Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шарсан мах үнэртүүлдэг сэрүүлэг зохион бүтээлээ

Америкийн махан бүтээгдхүүний Oskar Mayer компани эзнээ сэрээхийн тулд, аядуухан авиа гаргахын зэрэгцээ  шарж байгаа махны үнэр түгээдэг шинэ төрлийн сэрүүлэг зохион бүтээж байна.
“Шарсан мах үнэртэж, сэрээрэй” нэртэй энэ сэрүүлэг тун хялбархан, iPhone утсанд холбох зориулалттай авсаархан төхөөрөг байна гэнэ. Тогтоосон цагт сэрүүлэг нь дуугарахын зэрэгцээ гаднах жижиг нүхээр нь шарж байгаа махны аятайхан үнэр гарч эхэлдэг байна. Энэ шинэ бүтээгдхүүнээ тус компанийхэн ойрын үед худалдаанд гаргана гэнэ. Компанийн зар сурталчилгааны менежер Том Бик “Америкчууд шарсан мах-беконгүйгээр амьдарч чадахгүй” гэжээ. Үнэхээр ч АНУ-ын зах зээлд шарсан махны үнэртэй нүүрийн тос, бэлгэвч зэргийг гаргахаар олон компани оролдож байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан