Өнгөрсөн оны сүүлчээр банкуудын нийт хөрөнгийн хэмжээгээр эхний байрт Худалдаа хөгжлийн банк жагссан бол "Хаан", "Голомт" банк удаалж, дөрөвт Хөгжлийн банк оржээ.
Гурав дахь жилтэйгээ золгож буй эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн банкны нийт хөрөнгө 2013 оны сүүлчээр гурван их наяд 231 тэрбум төгрөгт хүрч 2012 оны эцсээс 3.6 дахин өсчээ. Хөгжлийн банк эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулснаар өнгөрсөн онд 27 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Тус банк өөрийн эх үүсвэр болон Засгийн газраар баталгаажсан бонд бусад санхүүгийн эх үүсвэрийг татан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх төслүүдэд санхүүжилт хийж буй юм. Өнөөдрийн байдлаар Чингис бондын эх үүсвэрээр 10 төсөлд Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр буюу 580 сая ам.долларын Евро бонд болон дүрмийн сангаар 12 төсөлд санхүүжилт оруулаад байна.