Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУТИС-д эрэлттэй мэргэжил сонговол илүү өндөр төлбөр төлнө


ШУТИС өмнө нь 137 ба­к­лаврын мэргэжлийн чиг­лэл, индекстэй сургалтын хө­төл­бөр мөрдөж байсан. Үү­нээс инженер, технологийн чиглэлийн хөтөлбөр 106, нийг­мийн ухаан, менежмент, гадаад хэл, дизайны чиг­лэлийн хөтөлбөр 31 байв. Ха­рин энэ онд шинэчлэн батал­сан хөтөлбөрийн индексийн дагуу инженер, технологийн чиглэлийн мэргэжлийн хө­төлбөрийн индексийн тоо 69 болж цөөрсөн гэдгийг гэд­гийг тус сургуулийн рек­тор Б.Очирбат хэллээ. Тэрээр Мэргэжлийн чиглэл индексийг хөтөлбөр болгож хамрах хүрээг өргөтгөснөөр хөтөлбөр уян хатан, бэлтгэн гарч буй инженерүүд нь хөрвөх чадвартай болно гэдгийг хэлэв.
Мөн баклаврын түвшний инженерийн боловсролыг ерөн­­хийлж, хэт олон дав­хард­сан мэргэжил болон хичээлүүдийн тоо багасгаж, мэргэжлүүдийн баг­цын сур­галт бодит утгаараа хэрэг­жин, сургалтын ча­нар, санхүүгийн хувьд үр ашиг­тай болох боломж бүрдэж байгааг суралцаж буй оюутнууд болон тус сургуулийн элсэгчдэд олон давуу тал бий болсон гэдгийг онцолж байв. Тухайлбал, олон улсын боловсролын нэгдсэн ангилал, жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хичээлээ зохион байгуулс­наар их сургуулийн олон ул­сад өрсөлдөх чадвар нь нэ­мэгдэнэ. Сургалтын арга тех­нологид “Олон улсын ин­женерийн боловсролын ши­нэч­лэлийн шинэ систем болох CDIO”-г нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.

Мөн ШУТИС-ийн Удир­дах зөвлөл өөрчлөлтийг дэмж­­сэн шийдвэр гаргасан учир ирэх долдугаар сарын 1 гэхэд шинэ бүтэц зохион бай­гуулалтад шилжиж, шинээр зохион байгуулагдах бүрэлдэхүүн сургуулиуддаа олон улсын жишигт нийцсэн нэр өгөхөөр болжээ.  Шинэчлэлтэй холбоо­тойгоор элсэлтийн тоонд ямар нэг өөрчлөлт орохгүй учраас тус сургуулийн зүгээс 6045 оюутан элсүүлэх саналаа яаманд өгсөн байна. Мөн энэ жил босго оноогоо шинэчилж батлах юм. Босго оноог мэргэжлүүдээс нь шалтгаалж  ялгаатай тогтоодог. Өмнө нь 440-500 гэсэн босго оноог бүх мэргэжилдээ адилхан тогтоодог байсан бол энэ жилээс эрэлт ихтэй, инженерийн чиглэлийн на­рийн мэргэжлүүдийн эл­сэл­тийн шалгалтын босго оноог өндөр тавихаар болж. Ингэхээр ШУТИС-ийн энэ жилийн босго оноо 450-600-гийн хооронд мэргэж­лүүдээрээ ялгаатай байх нь. 

Сургалтын төлбөрийн тухайд эцэслэн шийдэхэд арай эрт байгаа. Шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана. Гэхдээ энэ талаар сургуулийн ректор Б.Очирбат “Инфляцын түвшинг харгалзаж  бага багаар буюу  арав, 15 хувиар нэмж ирсэн. Өнөөдрийн хувьд арай өөрөөр харъя гэж бодож байгаа. Бид хэнийг бэлдэж байна вэ, бидний бэлдсэн мэргэжилтнүүд хэр эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг элсэлтээсээ эхлээд харах ёстой. Ингээд бодохоор сургалтын төлбөрийг ШУТИС-ийн хэмжээнд нэг адил байхаар тооцож болох­гүй гэсэн үг. Өнөөдрийн хувьд  нэг кредитийн үнэл­гээ гээд бүгдийг нь жигд тог­тоочихсон явж байгаа. Энэ жилээс мэргэжил тус бүрээр нь  ялгавартай тогтоох оролдлого хийхээр судалгаа явуулж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан