Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Үхрийн бөөрөн дэх нүхээр хоолны шингэцийг нь судалж байна
Швейцарийн нэгэн фермер үхрийнхээ хоол болосруулах ажиллагааг хянаж байхын тулд мэс заслын аргаар үхрийнхөө бөөр, ходоодонд тусгай таглаа бүхий нүх гаргасан гэнэ.
Өнөөдөр фермерүүд ХАА-д шинэ технологи нэвтрүүлж, зарим нь судалгааны түвшиндээ яваа ч ихэнх тохиолдолд хуучин арга хэрэглэж байгаа юм. Харин швейцарийн фермер, судлаачдын энэ арга нь ямар хоол тэжээл илүү үр нөлөөтэй, ходоодонд хэрхэн боловсорч байгааг ажиглан судлах шинэ арга гэнэ.
Тэд мэс заслын аргаар үхрийн биед суулгасан 20 см-ийн диаметртэй энэ нүхээр ходоодондох хоол тэжээлийн дээжийг авч судалдаг байна. Өөрөөр хэлбэл үхрийн идэж байгаа ямар тэжээл хэд хоногт боловсорч, хэдий хэмжээний илчлэг, калор ялгаруулан ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд хэдий хугацаанд ямар үр дүн өгөхийг нь судалдаг байна. Ингэснээр малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд ХАА-н үйлдвэрлэлд судалгааны чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байгаа юм.
Амьтан хамгаалагчид харин үүнийг амьд амьтныг тамлах аргаар ийм цонх гаргалаа хэмээн фермерүүдийг шүүмжилж байгаа ч судлаачид, фермерүүд энэ нь амьтны биед ямар ч аюулгүй, тийм ч харгис арга биш гэж эсэргүүцэж байгаа юм. Тэд ийм арга бүр 1920-иод онд нэвтэрсэн, судалгааны хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэж байна.
Швейцарын өөр хэдэн фермер үхрийнхээ хүзүүнд суулгасан тусгай төхөөргөөр малын биед гарч байгаа өөрчлөлтийг хянаж байх арга хэрэглэж байгаа талаар FederalPost бас мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
зочин
Аймшигтай юм
2014.05.26