Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өргүй амьдардаг таван улс

Хүн нийгмийн идэвхтэй амьдарч, ажиллах тусам цаг ямагт өртэй байдаг гэдэг. Улс орнууд ч ялгаагүй, хэдий чинээ хүчирхэг, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нөлөөтэй байх тусам л их өр зээл авдаг. Дэлхийд тусгаар тогтносон 195 улс ба бие даан эдийн засгийн бодлого явуулах эрх бүхий газар нутагтай байдаг. Эдгээр улс эдийн засгийн  хувьд аль болох бие даасан, хараат бус бодлого явуулах гэж хичээдэг тул байсхийгээд дотооддоо болон гадаадад бонд гаргаж өр тавьдаг. Одоогийн байдлаар 195 улсын Засгийн газрын тавьсан өөрийн хэмжээ нийтдээ 53 их наяд ам.доллар болжээ. Энэ их өрийн 33 хувь буюу 17,3 их наяд ам.доллар нь АНУ-ын Засгийн газрынх. Эдийн засаг, санхүү, цэрэг зэвсэг гээд бүх зүйлээрээ тэргүүлэгч улс учраас ямагт хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, оролцохгүй зүйл гэж үгүй болохоор өрийн хэмжээ нь ийм өндөр. Гэхдээ зарим улс гадаад болон дотоодод ямар ч өр тавилгүйгээр яваад байх юм. Эрхэм уншигч танд огт өр зээлгүйгээр эдийн засгаа авч явдаг таван улсыг сонирхуулъя.


1. Макао

Макао нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд багтдаг авто­номит эрх бүхий нутаг. Өөрөөр хэлбэл, гадаад улс төрийн бодлогыг нь Бээжин тодорхойлдог болохоос эдийн засаг, санхүү гээд бус­дыг нь өөрсдөө мэдэж чиг­лүүлдэг. Макао нь мөрийтэй тоглоом буюу казиногийн биз­несийг хөгжүүлсний хүчинд эдийн засгаа ямар ч өр зээлгүй авч яваа улс. Казиногийн орлогын хэм­жээгээр Макао нь Лас-Вега­сыг хэдийнэ давж гарсан бөгөөд 2013 оны байдлаар 45 тэрбум ам.долларын ашиг олж, өмнөх жилийнхээс 19 хувийн өсөлттэй гарчээ. Макао нь Лас-Вегасаас тав дахин том төдийгүй зочид буудлын өрөөний тоогоор 10 дахин илүү. Энд 556 мянган хүн оршин суудаг бөгөөд хүмүүсийн дундаж наслалт нь 84,4 жил.

2. Британийн Виргинийн арлууд

Эдгээр арлууд нь Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын харьяа. Гэхдээ Макаогийн адилаар гадаад бодлогыг нь Лондон шийдээд эдийн засгийн бодлогоо өөрсдөө шийддэг. Виргинийн арлууд гэдэг нь хоорондоо 5-10 бээрийн зайтай байрласан 36 арал. Ердөө 25 мянган хүн амьдардаг энэ 36 арал 1967 онд автономит эрх авч, эдийн засгаа гадны нөлөөгүй, өөрсдийн хүслээр хөг­жүүлэх боломжтой болсон. Виргинийн арлуудыг өр зээл тавилгүй амьдрах боломж олгодог гол зүйл нь аялал жуулчлал. Эдгээр арлуудын байгалийн сайхныг үзэх гэж жилдээ 800 мянган жуулчин ирдэг. Үр дүнд нь Виргинийн арлуудын эдийн засаг Карибын тэнгисийн бүс нутагтаа хамгийн шилдэг нь болжээ.

3. Бруней

Брунейн вант улс нь Зүүн Өмнөд Азидаа хамгийн баян тансагт тооцогддог. Бруней нь Их Британийн мэдэлд байсан колони улс. 1984 онд англичууд энэ улсыг Малайзын мэдэлд өгөх гээд бүтэлгүйтэж бөөн дуулиан дэгдээж байв. Улмаар 1984 онд тусгаар улс болсон Бруней нь газар зүйн байр­лал, байгалийн баялгаа ашиглах ухаалаг бодлого явуулж эхэлсний үр дүнд өдгөө ямар ч өр, зээлгүй дэлхийн хамгийн баян улсын нэг болжээ.
Бруней нь Өмнөд Хятадын тэнгист олон улсын далайн арилжааны замын зангилаатай ойр байрласан гэдгээ овжин ашигладаг, дээр нь шатдаг хийн орд газраа тун ч ухаалгаар олборлон ашигладаг. Одоогоор энэ улсын ДНБ-ий 90 хувийг шатдаг хийн орд газрууд бүрдүүлдэг. Энэ бүхний дээр лалын шашинт улс болохоор сахилга бат гэдэг тун хатуу. Брунейн ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 48 мянган ам.доллар.

4. Лихтенштейн

Европын зүрхэнд байрладаг ердөө 35 мянган хүн амтай, 62 квадрат бээр нутаг дэвсгэртэй Лихтенштейн улс ямар ч өр зээл тавилгүйгээр хэрхэн цэцэглэн хөгжиж болдгийн хамгийн тод жишээ. Гадаад, дотоод өр зээлгүй болохоор ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 100 мянган ам.доллар давж гарсан. Бизнес эрхлэх онцгой тохиромжтой нөхцөл бүрдүүлдэг болохоор Лих­тенш­тейнд бүртгэлтэй ком­паниудын тоо иргэдийнх нь тооноос хэдийнэ давж гарчээ. Учир нь, Лихтенштейнд ажил хөдөл­­мөр эрхэлж байгаа хү­мүүсийн 2/3 нь Герман, Швейцарь, Турк, Итали, Австрийн гээд гадаадын иргэд. Энэ улсын эдийн засгийг өр зээл тавил­гүй тууштай өсөлттэй байхад чухал нөлөө үзүүлдэг зүйл нь аялал жуулчлал.

5. Палау

Энэ улсын ДНБ-ий нэг хүн ногдох хэмжээ нь өндөр биш “ердөө” 8,1 мянган ам.доллар. Эдийн засаг нь тийм ч сайн хөгжөөгүй. Газар нутаг нь 300 гаруй арлаас бүрдэнэ. Гэхдээ л баян биш ч гэлээ гаднаас зээл авлагагүй, өр тавилгүй өөрсдийгөө бол­гоод байдаг онцлогтой. Хөдөө аж ахуй нь улсынхаа хэрэгцээг бүрэн хангадаг, гаднаас ширхэг будаа ч худалдаж авдаггүй гэсэн үг. Үүний дээр байгалийн сайхныг нь бахдах гэж жил болгон олон зуун мянган жуулчин ирдэг.
Энэ таван улсыг харахад Брунейгээс бусад нь бай­га­лийн баялаг гэхээр зүйл байх­гүй, хүн ам цөөтэй гэсэн нийт­лэг төрхтэй. Бизнесийн таа­тай орчин бүрдүүлэх, бай­га­лийн үзэсгэлэнт газ­руу­даа дэлхий дахинаа сурталч­лан жуулчдыг татах гэсэн хоёр­хон зүйлээр л эдийн зас­гаа авч явж байгаа гэвэл онц хэт­рүүлэг болохгүй. Бонд гар­галгүй, гадаадаас өр зээл хүсч гуйлга гуйлгүй өөрс­дийгөө болгоод л байдаг улсууд.

0 Сэтгэгдэл
Birginii bish Birjinii aral gej helne
1.5 saya km 2 nutagtai baigaliin asar ix bayalagatai 3 xurexgui saya xuntei uls urund btigdaad l bj bn xumuus ni xog tuux ni tuugeed l g 500 unax ni unaad l ...
mal bish humuus udirddag bolohoorooo ter
Хамгийн их уншсан