Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рональду найз бүсгүйтэйгээ ”Vogue” дээр залрав

Хамгийн сайхан хосын тоонд зүй ёсоор орох алдарт хөлбөмбөгч Криштиану Рональду, загвар өмсөгч Ирина Шейк нар Испанийн "Vogue" сэтгүүлийн ирэх сарын дугаарт зургаа авахуулж, ярилцлага өгчээ. Америкийн "Vogue" сэтгүүл Кэни Уэст, Ким Кардашиан хоёрын зургийг эхний нүүрэндээ тавьсан шиг Испани сэтгүүл энэ алдартай хосыг сонгосон нь ирэх сарын сэтгүүлийн борлуулалтыг огцом нэмнэ гэж таамаглаж байна. Ирэх сард хөлбөмбөгийн ДАШТ эхлэх болохоор хөлбөмбөгчин, загвар өмсөгч хосын зураг гайхалтай нүүрний зураг болох нь тодорхой. Тэдэнтэй хийсэн ярилцлагаа "Vogue"  Хайр ба Хөлбөмбөг хэмээн гарчиглажээ.  Ихэнх сэтгүүл нүүрэнд зургаа авахуулж буй оддыг байдгаар нь гоёж гангалдаг бол алдарт гэрэл зурагчин Марио Тестино тэдний зургийг авахдаа эсрэгээр нь эрүүл чийрэг биеийн хөгжлийг нь харуулахыг зорьсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан