Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ирээдүйн хотууд нэг иймэрхүү байх нь
1. Машингүй хот
Ирээдүйн хот ямар байх юм бол оо. Юун түрүү хүн амын хэт төвлөрлийг зохицуулж, олон хүн оршин амьдрах боломжтой байх нь. Мэдээж зам, дэд бүтэц, агаарын бохирдлыг шийдэх ёстой. Ингэхээр хажуу тийшээ талбай тэлэх биш харин босоо байгууламжууд голлох бололтой. Гэхдээ өнөөгийнх шиг өндөр барилгаас, байгууламжаас гарч зорчихгүй өөр хооронд нь чөлөөтэй зорчих боломжтой байх нь. Ирээдүйн хотын талаарх 12 өөр төсөөллийг танилцуулж байна.
1. Машингүй хот
Хятадад хө;өө нутгийн Чэндуд 80 орчим мянган хүн амьдрах цөм хот гэгчийг байгуулж эхлээд байна. Нов ногоон энэ хот машингүй хүмүүс нь зүгээр л явган явна. Хотын төвөөс захын тойрог руу ердөө л 10 минут яваад хүрнэ. Харин өөр ийм тойрог хот руу бол нийтийн тээврээр явна. Энэ хот эрчим хүчийг 48, усыг 58 хувь хэмнэж бусад хотуудаас 89 хувийн баг хог хаягдал гаргана гэж тооцож байгаа юм.
2. Нүүрстөрөгч ялгаруулахгүй хот
Дэлхийн хамгийн эрүүл орчинтой, машингүй, тэнгэр багандсан барилгагүй энэ хотын Абу-Дабийн тэнд барьж байгаа гэнэ. Мастар гэх энэ хот дэлхийнд анхны нүүрс төрөгч ялгаруулдаггүй, зөвхөн нар, салхины эрчим хүчээр ажилладаг нийтийн тээвэр, авто машинтай хот болно. Нарны зай хураагуур бүхий асар том халхавч малгай нь өдөр шөнийн цагт эрчим хүч, гэрлээр бүрэн хангана гэнэ.
3. Нугын хот
Хятадад ирээдүйд байгуулах Шан-Суи хотыг ингэж нэрлэж болно. Энэ нь уул, гол дээгүүр дамнуулан барьсан гүүрэн дээр орших барилгууд нь хүн зон олноороо цугларч байгаль дэлхийтэй ойртох боломж бүрдүүлнэ гэсэн үг. Барилгууд ч ногоон байгууламжуудаар дүүрэн байх нь хотыг эрүүл агаараар тэтгэж байх гэнэ.
4. Цөл дэх ногоон хот
Дубайн дэргэд цөл дунд нов ногоон хот байгуулах туршилт хэрэгжиж байна. Энэ бол 200 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий нарны үүсгүүр, бүхэлдээ ногоон байгууламж бүхий хот. Орчин үеийн хотод байх бүхий л байгууллага, аж ахуйн нэгжтэй энэ хот шаардлагатай эрчим хүчнийхээ 50 хувийг өөрөө үйлдвэрлэж гэрэл цахилгаан, нийтийн тээвэртээ ашиглана.
5. Ирээдүйн ногоон хот
Шведийн Гетеборг хот ирээдүйд улам л ногоон хот болно гэнэ. Ингэснээр эрчим хүч, хүнснийхээ ихээхэн хэсгийг өөрөө хангадаг болох юм. Барилгуудын дээвэр дээр салхин тээрэм, нарны зай хураагуурууд суурилуулснаар эрчим хүч, хүнсний хэрэгцээг хангана. Зам, талбай, явган хүний замыг аль болох багасгаж, голыг тээврийн зам болгож ашиглах юм байна.
6. Босоо хот
“Мелбурн гадагшаа тэлэхгүй, зөвхөн дээшээ, бас доошоо л нэмэгдэнэ” гэж австрали төлөвлөж байна. Хэдэн зуун жилийн түүхтэй энэ хот одоо агаарын, газар доогуурх шинэ шинэ замууд нээж цоо шинэ ирээдүй хүлээж байна. Шинэ эх үүсвэрийн эрчим хүч, борооны ус хуримтлуулах, хүнсээ өөрсдөө бүтээх гээд ирээдүйн огт өөр хот болно гэж байна.
7. Явган хүний хот
Пуэрто-Рикогийн Сан-Хуан хот 1,5 тэрбум доллар зарцуулан өөрийгөө нийтийн тээврийн цоо шинэ бүтэцтэй зугаалгын хот болгохоор төлөвлөж байна. Энэ бол асар том өөрчлөлт хийнэ гэсэн үг. Хотны төвд машин явахыг хориглож явган хүний зугаалах бүс тогтооно. Хүн амаа ч гэсэн цөөлнө. Наран шарлагын газар, авто машин зорчдоггүй усан боомт бий болгох юм байна.
8. Шинэ Афин
Грекийн нийслэл Афиныг шинэчлэх төслийн уралдаандявган зорчигчдод зориулсан ногоон төвтэй шинэ хотын төсөл шалгарсан байна. Энэ ногоон бүс нь нарны гэрлийг бууруулах сүүдрэвчээр хучигдсан амралт чөлөөт цагийн төв байх юм. Ийм бүсийг хотын дүүрэг бүрт байхаар төлөвлөжээ.
9. Хөвөгч хот
Арлын улс Гаити ядуурал, байгалийн гамшиг, газар хөдлөл, орон гэргүйчүүдээрээ алдартай. Уран барилгач Э.Кэвин Шопфер 30 мняга орчим хүнтэй хөвөгч хотыг санал болгожээ. Энэ нь гурван км-ийн диаметртай, өөр хоорондоо сувгаар холбогдсон дөрвөн ч дүүрэг бүхий хот байх юм. Хар салхи, далайн шуурга их болдог болохоор үүнээс том болгох шаардлагагүй гэнэ.
10. Гурван хэмжээст хот
Энэ бол зүгээр л тоглоомон шоо мэт хот гэсэн үг. Дээр дээрээ давхарлаж, дээшлэх тутмаа хажуу тийшээ тэлэх маягаар хот байгуулахад яагаад болохгүй гэж. Ийм хотын санаа уран барилгачдад төрчихсөн л байгаа.
11. Давхарласан чулуун хот
Белгийн уран барилгач Винсент Каллебогийн энэ санаагаар бол шоо хэлбэртэй л биш болохоос мөн л гурван хэмжээсээр хот байгуулна гэсэн үг. Ганцхан хийц нь л мөлгөр дугуй. Ийм хотод ашигтай талбай их гарах учраас ногоон байгууламж, ногооны талбай, цэцэрлэг байгуулах зай ихтэй. Цамхаг бүр л 20 орчим “чулуу”-наас бүтэх болохоор багтаамж ихтэй. Эд бүгдээрээ нарны зай, болон салхины трубинээр хучигдсан байх юм.
12. Айдсаас ангид хот
Айдасгүй хотын энэ төслийг 2010 онд австралийн үзэсгэлэнд анх танилцуулсан. Энэ нь ердөө л гудамж, байр байшин нь торон байгууламжаар хучигдсан, гэхдээ хөдөлгөөнд садаа болохгүйгээр. Ийм болохоор иргэд хаана ч чөлөөтэй зорчиж илүү их нээлттэй байж болно гэнэ.

0 Сэтгэгдэл