Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банкууд ТҮЦ машины лавлагаагаар үйлчлэх ёстойг анхааруулав

ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхийн лавлагаа­гаар арилжааны банкууд үйлчлэхгүй байгаад иргэд бухимдалтай буйгаа Засгийн газраас мэдээллээ. Автомат машинаар өгч байгаа лав­лагаа, тодорхойлолт нь албан ёсны баримт бичиг бөгөөд нууцлалын өндөр зэрэгтэй “QR” кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгддэг. Иймээс тус бичиг баримтыг үндэслэн иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх ёс­­тойг УБЕГ-аас дахин ан­хаа­руулж, энэ асуудлаар Шудар­га өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаа­гаа албан ёсоор мэдэгдэв.
Дээрх гомдол “11-11” төвд өнгөрсөн долоо хоногт ирсэн 866 гомдол саналын нэг. Тус төвд ирсэн дийлэнх гомдлыг “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны сугалаанд тэнцсэн ч банкны шаардлагаас шалтгаалан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирүүлсэн гэнэ.  

0 Сэтгэгдэл
спортын хорооны дэргэдэх хаан банк бүтэн сайн өдөр үйлчлэхгүй заавал иргэний бүртгэл мэдээллийн төвөөс авсан лавлагаагаар үйлчлэнэ гээд буцааж бна лэ ТҮЦ машин байх хэрэг алга бна да 7дээр суур байсан теллер Эрдэнэчимэг гэдэг хүүхэн теллерүүддээ сайн ойлгуулах хэрэгтэй шүү дэ
Хамгийн их уншсан