Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Монгол малын мах экспортын шалгуурт хэзээ тэнцэх вэ
Японы хөдөө аж ахуй, ойн загасны аж ахуйн яамны Техникийн зөвлөлийн тэргүүн, энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Японы багийг ахалж ирсэн Такаши Оногоос зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн техникийн зөвлөлдөх уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Техникийн зөвлөлдөх хурал уламжлал ёсоор зургаа дахь удаагаа болж байна. Манай хоёр улсад хөдөө, аж ахуйн салбарт тулгамдаж байгаа өөр, өөрийн асуудал байдаг. Тэдгээр нь юу вэ гэдгийг энэ удаад тодруулан, ойлголцож, харилцан бие биедээ ямар дэмжлэг, тусламж үзүүлж болох вэ гэх чиглэлийг гаргах юм. Бид асуудлаа сайн мэдэж гэмээнэ энэ удаагийн техникийн зөвлөлдөх уулзалтын үр дүн гарна. Цаашдаа ойлголцол дээр тулгуурлан төсөл хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой юм.
-Талууд анх уулзахдаа ямар байдалтай байсан бэ. Зургаан жилийн дараа хоёр улсын хөдөө, аж ахуйн салбарт ямар дэвшил гарна гэж та харж байна?
-Хамгийн анх уулзаж байхад Японы болон Монголын хөдөө, аж ахуйн салбарын нөхцөл байдлыг хэн, хэн нь мэддэггүй байсан. Япон гэхэд газар нутаг багатай учраас аль болох эрчимжсэн, мал аж ахуй, газар тариаланд тулгуурлан хөгжиж ирсэн. Монголын хувьд өргөн уудам бүс нутагтай, үүндээ тулгуурлан хөдөө, аж ахуйн салбараа хөгжүүлдэг. Хэдий ялгаатай ч харилцан ойлголцож, ижил төстэй зүйлсээ мэдэх нь эхний уулзалтын зорилго байсан. Харин түүнээс хойш бид хэд, хэдэн удаа уулзаж ярилцлаа. Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд ч нэмэгдсэн. Энэ удаад хүнсний ногооны үр, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах тухай ярьж байна. Түүнээс гадна хүнсний мах экспортлох хорио цээр болон эрүүл ахуйн олон асуудлаар зөвшилцлөө. Долоон жилийн өмнө би хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг ахалж байсан. Тэр үетэй харьцуулбал, бид илүү нарийн асуудал ярьдаг болсон байна.
-Монголчууд ойн болон загасны аж, ахуйн талаар төдийлөн ярьдаггүй. Гэхдээ энэ талаар хоёр улсын хамтын ажиллагааны түвшин ямар байдаг вэ?
-Манай улсын хувьд ойн сан ихтэй учраас гадаад улс оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх туршлагатай. Тиймээс энэ талаар санал өрнүүлж, хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцана.
-Монголчууд хүнсэндээ мах хэрэглэх уламжлал нь их энгийн. Эрүүл гэж үзсэн малаа нядалж шууд лангуун дээрээс худалддаг. Гэтэл бусад улс орнууд олон шат дамжлага давж байж хэрэглэгчдэд мах хүрдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд Японы махны шалгуур хангах боломжийг хэрхэн харж байна вэ?
-Хүнсний мах, махан бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцсан. Япон төдийгүй, олон улсын хэмжээнд махны экспорттой холбоотой хорио цээр, эрүүл ахуйн олон шат дамжлага бий. 2010 онд Японоос мэргэжилтэн ирж, Монголын махны үйлдвэрүүдтэй танилцсан. Тэр үед мах экспортлохын тулд ямар шалгуур болзлыг хангах вэ, ямар шаардлага тавих вэ гэдгийг танилцуулсан. Хариуцсан мэргэжилтэн маань бидний багт багтаж ирсэн учраас энэ талаар ч нарийн, ширийн зүйл ярьсан. Албан ёсоор нийтэд зарлах боломжгүй мэдээллүүд ч байгаа. Тиймээс яриагаа энд хүргээд дуусгая гэж бодож байна. Дараа нь Монголын тал мах экспортлох талаар албан ёсны танилцуулга хийх байх.
ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш ийн ярив.
-Энэ удаагийн уулзалтад Монгол тал ямар чиг баримжаатай оролцож байгаа вэ?
-Хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж байгаа төслийн чиглэлийг хоёр талын хуралдаанаар тогтдог. Тав дахь удаагийн хуралдаанаар бид мал, аж ахуйн чиглэлээр хэрэгжих төслийн чиглэлээ тохирсон. Тухайлбал, мал аж, ахуйн мэргэжлийн чиглэлээр сургалтын төлөвлөгөө гаргах, суралцах нөхцөл зэргийг тодорхой болгож, хэрэгжүүлсэн. Харин энэ удаагийн хуралдаанаар төмс, хүнсний ногооны экспортын чиг хандлагыг түлхүү ярьж байна. “Атрын III аян”-ы хүрээнд улаан буудай болон төмсөөр дотоодын хэрэгцээгээ хангах болсон. Сүүлийн жилүүдэд ч энэ байдлаа хадгалж байна. Тиймээс дээрх бүтээгдэхүүнүүдээ экспортлох асуудлыг ярьж эхэлсэн юм. Цаашдаа Японы тал үүнийг судалж үзэхээр боллоо.
-Махны хэрэглээний ариун цэврийн тухайд хоёр улс зөрөөтэй байгааг Японы төлөөлөгчид хэлж байна. Бид сүүлийн үед мах боловсруулах талаар ямар дэвшилд хүрсэн юм бэ?
-Хорио цээр, экспортын асуудал нь үйлдвэрийн боловсруулах ажилтай шууд холбоотой. Тиймээс япончууд зарим нэг шаардлага тавьсан. Боловсруулах явцад хяналт тавих, аюулгүй байдлыг хангах нөхцөл дутагдалтай юм гэдгийг тэд хэлсэн. Гэхдээ ингэснээр монголчууд аюултай хүнс хэрэглэдэг гэсэн үг биш. Монгол улсад шүлхий өвчин гардаг учраас угаасаа боловсруулалтын түвшинг дээшлүүлж, олон болзол хангахаас өөр аргагүй. Энэ бол дэлхийн мах бэлтгэх жишгээс тэс өөр технологи үйлдвэрт нэвтрүүлнэ гэсэн үг биш. Өнөөдрийн байдлаар олон улсын стандарт хангасан хоёр л үйлдвэр байна.
-Олон улсын технологи нэвтрүүлсэн хоёр үйлдвэр ажиллаж байгаа нь экспортын болзлын хэдэн хувийг хангаж байгаа гэсэн үг вэ?
-Шууд олон улсад гаргах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Япон улс өөрөө мах, махан бүтээгдэхүүндээ эмзэг ханддаг. Яагаад гэвэл, өөрсдийн фермер, дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ хамгаалдаг. Гадаадаас бүтээгдэхүүн авахаас илүүтэй дотоодын нийлүүлэгчдийн эрх ашгийг эхэнд тавьдаг гэсэн үг. Нөгөө талаас экпортын махны хэмжээ буурсан нь дотоодын махны үнэ нэмэгдэж, дэлхийн зах зээлд дөхөж очсонтой холбоотой. Тээвэрлэх нөхцөл байдал ч яригдана. Хамгийн хямд гарц төмөр замаар тээвэрлэхэд л хөргөлттэй контейнер авах ёстой гээд олон асуудал урган гардаг.
гадгаш хямд зарж байхаар үнэтэй ч өөрсдөө идэж байвал дээр дээ. импортын таарухан юмнаас тэр нь дээр.
за тэгээд импортын тахиа, галуу шувууны мах энэ тэр, цус NH вирустэй. Ямартаа ч нян вирус тээгч гэж байгаа.
манай махыг шалгаад л, шалгаад л... гэтэл гаднаас авсан өнөө гахайлтай гоё гоё үнэ пранц үмбүүнүүд нь цул өвчтэй гарсан ш дээ. лейкозтой. манай мах харин ч арай эрүүл байсан гээд боддоо. энэ гадныхан гэж ёстой гачин улс даа, гачин улс.
Монголын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам (ҮХААЯ), Японы Хөдөө аж ахуй, ойн, загасны аж ахуйн яам хоорондын зөвлөлдөх VI уулзалт өчигдөр ҮХААЯ-д боллоо. Уулзалтаар, талууд хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товчхон мэдээлэл өгсөн бөгөөд цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ерөнхий чиглэл гаргахаар төлөвлөсөн юм. Энэ талаар хоёр талын байр суурийг сонслоо.
Бид илүү нарийн асуудал ярьдаг болсон байна
Японы хөдөө аж ахуй, ойн загасны аж ахуйн яамны Техникийн зөвлөлийн тэргүүн, энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Японы багийг ахалж ирсэн Такаши Оногоос зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн техникийн зөвлөлдөх уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Техникийн зөвлөлдөх хурал уламжлал ёсоор зургаа дахь удаагаа болж байна. Манай хоёр улсад хөдөө, аж ахуйн салбарт тулгамдаж байгаа өөр, өөрийн асуудал байдаг. Тэдгээр нь юу вэ гэдгийг энэ удаад тодруулан, ойлголцож, харилцан бие биедээ ямар дэмжлэг, тусламж үзүүлж болох вэ гэх чиглэлийг гаргах юм. Бид асуудлаа сайн мэдэж гэмээнэ энэ удаагийн техникийн зөвлөлдөх уулзалтын үр дүн гарна. Цаашдаа ойлголцол дээр тулгуурлан төсөл хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой юм.
-Талууд анх уулзахдаа ямар байдалтай байсан бэ. Зургаан жилийн дараа хоёр улсын хөдөө, аж ахуйн салбарт ямар дэвшил гарна гэж та харж байна?
-Хамгийн анх уулзаж байхад Японы болон Монголын хөдөө, аж ахуйн салбарын нөхцөл байдлыг хэн, хэн нь мэддэггүй байсан. Япон гэхэд газар нутаг багатай учраас аль болох эрчимжсэн, мал аж ахуй, газар тариаланд тулгуурлан хөгжиж ирсэн. Монголын хувьд өргөн уудам бүс нутагтай, үүндээ тулгуурлан хөдөө, аж ахуйн салбараа хөгжүүлдэг. Хэдий ялгаатай ч харилцан ойлголцож, ижил төстэй зүйлсээ мэдэх нь эхний уулзалтын зорилго байсан. Харин түүнээс хойш бид хэд, хэдэн удаа уулзаж ярилцлаа. Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд ч нэмэгдсэн. Энэ удаад хүнсний ногооны үр, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах тухай ярьж байна. Түүнээс гадна хүнсний мах экспортлох хорио цээр болон эрүүл ахуйн олон асуудлаар зөвшилцлөө. Долоон жилийн өмнө би хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг ахалж байсан. Тэр үетэй харьцуулбал, бид илүү нарийн асуудал ярьдаг болсон байна.
-Монголчууд ойн болон загасны аж, ахуйн талаар төдийлөн ярьдаггүй. Гэхдээ энэ талаар хоёр улсын хамтын ажиллагааны түвшин ямар байдаг вэ?
-Манай улсын хувьд ойн сан ихтэй учраас гадаад улс оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх туршлагатай. Тиймээс энэ талаар санал өрнүүлж, хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцана.
-Монголчууд хүнсэндээ мах хэрэглэх уламжлал нь их энгийн. Эрүүл гэж үзсэн малаа нядалж шууд лангуун дээрээс худалддаг. Гэтэл бусад улс орнууд олон шат дамжлага давж байж хэрэглэгчдэд мах хүрдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд Японы махны шалгуур хангах боломжийг хэрхэн харж байна вэ?
-Хүнсний мах, махан бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцсан. Япон төдийгүй, олон улсын хэмжээнд махны экспорттой холбоотой хорио цээр, эрүүл ахуйн олон шат дамжлага бий. 2010 онд Японоос мэргэжилтэн ирж, Монголын махны үйлдвэрүүдтэй танилцсан. Тэр үед мах экспортлохын тулд ямар шалгуур болзлыг хангах вэ, ямар шаардлага тавих вэ гэдгийг танилцуулсан. Хариуцсан мэргэжилтэн маань бидний багт багтаж ирсэн учраас энэ талаар ч нарийн, ширийн зүйл ярьсан. Албан ёсоор нийтэд зарлах боломжгүй мэдээллүүд ч байгаа. Тиймээс яриагаа энд хүргээд дуусгая гэж бодож байна. Дараа нь Монголын тал мах экспортлох талаар албан ёсны танилцуулга хийх байх.
Махны үнэ өсч байгаа нь экспорт буурахад нөлөөлдөг
ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш ийн ярив.
-Энэ удаагийн уулзалтад Монгол тал ямар чиг баримжаатай оролцож байгаа вэ?
-Хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж байгаа төслийн чиглэлийг хоёр талын хуралдаанаар тогтдог. Тав дахь удаагийн хуралдаанаар бид мал, аж ахуйн чиглэлээр хэрэгжих төслийн чиглэлээ тохирсон. Тухайлбал, мал аж, ахуйн мэргэжлийн чиглэлээр сургалтын төлөвлөгөө гаргах, суралцах нөхцөл зэргийг тодорхой болгож, хэрэгжүүлсэн. Харин энэ удаагийн хуралдаанаар төмс, хүнсний ногооны экспортын чиг хандлагыг түлхүү ярьж байна. “Атрын III аян”-ы хүрээнд улаан буудай болон төмсөөр дотоодын хэрэгцээгээ хангах болсон. Сүүлийн жилүүдэд ч энэ байдлаа хадгалж байна. Тиймээс дээрх бүтээгдэхүүнүүдээ экспортлох асуудлыг ярьж эхэлсэн юм. Цаашдаа Японы тал үүнийг судалж үзэхээр боллоо.
-Махны хэрэглээний ариун цэврийн тухайд хоёр улс зөрөөтэй байгааг Японы төлөөлөгчид хэлж байна. Бид сүүлийн үед мах боловсруулах талаар ямар дэвшилд хүрсэн юм бэ?
-Хорио цээр, экспортын асуудал нь үйлдвэрийн боловсруулах ажилтай шууд холбоотой. Тиймээс япончууд зарим нэг шаардлага тавьсан. Боловсруулах явцад хяналт тавих, аюулгүй байдлыг хангах нөхцөл дутагдалтай юм гэдгийг тэд хэлсэн. Гэхдээ ингэснээр монголчууд аюултай хүнс хэрэглэдэг гэсэн үг биш. Монгол улсад шүлхий өвчин гардаг учраас угаасаа боловсруулалтын түвшинг дээшлүүлж, олон болзол хангахаас өөр аргагүй. Энэ бол дэлхийн мах бэлтгэх жишгээс тэс өөр технологи үйлдвэрт нэвтрүүлнэ гэсэн үг биш. Өнөөдрийн байдлаар олон улсын стандарт хангасан хоёр л үйлдвэр байна.
-Олон улсын технологи нэвтрүүлсэн хоёр үйлдвэр ажиллаж байгаа нь экспортын болзлын хэдэн хувийг хангаж байгаа гэсэн үг вэ?
-Шууд олон улсад гаргах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Япон улс өөрөө мах, махан бүтээгдэхүүндээ эмзэг ханддаг. Яагаад гэвэл, өөрсдийн фермер, дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ хамгаалдаг. Гадаадаас бүтээгдэхүүн авахаас илүүтэй дотоодын нийлүүлэгчдийн эрх ашгийг эхэнд тавьдаг гэсэн үг. Нөгөө талаас экпортын махны хэмжээ буурсан нь дотоодын махны үнэ нэмэгдэж, дэлхийн зах зээлд дөхөж очсонтой холбоотой. Тээвэрлэх нөхцөл байдал ч яригдана. Хамгийн хямд гарц төмөр замаар тээвэрлэхэд л хөргөлттэй контейнер авах ёстой гээд олон асуудал урган гардаг.
0 Сэтгэгдэл
ганболд
монголоос дэлхийн стандартад тэнцээд явах стратегийн бренд бүтээгдэхүүн бол ганц зөгийн бүтээгдэхүүн болно.ноолуураар олон зуун жил дэлхийд ноёлж байр сууриа эзэлсэн ажмллах хямд хүчин технологи сайтай улсуудтай өрсөлдөөд хэзээ ч гүйцэхгүй.яахав ексдортонд зохих хэмжээгээр гаргаад сү.батболд буян жагаа нар под хийсэн ногоонтой болно.монгол малын хувьд австрали шинэ зеландаас лаборатори оруулж ирж байж монгол малаа эрүүлжүүлж халдварт өвчингүй болсон 2121 оны хавьд бол дэлхийн альч улсад гаргахад нүүр бардам болсон байна.тэгхээр одооноос эхлээд дэлхийн стандартад дөхүүлэхийн тулд бага унтаж их хөдөлмөрлөх хэрэгтэй байна.монголчууд өглөө 5 цагт босож шөнө 01 цагт унтаж байж ийм амжилтруу дөхнө.
2014.05.23
2014.05.23
2014.05.23
2014.05.23