Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Товуудорж: Нэг киловатт цахилгааны үнийг 20-23 төгрөгөөр нэмэх шаардлагатай


Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж.

-Цахилгааны үнэ нэмэгдэх тухай ярих боллоо. Үүний гол шалтгаан юу вэ?
-Эрчим хүчний үнэ тариф чөлөөлөх гэдгийг их зөв ойлгох хэрэгтэй. Ямар ч зохицуулах зүйлгүй болно гэж болохгүй. Эрчим хүчний зохицуулах хороо гээд үнэ тарифыг хянадаг байгууллагатай. Тэгэхээр бодит үнэ, үйлдвэрлэлийн өртөгийг ойртуулж эрчим хүчний салбарт ажиллаж буй компаниудыг санхүүгийн хувьд алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдүүлэх юм. Улмаар гадаадын хөрөнгө оруулагчид үнэ тарифаараа оруулсан хөрөнгөө нөхөх хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлага бий. УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоол байдаг. Саяхан, УИХ-аас Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тогтоолд ч гэсэн эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар Засгийн газарт үүрэг өгсөн.
Тэгэхээр Эрчим хүчний зохицуулах хороо ойрын үед бодитой шийдвэр гарган гэдэгт итгэж байна. Энэ байгууллага бол хараат бус юм. Суурь судалгааг сайн хийсэн. Эрчим хүчний бүх үйлдвэрээр орж үзсэн. Хөрөнгө оруулсан нөхцөл байдалтай танилцсан юм.
Тэгэхээр үнэ тарифыг тодорхой хэмжээнд хөдөлгөж байж энэ салбарын үйл ажиллагаа тогтвортой байна. Цаашид хөрөнгө оруулах дүн нэмэгдэнэ. Иймээс Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогод эдийн засгийн үр ашиг гэдгийг оруулахгүй бол эрчим хүчний салбар аюулын харанга дэлдэж байна гэдгийг олон хүн хэлж буй юм.

-Эрчим хүчний салбар жилд хэдий хэмжээний алдагдалтай ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн онд 60 тэрбум төгрөгийн алдагдалтай ажил­ласан. Дээр нь улсын төс­вөөс 30 гаруй тэрбум төгрөгийн татаас өгсөн. Тэгэхээр 90 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг.
Хэдийгээр дотоод нөөц бололцоогоо ашиглаж үр ашиггүй зардлаа танах арга хэмжээ авч байгаа боловч алдагдал буурахгүй байна.

-Тэгэхээр цахилгааны үнийг хэдэн хувиар нэмбэл алдагдалгүй болох вэ?
-Одоогоор нэг килоВатт цахилгаанаа 20-23 төгрөгийн алдагдалтай борлуулж байна. Тэгэхээр дор хаяж ийм хэмжээгээр нэмэх шаардлага байгаа юм.

-Цөөн хүн амтай сумын төвийг цахилгаанаар хангах гэж асар их зардал гардаг гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?
-Сумын ард иргэдийн буруу биш. Эрчим хүчээр хангах нь төр засгийн үүрэг. Хамгийн гол нь ямар эх үүсвэрээр оновчтой хангах гэдгээ бодох ёстой. Иймд хөрөнгө оруулалтаа нөхдөггүй урт шугам татахаа болих санал гаргаж байгаа. Жишээлбэл, урт шугам татаад эрчим хүчээр зарим сумын төвийг хангахад жилд 30 сая төгрөгийн орлого олж 100-гаад сая төгрөгийн зардал гаргаж болохгүй л дээ. Эрчим хүчний тодорхой хэмжээний шинэ, шинэ эх үүсвэр бий болж байна. Үүнийгээ ашиглах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Ehleed 1 kvt tognii yniig 100 tug bolgoh heregtei,tegeed tsaashdaa baga bagaar memeed yvah heregtei.
Ehleed 1 kvt tognii yniig 100 tug bolgoh heregtei,tegeed tsaashdaa baga bagaar memeed yvah heregtei.
Ehleed 1 kvt tognii yniig 100 tug bolgoh heregtei,tegeed tsaashdaa baga bagaar memeed yvah heregtei.
Хамгийн их уншсан