Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН ХӨТӨЛ
Монгол Улс хөгжих шатныхаа гишгүүр дээр хөл тавиад хэдэн жилийг өнгөрөөв. Гэвч хөгжилд хөтлөх үндэсний хэмжээний томоохон үйлдвэр байгуулна гэж яриад байгаа боловч “ок” болж амжаагүй л байна. Үүнд олон шалтгаан бий. Тэр нь бидний нүдэнд ил. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг зөвхөн улс төрийн өнцгөөс хардагт байгаа юм. Тэгвэл хэт улс төржилтөө түр орхиё. Өөрөөр хэлбэл манайхан юу хийж чаддагаа цэгнээд үзье. Манай улс өнгөрсөн онд 1.5 сая тонн цемент хэрэглэсэн тооцоо бий.
Үүнээс Хөтөлийн “Цемент шохой” хувьцаат компани, “Эрэл цемент” ХХК, “Налгар түшиг” ХХК, “Централ Ашиан цемент” ХХК бүгд нийлээд 500 гаруй мянган тонныг л үйлдвэрлэжээ. Энэ бол бидний цементийн дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал. Тэгэхээр манай улс барилгын гол түүхий эдийн нэг цементээ импортоор авсаар буй юм.
Статистикаас үзвэл өнгөрсөн жил цементийн хэрэглээнийхээ 65 хувийг импортолсон байна. Мөнгөн дүнгийн тооцоог нь харвал 2007-2012 онд 500 сая ам.доллар гадагшаа урсгажээ. Өнөөдөр төлбөрийн тэнцэлийн хямрал нүүрлэхэд энэ нь нэгээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Тэгвэл үүнийг халах нэгэн үйлдвэр үүдээ нээлээ. Энэ бол Хөтлийн цемент шохойн үйлдвэр шинэ технологиор жилд нэг сая тонн бүтээгдэхүүн гаргах болоо. Өөрөөр хэлбэл, урд нь нойтон аргаар цемент үйлдвэрлэж байсан бол технологио халж хуучин үйлдвэрээ хаав. Ингээд хуурай аргын технологи буюу ус бага ашигладаг, байгаль орчинд ээлтэй, түүхий эд голдоггүй үйлдвэртэй болов. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад үндэсний хөрөнгө оруулагчид гол үүрэг гүйцэтгэлээ. Тухайлбал, “Вейзмент” компани, “Улаанбаатар”, “Худалдаа хөгжил”, “Монгол Улсын хөгжлийн банк” хамтарч, нийт 250 тэрбум төгрөг босгож, 10 орчим мянган хүн амтай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны иргэдийг ажил орлоготой, амьдрах чадвартай болгосон гэсэн үг. Ингээд Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батдорж ингэж ярьж байна. .
Г.Батдорж: Цемент үйлдвэрлэх өртөг 30 хувиар буурлаа
-Танай шинэ үйлдвэр жилд хэчнээн тонн цемент үйлдвэрлэх вэ?
-Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгэхдээ доод тал нь 400 марк буюу дэлхийн стандартаар 42.5 мөн 52.5 маркийн цемент үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд манай улсын хэрэглэсэн нийт цементийн 70 хувийг үйлдвэрлэнэ.
-Хуурай аргаар цемент үйлдвэрлэх нь уламжлалт хуучин үйлдвэрээс ямар ялгаатай юм бол?
-Байгаль орчинд эерэг нөлөөтэй, ус бага хэрэглэнэ, түүхий эдийн хувьд өндөр чанартай, шохойн чулуу шаарддаггүй юм. Мөн түүхий эдийн чанартаа тохируулж үйлдвэрлэлээ явуулах бололцоотой.
-Хөрөнгө оруулсан зардлаа хэдий хугацаанд нөхөх вэ?
-Хамгийн гол нь Засгийн газрын бодлого, Барилга хот байгуулалт, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлж буй ажлаас ихээхэн хамаарна. Өнгөрсөн жилийнх шиг бүтээн байгуулалт өрнөсөн хурдаар явбал манай эдийн засагчдын тооцоогоор гурван жилийн дотор нөхөх бололцоотой гэж үзэж байна.
-Тэгэхээр танай шинэ үйлдвэрийг барьж өгсөн хөрөнгө оруулагчид Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Хэдэн жилийн дараа төрд хүлээлгэж өгөх вэ?
-Бүтээгдэхүүн хуваах гэрээ 10 жил. Одоогоор гурван жил өнгөрч байна. Учир нь үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж, зураг төслөө хийж эхэлснээс хойш төрд өгөх мөнгөө өгөөд эхэлсэн гэсэн үг. Бүтээгдэхүүн хуваах гэрээг 90:10 харьцаатай.
-Энэ үйлдвэр ашиглалтад орсноор хэдэн ажлын байр бий болов?
-Одоогоор 880 хүн манай үйлдвэрт ажиллаж байна. Үүнээс гадна гэрээт ажилчид ч бий. Тэдэнтэй нийлээд 920 болно.
-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн ажилчид цалингаа авч чадахгүй байна гэсэн мэдээлэл нэлээд түгсэн. Одоо байдал ямар байна вэ?
-Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд ажлаа хүлээж авсан. Тэр үед есдүгээр сараас хойш ажилчдынхаа цалинг тавиагүй байсан. Тэгээд шинэ үйлдвэрийн хөрөнгө оруулагчдад санал тавьж асуудлыг шийдсэн. “Эрдэнэт” үйлдвэр манайхаас шохойн сүү авч зэсийн хүдрээ баяжуулдаг. Тэгэхээр манай хоёр үйлдвэрт тооцоо үүсдэг. Иймд “Эрдэнэт” үйлдвэр дэмжлэг үзүүлж тодорхой хэмжээний урьдчилгаа өгсөн. Энэ жилийн борлуулалт дөрөвдүгээр сараас хойш эхэллээ. Энэ хүртэл манай шинэ үйлдвэрийн хөрөнгө оруулагч “Вейзмент” компани ажилчдын цалинг тавьж ирсэн. Манай үйлдвэрийн ажилчдын цалин бага. Иймд Төрийн өмчийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлд хандаж хоёр үе шаттайгаар ажилчдынхаа цалинг нэмэх төлөвлөгөө гаргалаа. Үүнийг хөрөнгө оруулагчидтайгаа тохирсон.
-Танайхтай ижил хүчин чадалтай хоёр том үйлдвэр баригдаж байна. Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл ямар байгаа вэ?
-Мэдээж зах зээлийн өрсөлдөөн гарна. Гэхдээ энэ нь Засгийн газрын үйл ажиллагаанаас шууд хамаарна. Тухайлбал, орон сууцны ипотекийн зээл үргэлжлэх, томоохон төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өрнөвөл зах зээлийн багтаамж өснө. Харин гадаад, дотоодын эдийн засгийн байдлаас шалтгаалж бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн асуудал хүндрэх магадлал бий.
-Шинэ технологийн үйлдвэрлэлээ хуучинтай нь харьцуулбал ямар байгаа вэ?
-Хуучин технологиор үйлдвэрлэл явуулахад бүтээгдэхүүн маань өөрийн өртгөөсөө давсан байсан. Үүнээс болж, өнгөрсөн онд алдагдалтай ажилласан. Тухайлбал борлуулсан цементийн үнэ үйлдвэрлэсэн өртгөөсөө доогуур байсан юм. Жишээ нь, нэг тонн цементийн дундаж үнэ 139 мянган төгрөг байлаа. Гэтэл нойтон аргаар цемент үйлдвэрлэж байхад 143 мянган төгрөг байсан. Одоо шинэ технологийн үйлдвэр ажилласнаар нэг тонн цемент үйлдвэрлэх өртөг 30 гаруй хувиар буурлаа. Тэгэхээр Хятадаас импортоор авдаг цементтэй бид шууд өрсөлдөх чадвартай болсон гэсэн үг. Бүтээгдэхүүний чанарын хувьд урд хөршийн Эрээн хот, Өвөрмонголоос оруулж ирж буй цементээс хамаагүй илүү. Яагаад гэвэл манай үйлдвэрийн тоног төхөөрөмж дэлхийн стандартынх. Мөн лаборатор ч орчин үеийн шаардлагын хэмжээнд ажиллаж чаддаг боллоо.
П.Гансүх: Цементийн үнэ өнгөрсөн оныхоос 20-иод хувиар хямдарсан
Бетон зуурмагийн “Ремикон” үйлдвэр бол тус үйлдвэрийн гол худалдан авагч. “Ремикон” компанийн хангамжийн менежер П.Гансүхээс зарим зүйлийг тодруулав.
-Нойтон болон хуурай аргын цементийн үйлдвэрийн өртөг зардлын зөрүү ямар байдаг вэ?
-Шинэ технологи учир үйлдвэрлэлийн өртөг буурсан. Эх орны нөхцөл байдалд тохирсон онцлогтой. Дээр нь цементийн ажиллах чадвар гэж бий. Ажиллах чадвар гэдэг нь зуурмаг хийхэд удсан ч бэхжилтээ алддаггүй. Тэгэхээр манай зуурмагийн чанар “Хөтөл цемент шохой”-н үйлдвэрийн цементээр овоглож явдаг. Өөрөөр хэлбэл манай нэрийн хуудас учраас зах зээлээ тэргүүлдэг гэж бодож байна.
-Зах зээлд шууд нийлүүлэх боломж хэр байна вэ?
-Бид жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ. Үүнийгээ үндсэн зах зээлд нийлүүлэх нөхцөл хомс. Захиалагчийн цаг хугацаа, өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Ийм үед л импортын цемент ашигладаг. Чанарын хувьд монгол цемент илүү. өнгөрсөн оныхоос цементийн үнэ 20-иод хувиар хямдарсан. Нөгөө талаар барилгын салбар гэлтгүй манай улсын эдийн засаг ч хүнд байна. Иймд барилгын салбарт мөнгөний эргэлт жаахан удаашрах хандлагатай байна.
-Танай компани жилд хэдэн тонн цемент хэрэглэдэг вэ?
-Одоохондоо тээврийн асуудлаас болоод нөөц хангалттай татаж чадаагүй. Үнийн хувьд өнгөрсөн оныхоос хямдарсан. Сүүлийн хоёр жилд 42 мянган тонн цемент хэрэглэж байгаа. Энэ жил 90 мянган тонн цемент ашиглана гэж төлөвлөсөн. Гэхдээ барилгын салбарын бүтээн байгуулах эрчээс хамаарна. Одоо л ажил эхэлж байна. Өнгөрсөн онд 140 гаруй мянган тонн зуурмаг нийлүүлсэн. Энэ онд үүнийгээ бараг хоёр дахин давуулан биелүүлэхийг хичээж байгаа юм.
-Та хэрэглэгчийн хувьд импортын болон үндэсний үйлдвэрийн цементийн чанарын ялгаа ямар байна гэж дүгнэдэг вэ?
-Импортын хятад цемент хурдан бэхжиж хатдаг. Хөтөлийн цемент удах тусмаа бэхжих чадвар нь улам чангардаг.
-Тэгэхээр импортын цемент чанар муутай гэж ойлгож болох уу?
-Бас ч тэгж хэлж болохгүй. Цементийн чанарын хувьд олон асуудал бий. Гэхдээ би дээр хэлсэн, цементийн ажиллах чадвар гэж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн барилгын талбайд очихоос өмнө импортын цемент бэхжиж зунгаарах талтай. хөтөлийн цемент тэгдэггүй. Учир нь бэхжих хугацаа нь арай удаан гэсэн үг. Тухайн барилгын талбайд хүртлээ шинж чанараа алдахгүй, удах тусмаа бэхжилт нь улам чангардаг юм.
-Цементийн маркаас шалтгаалж үнэ тогтдог байх. Гэхдээ одоо баригдаж буй орон сууцанд ямар маркийн цемент ашиглаж байна вэ?
-Хамгийн борлуулалттай нь 250-300 маркийн цементийн зуурмаг. Сүүлийн үед өндөр барилга олноор барьж байгаа тул хамгийн дээд үзүүлэлттэй маркийн цемент авах хандлагатай болсон.

0 Сэтгэгдэл
эрдэнэт
шохойгоо стандарт-н дагуу хийгээчээ
2014.05.16