Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Их говийн зоригтнууд найруулал буюу 70 мянган адуу
Үүрд дурсагдах үйлийг нь аугаа эрдэмтэн маань бичиж үлдээсэн болохоор даравч дардайж булавч бултайхын адил үеийн үед дурсагдах болноо
гайхалтай түүх жинхэнэ кино хийх хэрэгтэй.
ene ued odoogiin dumaagiin sodnom said /1980ad ond namiin tov xoroo zasgiin gazriin eronxii said xurtel xiij bsan /jaaxan xuuxed bsan gedeg. tegeed ter uer turanxai tamir muutai malnuud ni osgoj uxdeg bsan tuuniig ni ulsaas del suul aris shiriig ni xuu xamuuldag bsan gesen. erchuud ni bugd aduu mal togtoox geed ulsiin xilruu yavaad ogno exner xuuxed xogshid ni uxsen maliin del suul aris shir ovchij xuulax ajliig xiideg bsan gene. ter ued tend zugeer amarch bsan untaj bsan xun gej er bgaagui gedeg
Uneheer gaihaltai. Buhel buten 3 sar oorsdiin bish aduug Mongoliin baylag gj oilgon avj uldej chadsan zorigtnuudad talarhay. Uurd dursagdah boltugai.
yamar baharhmaar yum be
жинхэнэ эр зориг
ene bol gaihamshig bna daa
Дэлхийн хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж байсан 1944 онд монгол даяар их хатуу өвөл тохиож түүхэнд”Бичин жилийн зуд” хэмээн үлдэж. Монголын төв, өмнө зүгийн нутгаар урьд хожид үзэгдээгүй их хүйтэн болж, өдөр шөнөгүй хүчтэй цасан шуурга балбаж байлаа.
Энэ их шуурганд Төв, Дундговь, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь аймгийн хойд талын сумдын адуу, үхэр уруудан явсаар Дорноговь аймгийн зүүн талын Баянмөнх буюу өнөөгийн Өргөн сумын хойд талаар орж улсын хил рүү зүглэсэн байна. Тал бүрхсэн олон мянган адуу уруудан давхиж ирэхэд дуу чимээ нь ёстой бөмбөр нүдэх шиг нүргэлж байсан гэдэг. Сүрэг сүргээрээ бөөгнөрөн уруудсан тэр олон адууны дунд сарлагийн бух хавчуулагдан, хөл нь газар хүрэхгүй явж байсан гэсэн яриа ч байдаг.
Тэр үеийн Баянмөнх сум улсын хилтэй залгаа, сумын төв нь хилээс 50-хан км зайтай байсан болохоор монголын баялаг болсон тэр олон адууг хил давуулалгүй тогтоохоор буйд нутгийн жижигхэн сумын дарга Төвийн Балдан, намын үүрийн дарга Дамбадаржаа хоёр нутгийн олныг зохион байгуулж хөдөлгөн унтах нойр идэх хоолоо хасан бүсээ тайлалгүй гурван сарын турш тэмцсэн байна. Эхний адууг тогтоон буцааж Туулайн талд хүргээд буцсан ч хэд хоногоос уруудаж ирэх адууны тоо улам нэмэгдэж 20 орчим км газрыг битүү бүрхжээ.
Нутгийн бүл чадалтай бүхий л хүн уурга барин унаа морио эцээн явж байсан ч уруудаж байгаа адууны тоо улам нэмэгдэж, бөөнөөрөө дайрсаар Аргалын уул давах болж малчид арайхийн тогтоож байлаа. Уруудсан адууны эрэлчид араас нь ирсэн ч тэр олон мянган адууны дундаас өөрийнхөө адууг ялган авч чадахгүй, тэгээд ч хүний юм гэхгүй тэгэж нойр хоолоо хасан зүтгэж байгаа хүмүүст хүч нэмэн хамтарч эхэлжээ. Нутгийн ардууд, эрэлчидтэй хамтран хумьж цуглуулсан адуу Өехийн говьд өргөөшөө 15, уртаашаа 20 км газрыг битүү бүрхэж байсан гэдэг. Тухайн үед нь багцаагаар лавтай 100 мянган адуу байна гэцгээж байсан ч хожим нь албан тоогоор 70 орчим мянган адуу байсан гэжээ. Энд чухам Т.Балдан, Дамбадаржаа нарын эх оронч сэтгэл, даруу зан нөлөөлсөн биз ээ. 12 дугаар сарын 21 гэхэд тэнгэр арай гэж аядахад түрүүчийн ирсэн эрэлчид өөр өөрийн адуугаа ялгаж авч явсан нь 24 мянга орчим адуу байсан гэдэг. Гэлээ ч үлдсэн адуу нь тэр говийг бүрхсэн хэвээр л байж.
Олон мянган адуу уруудан хил давах гэж байгаа тухай аймагт мэдэгдсэнээр аймгаас Мал эмнэлгийн дарга Галдан ахлагчтай төлөөлөгчид ирж малчдад хүч нэмэн туслалцаж эхэлжээ.
Гэсэн ч уруудаж ирэх адууны тоо нэмэгдсээр, шуурга дахин эрчилснээр уруудан хилд тулж очиход хилийн застав ч хүч нэмэн тогтоохоор оролдож эхэлсэн гэдэг. Хожим нь баруун хязгаарт Байтагийн тулаанд гавьяа байгуулан амь үрэгдэж Монгол Улсын баатар болсон Лхагвадорж тэр Хөх булагийн заставын дарга байсан байна.
Хэдэн сарын турш адууны хойноос морин дэл дээр явсан адуучид, хол газрын эрэлчдийг нутгийн айлууд жинхэнэ говийн зочломтгой зангаар үйлчилж байсан тухай домог мэт яриа байдаг. Хэдий дайны хүнд бэрх цаг, эд юмс ховор хомс байсан ч нутгийн айлууд байгаа бүхнээрээ тэднийг хооллож ундлан, цай хоолоо шавхаж байсан гэдгийг Төвийн Балдан гуай хожим нь дурссан байдаг.
Өдөржин адууны хойноос явж даарч хөрсөн тэр хүмүүс айл айлаар тархан бүгд суугаагаараа бяцхан нойр аваад дахин морддог болохоор тэдэнд жаахан ч гэсэн халуун цай хоол хийх гээд айлууд бараг унтдаггүй байж. Нэг хэсгийг нь ингээд цайлж хооллоод гарахад дараагийн нэг хэсэг нь хүрээд л ирнэ. Тэдний гэрийн бүслүүрт босгоод хавчуулсан уурга нь бараг л тоононы гэрэл халхалдаг байсан гэдэг.
Эрэлчид яахав ирж туслалцаад л цуглуулсан адуунаас өөрийнхөө адууг олбол аваад буцдаг болохоор жинхэнэ гурван сарын турш нойр хоолгүй зүтгэсэн хүмүүс нь Баянмөнх сумын багийн дарга Палам, Рэгзэнмятав, Дэндэв, албан хаагч Гончиг, Дамбадаржаа, Т.Балдан, үүлэн Жамбал, Чойдорж, Чулуу нарын хүмүүс байсан байна.
Лхагвадорж даргатай Хөхбулагийн заставынхан хилд тулж очсон адууг тогтоон өдөр бүр сумынханд хүлээлгэн өгч, сумынхан баруун хойш туун дотогшлуулж Аргалын уул, Алагийн хяраад гарган нэг хэсэг нь тогтоон адуулдаг байж. Гэсэн ч адууны тоо хэдэн арван мянга, харж хандаж яваа хүн цөөн болохоор нэг хэсгийг нь алдсаар байсан гэдэг.
Хавар нь хамгийн сүүлийн галтай саран тамгатай 44 адууг Дорноговь аймгийн Алтанширээ сумын эрэлчдэд хүлээлгэн өгснөөр хүйтэн, салхи, цасан шуургатай тэмцсэн гурван сарын их тэмцэл өндөрлөсөн байна.
Ийнхүү 90 хоногийн турш бүс тайлалгүй зүтгэж монголын их баялаг, олон аймаг сумын малчдын өмч олон мянган адууг уруудуулан хил давуулж алдаагүй энэ хүмүүсийн тухай эрдэмтэн зохиолч, их гүүш Бямбын Ренчин гуай “Их говийн зоригтнууд” хэмээх алдарт найрууллаа бичсэнээр Дорноговь аймгийнхан ийн алдаршсан билээ. Энэ найруулалд . “...Говийн их цөл газар үе улиран бүх цагийн гачаалтай тэмцэж давсаар ирсэн хатан зоригтой хүмүүс оршин суудаг. Цуцалтгүй зүтгэн хөдөлмөрлөдөг зоригтон тэд догшин сүрт хатуу эх болсон цөл нутагтаа үнэн сэтгэлээсээ хайртай бөгөөд ядарсан хүмүүст туслах, тэтгэх, эцэг өвгөдийнхөө хэдийний зочирхог найртай сайхан ёсыг эрхэмлэн дагадаг байна” гэсэн нь бий.
Засгийн газрын төлөөлөгч, генерал Шагдаржав 1945 оны хавар нь зудын байдалтай танилцах, хил хязгаарыг эргэх ажлаар Дорноговь аймгийн Баянмөнх сумаар явж, шуурганд уруудсан адууг тогтоосон ажилтай танилцаж Засгийн газарт танилцуулан илтгэснээр энэ баатарлаг үйл олны хүртээл болж Т.Балдан, Дамбадаржаа нарыг “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг.
Энэ баатарлаг үйлсийн 70 жилийн түүхт ой энэ жил тохиож байна.

2 Сэтгэгдэл
2019.07.10
2019.06.18
2014.05.22
2014.05.21
2014.05.21
2014.05.21
2014.05.21