгалтад тооцуулж болох юм байна.
Анги дэвших болон төгсөх шалгалтыг урьдын адил сургуулийн захирлын шийдвэрээр байгуулсан комисс зохион байгуулна. Ингэхдээ XI анги төгсч буй сурагчдаас монгол хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлээр улс даяар нэг өдөр шалгалт авах юм. Эдгээр шалгалт энэ сарын 27-30-ны хооронд болох бол бусад ангийнхны шалгалтын хугацааг сургууль нь зарлах аж.