Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувийн хамгийн тансаг нисэх онгоцууд

Өнөөдөр дэлхийн аль ч улсын агаарын тээврийн компанийн онгоцоор үйлчлүүлэхэд бизнес ангиллын суудал олох гэж, тэгээд илүү тансаг үйлчлүүлэх гэж багагүй асуудал болдог бол өөрийн гэсэн онгоцтой, түүндээ дуртай хоолоо дуртай цагтаа идээд, юу хүссэнээ хийгээд явж байвал сайхан аа гэж боддог уу.
Манай гаригийн хамгийн баян, хамгийн нөлөө бүхий таван хүний хувийн онгоцыг танилцуулж байна. Эдгээр онгоцонд хурлын танхимаас авхуулаад автомашины гараж хүртэл бий.

5. Дональд Трампын Боинг-457. 100 сая долларын үнэтэй.

Энэ онгоцыг тусгай захиалгаар үйлдвэрлээгүй ч америкийн тэрбумтан дараа нь шинэчлэн тоноглосон гэдэг. Энд орчин үеийн гэрийн кинотеатр, 52 дюймын дэлгэц, торгон цагаан хэрэглэлтэй унтлагын өрөө, хувийн албан өрөө, усны өрөө бий. Энэ онгоцыг “Ватерфорд”-ын болор гэрлийн бүрхүүлээр чимэглэж, үнэт зургуудыг алтан хүрээнд хийн өлгөсөн байгаа.

4.Жозеф Лаугийн Боинг-81. 153 сая долларын үнэтэй

Гонконгийн тэрбумтан, аж үйлдвэрийн магнат, Азийн хамгийн баян бизнесмэний нэг Жозеф Лау өөрийн энэ онгоцоо “Дримлайнер” гэж нэрлэсэн. Цахилгаан шат, асар том дэлгэц бүхий дүрс бичлэгийн бүрэн хяналт, гэрийн кинотеатр, спорт зал, хурлын танхим, дарсны хэдэн арван мянган лонх бүхий цуглуулга байгаа. Энд нь Энди Уорхолын хийсэн Мао Зэдуны хөрөг бүхий дарсыг Жозеф Лау 17,4 мянган доллараар худалдан авсныгаа ч тавьсан байдаг.

3. Брунейн султаны Боинг 747-430. 233 сая долларын үнэтэй.

Брунейн султан, манай гаригийн хамгийн том шашны зүтгэлтэн, Брунейн эзэн бол хувийн гурван онгоц эзэмшдэг. Эдний хоёр нь  Airbus A340 болон  Боинг-767. Форбс сэтгүүлийн мэдээгээр Боинг 747-430 нь султаны хамгийн том онгоц нь. “Люфтханз”-аас 100 сая доллараар худалдан  авсан бол онгоцоо орчин үеийн зориулалтаар тоноглох, алтдах зэрэгт 120 сая доллар зарсан гэдэг. Энд зочны өрөө, усанд орох өрөө, зэргийг бүрэн алтаар доторлосон нь бий.
 
2.Алишер Усмановын Airbus 340-300. 350 сая долларын үнэтэй

Bloomberg Billionaire мэдээгээр бол Алишер Усманов 15,8 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн баячуулын 34-т жагсдаг. Гэхдээ л тэр өөрийн хувийн онгоцтой, энэ нь бизнесийн нэр төрд нь хэрэг болдог. Түүний Airbus 340-300 онгоц эхлээд 238 сая долларын үнэтэй ч технологийн болон дотоод засал зэрэгт нь нэлээд хэдэн саяыг зарсан гэдэг. Онгоцоо эцгийнхээ дурсгалд зориулан “Бурхан” хэмээн нэрлэж үүнийгээ гадна нь бичсэн байдаг.

Энэ онгоц овроороо өнөөгийн Airbus 380-тай дүйнэ. Дөрвөн хөдөлгүүрт энэ онгоцоор тив хооронд 13500 км зорчиж болно. Ер нь үзүүлэлтээрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины онгоцыг давж гарсан гэдэг.

1.    Хан хүү аль-Валид ибн Талалын Airbus 380. 500 сая долларын үнэтэй.

Саудын хан хүү аль-Валид ибн Талал арабын ертөнцийн хамгийн баян хүний нэг. Тэрээр Ситигруп, Твиттер болон  Apple-ийн хувьцаа эзэмшдэг нэгэн. Форбсын судалгаагаар хан хүү Лондонд “Савой”, Сан-Францискод “Фермонт”, Нью-Йоркт “Дөрвөн улирал”, “Плаза” зочид буудлуудыг эзэмшдэг. Түүнд 200 автомашин, гурван завь, гурван ордон, хувийн гурван онгоц бий. Түүний нэг  нь манай гаригийн хамгийн том, хамгийн тансаг “Нисдэг ордон” нь 300 сая долларын үнэтэй ч тансаглан тохижуулахад 200 сая доллар зарцуулсан.

Энд 10 хүн, төгөлдөр хуур бүхий концертын танхим, унтлагын өрөө, болор шүтээн бүхий мөргөлийн өрөө, хана туурга, бүр шалан дээрээ онгоц хаана явааг хянах дэлгэц бүхий “шидэт хивс”-ний өрөө, автомашины гараж, султаны хайртай морь тэмээний жүчээ, хааны өрөө, зочны 20 өрөө, тус бүртээ усны өрөөтэй унтлагын 5 өрөө, хурлын өрөө, ёслолын шат зэрэгтэй. 11 үйлчлэгч ажилладаг энэ онгоцоор 853 хүн зорчиж болно. Энэ аварга нисдэг ордны ганцхан дутагдал нь нисэх буудал бүрт буух аргагүй.

0 Сэтгэгдэл
saihan l yum
saihan l yum
saihan l yum
Хамгийн их уншсан