Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махны хагасыг нь борлуулжээ

МХЕГ-ын нөөцийн махны борлуултад хийсэн шалгалтын дүнгээс үзвэл, өнөөдрийн байдлаар 7483.6 тонн нөөцийн мах худалдсан нь нийт бэлтгэсэн махны 50,2 хувь ажээ. Нийт бэлтгэсэн махнаас  3900 тонн хонины мах, 1069 тонн ямааны мах , 2513 тонн үхрийн мах  борлуулсан байна.

Улаанбаатар хотод жижиглэн худалдааны 350 цэгээр 6.268.8 тн мах худалджээ. Энэ мөн л нийслэлд бэлтгэсэн 12 мянган тонн махны тэн хагас нь юм. Нийслэлийн иргэдийн гарт нөөцийн махыг ойртуулах зорилгоор “Хүчит шонхор”, “Нарантуул-II” худалдааны төв зэрэг 14 цэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулж буй юм.

Орхон аймагт 33 цэгээр 683,6 тн мах худалдан борлуулсны 302,1 тонн нь үхрийн, 249,8 тонн нь хонины,131,7 тонн нв ямааны мах байна. 1000 тонн мах бэлтгэсний 68.3 хувийг  борлуулжээ.  Дархан- Уул аймагт 110 цэгээр нийт 531,3 тонн мах борлуулсан, үүнээс үхрийн мах 209,5 тонн, хонины мах 200,9 тонн, ямааны мах 120,8 тонн байна. Нийт 1000 тн мах бэлтгэсний 53 хувийг худалдан борлуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан