Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нисэх буудал гэдэг чинь ийм байдаг юм байна

1.Бээжингийн нисэх буудал

2008 оны зуны олимпын өмнө Бээжин нисэх буудлынхаа 3 дугаар терминалыг ашиглалтад оруулсан нь дэлхийн хамгийн том буудал болсон юм. Гурван жилийн турш барьсан энэ буудлын зургийг британийн уран барилгач Норман Фостер гаргасан гэдэг.

2.Уругвайн Карраскогийн  нисэх буудал

Карраскогийн олон улсын нисэх буудал нь хувийн эзэмшлийн буудал. Энэ цогцолборыг 2007 онд уругвайн уран барилгач Рафаэль Виньолийн удирдлагаар барьсан.

3.Дэнверийн нисэх буудал


Энэ нисэх буудлын цогцолборын дээвэр нь олон майхан эгнүүлээд барьчихсан юм шиг харагдана. Хамгийн гол нь энэ буудал 100 хувь нарны эрчим хүчээр хангагддаг. Дээврийг нь нарны эрчим хүч хуримтлуулах, өвөлдөө дотогшоо дулаан нэвтрүүлэх материалаар хийсэн. Уран барилгач нь загварын мэргэжилтэн Кертис Фентресс.

4. Инчоны нисэх буудал

2001 онд ашиглалтад орсон Өмнөд солонгосын энэ буудал зорчигчдын тав тухыг хангасан дэлхийн хамгийн тохилог буудал. Төслийг нь Кёртис Фентресс гаргахдаа солонгосын уран барилга, соёлын агуулгыг шингээсэн гэдэг.

5.Лионы Сент-Экзюперийн нисэх буудал

Энэ бол нэрт уран барилгач Сантьяаго Калатравын төслөөр барьсан энэ буудлын барилга яг л нисч яваа шувуу санагдуулна.

6.Ушуаен Malvinas Agrentinas буудал

Өмнөд Америкийн Галт газраас холгүй байх Ушуаены буудал нь байрлалаараа алдаршсан гэж болно. Онгоц яг газардахдаа алдарт Андын нуруу, үзэсгэлэнт хөндий, толгодын дээгүүр доошилдог.

7.Мароккогийн Marrakech Menara буудал


Мароккийн энэ буудлын загвар нь лалын уран барилгын хэв загварыг модерн хэлбэртэй хослуулсан байдаг. Дотоод засалд нь шил, гантиг шиг материал ашиглан араб хэв загвараар тохижуулсан.

8.Сингапурын Чанги буудал

2000 онд ашиглалтад орсон энэ буудлын зарим хэсэг нь ботаникийн цэцэрлэгийг санагдуулмаар ургамлын төрөл зүйлүүдийг тарьсан нь зорчигчдын тав тухаас гадна эрүүл мэнд, амар тайван байдлыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Манай гаригийн хамгийн сайхан буудлуудын нэг.

9.Бильбао дахь Сондика буудал

Энэ нисэх буудлын барилгын ажлыг 1990 онд эхэлж 1990-ээд оны сүүлээр зогсч байснаа 2000 он гаргаж байж аэшиглалтад орсон. Энэ байгууламжид нийтдээ 39 сая долларын хөрөнгө оруулсан.

10. Берлиний Темпельхоф буудал

2008 хаагдсан энэ буудал бас л гайхамшигтай байгууламж хэвээрээ үлдсэн. Уран барилгачид үүнийг исэн буудлын нүсэр том байгууламжийн эхлэл болсон буудал гэдэг.

0 Сэтгэгдэл
манай шинэ барьж байгаа буудал зүгээр л нэг байшин байх вий дээ
Хамгийн их уншсан