“IQ” буюу оюуны чадамж гэхээр мэдэхгүй хүн үгүй. “IQ” хувь хүний хувьд төдийгүй бүхэл бүтэн үндэстэн улсын хувьд дунджаар гаргаж болдог. Ингээд гаргаад ирэхээр дэлхийн хамгийн ядуу орны иргэдийн “IQ” хамгийн бага болж таардаг нь сонирхолтой. Дэлхийн хамгийн ядуу улс гэхээр Африкийн орнууд толгойд орж ирдэг нь нууц биш. Шашин, яс үндэс, угсаа гарвал гээд олон шалтгааны улмаас 50 гаруй жилийн турш тасралтгүй байлдсаар ирсэн хар тивийн улсуудын дундаж “IQ” хамгийн багаар тодорсон байна.
Бүгд найрамдах Конго улс. Иргэдийн дундаж IQ: 65
Энэ улсын ДНБ-ий хэмжээ 14 тэрбум ам.доллар. ДНБ-ий хэмжээгээр манай улсаас өндөр байж болох ч хүн амын тоогоор харьцуулашгүй өндөр. Дунд ба их сургуулийн тоо хүн амаа дагаад олон ч гэлээ болосролын системийг хөгжүүлэхэд хангалттай мөнгө гаргах боломжгүй, улс төрийн тогвортой байдал гэсэн ойлголт байдаггүй тул энэ улсын иргэдийн “IQ” ийм доогуур байдаг аж.
Камерун. Иргэдийн дундаж IQ:64
Германчууд, англичууд, францчууд гээд олон орны колони явсан нь камерунчуудын “IQ”-д таагүй нөлөөлсөн бололтой. Олон эзний гар дамжсаны улмаас энэ улсын эдийн засаг одоо хүртэл дэлхийд хамгийн хоцрогдсоны жишээ. Иргэд нь хэл ба соёлын эрс ялгаатай олон ястнаас бүрддэг болохоор бичиг үсэг тайлагдсан байдал тун ч таагүй. Камеруны умардын зарим мужид насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь бичиг үсэг тайлагдаагүй. Ийм байдал улсын хэмжээнд “IQ”-г өндөр байхад сайнаар нөлөөлөөгүй нь ойлгомжтой.
Төв Африкийн Бүгд найрамдах улс. Иргэдийн “IQ”-ийн дундаж 64
Францын колончлолд байсан Экваторын Гвинейн нэг хэсэг байсан улс. Колони байсан улсуудад байдагчлан авлига асар их. Тусгаар тогтносон хэдий ч колончлолын үеэс уламжлан ирсэн авлигын асуудлыг шийдэж чадаагүй. Улсын хэмжээнд гэмт хэргийн түвшин ба ДОХ-ын халдвар өндөр байдаг нь “IQ”-г өсгөхөд сайнаар нөлөөлөөгүй нь ойлгомжтой. Энэ улсын ДНБ-ий нэг хүн ногдох хэмжээ нь ердөө 446 ам.доллар.
Ардчилсан Конго улс. Иргэдийн “IQ”-ийн дундаж 64
Бүгд найрамдах биш харин ардчилсан гэж нэрээ өөрчиллөө гээд Конго улсад дээрдсэн юм алга. Хуучин Заир нэртэйгээр газрын зураг дээр тэмдэглэгддэг байснаа болиод Конго болсон ч байдал онц өөрчлөгдсөнгүй. 77 сая хүн амтай атлаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ нь ердөө 30,8 тэрбум ам.доллар. Хоёр гурван жил тутам төрийн эргэлт болж иргэний дайны байдалд хүрдэг нь хүмүүсийн “IQ”-г өсөхөд сөргөөр нөлөөлж байгаа гол хүчин зүйл.
Этиоп. Иргэдийн “IQ”-ийн дундаж 64
Зөвлөлт задран унасны дараа эдийн засаг, санхүүгийн тусламж авахаа больсон энэ улс тун ч таагүй байдалд орсон. Аймшигтай өлсгөлөнгийн улмаас сая гаруй хүн үхэж үрэгдэн, хэдэн арван сая хүн дүрвэсэн. Дээр нь улс төрийн байдал тогтворгүй, намууд нь хөлөө жийлцээд сонгогчдын саналыг авахын тулд Боловсролын салбарт бус харин Батлан хамгаалахдаа гол анхаарлаа хандуулдаг. Өөрөөр хэлбэл хоёр сургууль барих мөнгөөр гурван танк авдаг улс.
Габон. Иргэдийн “IQ”-ийн дундаж 64
ДНБ-ий нэг хүнд ноогдох жилийн дундаж хэмжээ 13 мянган ам.доллар. Уг нь Габон төсвийнхөө 10 хувийг боловсролд зарцуулдаг. Гэхдээ сургалтын чанар тун таагүй, бүх төрлийн сургуулиуд нь зохистой хэмжээнээс хэд дахин илүү оюутан, сурагчдыг сургаж байдаг нь иргэдийн “IQ” бага байхад нөлөөлсөн.
Мозамбик. Иргэдийн “IQ”-ийн дундаж 64
Энэ улсын эдийн засгийн өсөлт, насжилтын түвшин ойрын хэдэн жил тогтвортой өсч байгаа ч хүмүүсийнх нь “IQ” өсөөгүй байна. “IQ” өсөхөд хамгийн сөрөг нөлөө үзүүлсэн зүйл нь 15 жилийн турш үргэлжилсэн иргэний дайн аж. Дайн зогссон хэдий ч үр дагавар нь одоо ч мэдрэгдсээр байгаа хэрэг. Дайтаж байгаа улсад их сургууль бүү хэл дунд сургууль ч барих завгүй байсан нь ойлгомжтой. Үр дүнд нь хэдэн сая хүүхэд нэрээ ч бичиж чадахгүй болсон.
Сьерра-Леоне. Иргэдийн “IQ”-ийн дундаж 64
Уг нь энэ улс байгалийн баялгаараа дэлхийд толгой цохидог. Наад зах нь алмазын орд газар байна. Гэвч тасралтгүй үргэлжилж байгаа улс төрийн хямрал, иргэний дайн, авлигын улмаас иргэдийн “IQ”-ийн дундаж 64 болжээ.
Экваторын Гвиней. Иргэдийн “IQ”-ийн дундаж 59
Энэ улсад таван хүүхэд тутмын нэг нь таван нас хүрэлгүй өөд болдог гэсэн таагүй статистик үзүүлэлттэй. Боловсролдоо төсвийнхөө нэг хувь хүрэхтэй үгүйтэйг гадны шахалтаар зарцуулдаг.
Хүний эрх гэдэг ойлголт бараг байдаггүй. Гэсэн атлаа газрын тосоор баялаг бөгөөд энэ салбараас орж ирж байгаа асар их мөнгө цөөн хэдэн хүний халаасыг түнтийлгэхээс цаашгүй.
Баримт
Эцэст нь, уншигч танд сонирхуулахад “IQ” тест явуулахад хүн амын 50 хувь нь 90 ба 110 хоорондын үзүүлэлттэй, 25 хувь нь 90 ба түүнээс доош үзүүлэлт гаргахыг хэвийн гэж үздэг. Хүний “IQ” нь 70 ба түүнээс доош үзүүлэлттэй байхыг оюун ухааны хомсдолын илрэл гэж үздэг. Ингэж үзвэл Африкийн эдгээр улс юу болж таарч байгааг та гадарласан байх.