Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төвбанк 57.0 сая юань худалдав

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 20.4 сая ам.долларыг 1818.5 төгрөгийн хаалтын ханшаар, 57.0 сая юанийг 291.61 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 42.2 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 42.2 сая ам.доллар нийлүүллээ. Гадаад валютын дуудлага худалдаа  нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан