Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адель Лондонд хоёр дахь байшингаа худалдан авлаа

Британийн хөгжмийн ертөнцийн залуу уран бүтээлчид дундаа хамгийн баянд тооцогддог дуучин Адель Лондонгийн баруун хэсэгт хоёр дахь байшингаа худалдан авчээ. Түүний худалдан авсан 5,38 сая фунтийн үнэтэй байшин одоогийнх нь амьдарч буй байшинтай хаяа залгасан байрлалтай гэнэ. Тэрээр 2012 онд одоогийнхоо байрыг мөн л 5,65 сая ам.доллараар авч байсан юм. Дуучин энэ хоёр байшингаа хооронд нь холбож, нэг том үл хөдлөх хөрөнгөтэй болох гэж байгаа хэмээн Английн "Sun" сонинд бичжээ.
Хэдийгээр Адель 2012 оноос хойш шинэ уран бүтээл гаргаагүй боловч Британийн хамгийн өндөр ашиг орлоготой дуучин хэвээр байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан